-Муайтай боксын Ази тивийн аварга болсонд баяр хүргэе.
.jpg)
-Баярлалаа.
-Азийн аваргын “Элит” ангиллын 60 кг-ын жинд хүрэл медаль, “Вай кру” ангилалд алтан медаль хүртжээ. Энэ хоёр ангиллын онцлог ялгаа юу байдаг вэ?
-Муайтайгийн “Вай кру” төрөл гэдэг нь тулааны өмнө хийгддэг ёслол, хүндлэлийн нэгэн уламжлалт зан үйл гэж хэлж болно. Нэг төрлийн тулааны бүжиг. Үүгээр багш, эх орон, шашиндаа хүндлэл үзүүлж эхэлдэг юм. Энэ төрөлд алтан медаль хүртсэн. Харин элит ангиллын 60 кг-ын жинд тулалдаж хүрэл авсан. Энэ хоёр төрөл нь тусдаа өөр төрлүүд боловч нэгдмэл, нэг амин сүнстэй гэж хэлж болно.
.jpg)
-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Энхбаатарын Ариунзаяа гэдэг. Одоо ШУТИС-ын ХХҮДС-ийн Интерьер дизайны ангид суралцдаг. Mongolian Muaythai Federation болон “Garuda BJJ & MMA” клубийн тамирчин гэж явдаг.
.jpg)
-Одоо хэдэн настай?
-Би одоо 20 настай.
–Аль, аймаг, хотод төрсөн хүүхэд вэ?
-Би Улаанбаатар хотод төрсөн.

–Багадаа спортын ямар төрлөөр хичээллэж байсан бэ?
-Багадаа спорт гэхээсээ илүүгээр урлагийн төрлөөр сонирхож хичээллэдэг хүүхэд байсан. Дуулна, бүжиглэнэ. Яг анхны хичээллэж байсан спортын төрөл гэвэл эхлээд уран сайхны гимнастикаар хичээллэж байгаад дараа нь сагсан бөмбөгөөр хичээллэсэн. Ер нь багаасаа их хөдөлгөөнтэй, урлагийн авьяастай хүүхэд байсан.
.jpg)
-Тулааны спортын сууриа ямар тулааны спортын төрлөөр тавьсан бэ?
Би шууд л муайтайгаараа эхэлж байсан.
-Гимнастик, сагсан бөмбөгийн спортоор хичээллэж байсан туяхан охин яагаад хүнд, хатуу, эрсдэл ихтэй тулааны спортыг сонгож хичээллэх болов?
-Манай эрэгтэй найз муайтайгийн бэлтгэлийг хамт очиж үзье гээд болдоггүй. Тэгээд л найзыгаа дагаад муайтайгийн бэлтгэлийг очиж, сонирхон харсан юм. Өмнө нь ерөөсөө тулааны спортын талаар ямарч ойлголтгүй байсан надад муайтайгийн тулаан шинэ, сонин содон, сонирхолтой санагдсан л даа. Тэр л миний дотор орших, тэс өөр Ариунзаяаг сэрээсэн юм шиг санагддаг. Тэгж үе, үе очиж, сонирхож явсаар муайтайгийн спортод дурлаж эхэлсэн.
-Муайтайгаар хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Муайтайгаар 2020 оноос эхлэн сонирхогчийн түвшинд хичээллэсэн. Гэтэл 2023 онд өвдөгний бэртлээс болж бүтэн нэг жил завсарласан. Тэгээд 2024 оноос эхлэн эрчимтэйгээр хичээллэж эхэлсэн. Яг эрчимтэй хичээллэсэн хугацаа гэвэл жил, хагас болж байгаа юм байна.
-Спортын ямар ямар зэрэг цолтой вэ?
-Муайтайгийн спортын мастер цолыг саяхан авсан байгаа.
-“Гаруда” академийн тамирчин гэхээр жюү жицүгээр барилддаг юм уу?
-Одоогоор жюү жицүгээр хараахан хичээллэж үзээгүй байгаа. Гэхдээ нэг өдөр хичээллэж үзнэ гэсэн бодол бий.
-Тулааны спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтаасаа сонирхуулахгүй юу?
-2024 оны аравдугаар сард болсон Азийн нээлттэй цомын аваргаар мөнгөн медаль хүртсэн. Тэр цомын тэмцээн миний хувьд том амжилт байлаа. Медаль хүртсэн өөр, өөр тэмцээнүүд бий л дээ. Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, хүрэл медальтай.
| Э.АРИУНЗАЯА: Надад муайтайгийн тулаан сонин содон, сонирхолтой санагдсан |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |