Залуу жүжигчин Х.Сумъяабазарын тоглоогүй кино тун ховор байна даа, энэ цагт. Тайзнаа ч, дэлгэцэд ч тод гялалзаж байна. Тухайлбал, "Бидний гэр бүл"-ийн ах, “Хүлээх өрөө"-ний эмч, "Амьдрах сайхан"-ны тогооч залуу, "Өв залгамжлагч”-ийн Хасаа, "Мөрч"-ийн Агь гээд хөвөрч өгнө. Ихэнхдээ даруу төлөв, ухаалаг, халамжтай дурлалт залуугийн дүр түүнийх байх бөгөөд "Өв залгамжлагч"-ийн Хасаа арай нэг өөр хөдөлгөөнтэй, сэргэлэн, онгироо Х.Сумъяадоржийг бидэнд танилцуулсан. Харин "Мөрч"-ийн Агь бол бүр ч ондоо. Хошуу ноёны ганц хүү Агь зөв сайхан өссөн, эвдэрч элдэв зан суугаагүй хүү. Гэсэн ч хөрөнгө мөнгөнд шунасан хүмүүсийн гарт амиа алдаж, кино түүнийг хөнөөсөн хүнийг хайх үйл явдлаар өрнөнө. Үүний зэрэгцээ тайзнаа сонгодог жүжгийн гол дүрд ч тоглоод амжина.

Өнгөрсөн хавар "Ододтой бүжиглэе" шоунд ч тун амжилттай оролцож, өөрийгөө бүх талаасаа сорьж, хөгжиж буй залуу уран бүтээлч. Ингээд харахаар олон талын авьяастай, уудлах тусам баялаг уран бүтээлч тэр юм. Түүнчлэн "Маск" продакшнд ч харьяалагдан хошин урлагийн номерт ч орж тоглосныг үзэгчид андахгүй. Тэрбээр дүрүүд дотроосоо “Итгэл надтай дотогшоогоо зан чанараараа их ойр байсан” гэсэн байдаг. Үнэхээр "Бидний гэр бүл"-ийн Итгэл хэрсүү, ухаалаг, тэгсэн атлаа хөгжилтэй онцгой дүр байсан.

Түүний хувьд шуудхан л урлагийн хүн болох шийдвэр гаргаагүй юм билээ. Учир нь, "Сакура" сургуулийг төгсөөд АШУҮИС-д хоёр жил сурч “Pre medical”-аар төгссөн байна. Дараа нь харин СУИС-ийн жүжигчний ангид суралцсан байдаг. Хүмүүс түүнийг МУГЖ Ё.Цог гуайн ач, Ц.Хүрэлбаатар найруулагч, С.Өлзийхүү жүжигчний хүү гэдгийг мэдэх билээ.

Тэрбээр жүжигчин мэргэжил сонгосон тухайгаа “Намайг багад ээж урлагийн бригадаар олон аймгаар тоглолтоор явдаг байсан. Би ээжийгээ дагаад тоглолтын арын ажилд нь туслаад тайз, жижиг хэрэглэлийг нь зөөдөг байлаа. Надад тохирсон жаахан хүүхдийн дүр олдвол тайзан дээр гарчихна. Мөн “Сая долларын олз”, аавын найруулсан “Дурлалын сум” зэрэг киноны богино сценд орж байсан. Аав тулааны спортоор хичээллэсэн хүүхэд тэвчээртэй, төлөв даруу болдог гээд багаас минь тулааны спортоор хичээллүүлсэн. Анх таеквондо, дараа нь боксоор хичээллээд сүүлд гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг багшийнхаа шавь болж холимог тулаанаар хичээллэсэн. Тухайн үед ч жүжигчин болох хүсэл байсан болохоор бэртэл гэмтлээс зайлс хийх үүднээс рингэнд гарч, тулаанд орж байгаагүй. Одоо бол чөлөөт цагаараа фитнессээр л хичээллэдэг" гэж ярьсан байдаг.
Ийм нэг удам дамжсан авьяаслаг жүжигчин одоо яг л ид уран бүтээлийнхээ иртэй үед явна. Үзэгчид ч дүрүүдэд нь их хайртай. Улам ч олон дүрээр уулзана гэдэгт итгэлтэй байна.
| ТАЙЗНАА Ч, ДЭЛГЭЦНЭЭ Ч ТОД ГЯЛАЛЗАЖ БАЙНА ДАА, ЭНЭ ЦАГТ |
|
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
2026-08-31 10:22:31
Хятад–Киргизстан–Узбекистаны төмөр замын бүтээн байгуулалт ид явагдаж байна
2026-08-31 10:11:49
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2027 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-08-31 10:08:52
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
2026-08-31 10:06:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-08-31 10:05:42
Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо
2026-08-31 09:33:58
Халаалтын улиралд 430 мянган тонн түлш 446 цэгээр борлуулна
2026-08-31 09:30:39
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ОРНУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2026-08-31 09:21:31
2026-08-31 08:58:06
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |