Казахстан Улсын Астана хотод сонирхогчдын боксын дэлхийн цомын тэмцээн зургаадугаар сарын 30-наас долоодугаар сарын 6-ны хооронд болно. Дэлхийн цомын тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчин өрсөлдөхөө мэдүүлжээ. Тус тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, дасгалжуулагч О.Батхүү нарын удирдлага дор таван эрэгтэй, дөрвөн эмэгтэй, нийт есөн тамирчин тулалдахаар тус улсыг зориод байна.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Г.Лундаа, 55 кг-д Э.Төгсбилэг, 65 кг-д Э.Бат-Өлзий, 70 кг-д О.Бямба-Эрдэнэ, +90 кг-д Х.Бекнур нар өрсөлдөх бол эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд С.Биндэръяа, 51 кг-д Б.Мөнгөнсаран, 54 кг-д М.Энхжаргал, 60 кг-д М.Намуун нар тулалдана.
Боксын дэлхийн цомын тэмцээн жилд дөрвөн удаа зохиогддог бөгөөд энэ оны анхдугаар дэлхийн цом Бразил Улсад болоход Монголын тамирчид өнжиж, дараа нь Польш Улсад болсон дэлхийн цомоос Монголын тамирчид гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн. Харин энэ оны отгон дэлхийн цомын тэмцээн Энэтхэг Улсад арваннэгдүгээр сард болох юм.
| “АСТАНА-2025” боксын дэлхийн цомын тэмцээний сугалаа явагдлаа |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |