• Өнөөдөр 2024-04-26

Сул гишүүн У.ХҮРЭЛСҮХЭД хэнийг дарах, ямар хөзөр байгаа вэ

 

Дэлхий нийтийг цочроосон “Ковид-19” цар тахал У.Хүрэлсүхийн Засгийн газарт хүндхэн ачаа үүрүүлсэн ч, яггүй улстөрчийн хувьд тэр хүрд эргүүлэх боломжоо алдалгүй харин ч бүр өөртөө ашигтайгаар шийдэж чадлаа. Магадгүй “КОВИД-19” цар тахлын үед ганц хожсон, сайн нэртэй үлдсэн улстөрч нь тэр болж үлдэж ч мэднэ.

Коронавирусийн нөхцөл байдал нийгэм, эдийн засагт амаргүй нөхцөл байдал үүсгэсэн ч үүнийг нь У.Хүрэлсүх овжиноор ашиглаж, дотоодод халдвар илрээгүй байхад хөл хорио тогтоон “Цар тахал манай улсыг отож байна. Бид хөл хорио тогтоохгүй бол болохгүй” хэмээн УИХ-ын сонгуулийн кампанит ажлаа намдаа ашигтайгаар зохион байгуулж чадсан хэмээн эргэн тойрныхон нь ярьдаг. Ингээд намын даргын үүргээ хангалттай сайн биелүүлж, УИХ-ын ээлжит сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, Ерөнхий сайдын суудлаа хүлээлгэн өгсөн ч төрийн эрх мэдэл өдгөө ч түүний гарт бий. 
Хэдий цар тахлын үед шүүмжлэл дагуулсан олон асуудалтай нүүр тулсан ч тэр гай тарьж, гавьяа байгуулалгүй долоон сарыг өнгөрүүлж чадсан. “Амаржсан эхийг тусгаарлах байр руу шилжүүлэхдээ эрүүл мэндийн салбарынхан алдаа гаргасанд хариуцлагаа хүлээнэ” гэсэн нь түүний хувьд “яс янгинуулсан” ажлаасаа салах сайхан шалтаг болсон гэхэд хилсдэхгүй. Тэгвэл тэр өдгөө юу хийж яваа бол. 
 
Тэрбээр “Ерөнхий сайд байхаар юм ярьж болдоггүй юм билээ. Сул гишүүн болж байгаад шударга ёсны төлөө хэн, яаж хулгай хийдэг талаар нь баримттай ярина” гэж огцрох үеэрээ хэлсэн нь цаанаа учиртай байж таараа. Өөрөөр хэлбэл, түүний энэ үг ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан сүрдүүлэг болох нь тодорхой. Энэ ч утгаараа тэр сонгуулийн кампанит ажилдаа зориулж, хэн гээч улстөрчийн тухай нууц хөзөр атгачихаад ийм ам бардам суудлаа чөлөөлж өгсөн бол гэдэг асуулт олон нийтийн дунд байсаар байна. 

Ямартай ч МАН 100 жилийн ойгоороо Ерөнхийлөгчийн суудлыг авах том зорилго тавьчихсан гэдэг. Оны өмнөхөн МАН-ын генсек Ч.Амарбясгалан намаасаа Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой 10 хүнийг нэрлэхэд У.Хүрэлсүхээс бусад нь иргэдийн сэтгэлд төдийлөн нийцээгүй гэх “бор шувуу” нисгээд амжсан. Мөн тэр үеэр намын хуучин гишүүдийн нэг “Сү.Батболдыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ” гэж яригдсан ч, энэ нь иргэдийг сонсож, унших юмтай, ярих ховтой байлгах МАН-ынхны зохиосон тактик гэдэг нь өдөр ирэх тусам илт болж буй.

Тодруулбал, МАН-аас Сү.Батболдыг Ерөнхийлөгч болгоно гэнгүүт түүнтэй холбоотой бүх хар бараан мэдээлэл дээр давс, хачир нэмээд хэвлэлүүдээр боорлуулж буй. Сонгуульд хэн МАН-аас нэр дэвших нь тодорхой болох хүртэл Сү.Батболд хар, хүүхдийн киногоор бол дайсны тал болтлоо балбуулах ёстой. Ингэж байж хэн нэгэн түүнээс гэм зэмгүй, цав цагаан мэтээр ялгарч, сонгогчдын саналыг авах зохиол аль эрт бичигдсэн гэсэн үг. Тэр нь магадгүй “Хариуцлагаа маш сайн ухамсарладаг, шаардлага гарвал Засгаа огцруулах зоригтой” У.Хүрэлсүх байхыг үгүйсгэх аргагүй. 
 
Гол нь тэр хүртэл өнөөх нууц хөзрөө нэг нэгээр нь дэлгэж, өрсөлдөгчдөө чимээгүйхэн “дарсаар” суух нь ойлгомжтой. Сүүлийн үед хурандаа У.Хүрэлсүх ихэд аядуу зөөлөн болсон сурагтай. Намын гишүүд нь уулзах хүсэлт тавихад төдийлөн хүлээж авдаггүй тэрбээр гишүүддээ цаг гаргаж, дотно уулзах болсон гэнээ. Түүгээр ч зогсохгүй орон нутгийн намын дарга нартайгаа ойрхон холбогдож, “Иргэдийн сэтгэлд нийцсэн ажил явуулж, алдаа гаргахгүй хариуцлагатай ажиллаарай” гэх үүрэг өгсөн байна. Энэ цаг үед Монголын төрд түүнтэй хүч тэнцүү өрсөлдөж мэдэх ч, ирэх өдрүүдэд “дарагдах” хүмүүс хэн хэн байхыг хамтдаа хүлээх, харах л үлдлээ. 
 

Сул гишүүн У.ХҮРЭЛСҮХЭД хэнийг дарах, ямар хөзөр байгаа вэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 19
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-07 15:16:53
    Irgen: Neg yum postlonguut l hulsnii bicheech nar tsusnii yalaa shig shaaih yumaa. Mungu huchtei yumaa.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-07 13:31:11
    Ф: Хөгийн попчин лалар энэний хурандаа ч гэж юу байхав улс орныг сөхрүүлснийг нь удахгүй ойлгоод нийтээрээ хараан зүхнээ эрт баярлаад хэрэггүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-06 21:37:05
    zochin: Hurelsuh bol buuri.suuri muutai.popdoh durtai ula turchiin zangaraggui hun.62 suudaltai baij uo ch hiihgui.odoo erenhiilegchiin songuulid aimag.sum.duureg horoogooroo evchilj ene suudliin tulee l uheldej bn.Hereggui de
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-06 14:55:00
    Дэмждэг шүү: Хүрэлсүхээ дэмждэг шүү.Өмхий хулгайч албан тушаалын өчнөөн гэмт хэрэг үйлдсэн.Элбэгдоржийн найзтай алт мөнгө нүүрсний олон газар хулгайлсан ийм бузар гэмт хэоэгтэн 2 шатны шүүхээр нотлогдсон ийм бохир хүнийг зүгээр л ингэнд шоронгоос гаогаж болдог юмуу.Ард түмэнг ингэж доромжилж болдог юмуу.Жирийн ардуудыг бол үхтэл нь хорьж байгаашдэн.Ж.Эрдэнбатыг буцааж яс ялыг нь эдлүүлэхийг аод түмнн чинь чамаас шаардаж нүдээ чилтэл харж бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-06 11:59:54
    Зочин: Хүрэлсүхээ зовох цагт нөхрийн чанар танигддаг гэдэг зүйр үгийг санаарай хэцүү үeд нь хаяж зугтаачихаад яаж eрөнхийлөгчид нэрээ дэвшүүлж чадаж байна Ичих нүүрэндээ илэг наамараа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-06 11:59:53
    Зочин: Хүрэлсүхээ зовох цагт нөхрийн чанар танигддаг гэдэг зүйр үгийг санаарай хэцүү үeд нь хаяж зугтаачихаад яаж eрөнхийлөгчид нэрээ дэвшүүлж чадаж байна Ичих нүүрэндээ илэг наамараа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-06 11:59:52
    Зочин: Хүрэлсүхээ зовох цагт нөхрийн чанар танигддаг гэдэг зүйр үгийг санаарай хэцүү үeд нь хаяж зугтаачихаад яаж eрөнхийлөгчид нэрээ дэвшүүлж чадаж байна Ичих нүүрэндээ илэг наамараа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-06 11:59:40
    Зочин: Хүрэлсүхээ зовох цагт нөхрийн чанар танигддаг гэдэг зүйр үгийг санаарай хэцүү үeд нь хаяж зугтаачихаад яаж eрөнхийлөгчид нэрээ дэвшүүлж чадаж байна Ичих нүүрэндээ илэг наамараа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-06 11:58:21
    Зочин: Хүрэлсүхээ зовох цагт нөхрийн чанар танигддаг гэдэг зүйр үгийг санаарай хэцүү үeд нь хаяж зугтаачихаад яаж eрөнхийлөгчид нэрээ дэвшүүлж чадаж байна Ичих нүүрэндээ илэг наамараа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-06 11:58:20
    Зочин: Хүрэлсүхээ зовох цагт нөхрийн чанар танигддаг гэдэг зүйр үгийг санаарай хэцүү үeд нь хаяж зугтаачихаад яаж eрөнхийлөгчид нэрээ дэвшүүлж чадаж байна Ичих нүүрэндээ илэг наамараа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-06 11:52:16
    Зочин : Урвагч дүлзэнд хошин урлагийн гавяат зүтгэлтэн цол өгөх нь зүйтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-06 11:52:15
    Зочин : Урвагч дүлзэнд хошин урлагийн гавяат зүтгэлтэн цол өгөх нь зүйтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-06 11:45:31
    Зочин: Дүрмээ биeлүүлж хүүк гуай намын даргаа өгөөчээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-05 16:23:26
    хүүз: тоглоомын засгын газар Хүүк гар хаашаа лалайна тийшээ навсайна ээ Оюунэрдэнэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-05 10:50:31
    Отгоо: Үнэхээр бүтэхгүй улам л тар нь танигдаад байх юм даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-06 12:28:16
    сүрсүх: Сүрт данзан Хүүк хар тавхай нь гялалзаад алга болсон энэ Оюунэрдэнэд намаа авах зүрх зориг байну хууль дүрэмээрээ бол намын дарга ерөнхий сайд болох бөлгөө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-06 07:13:37
    bandi: hund ued albaa orhiod yavsan huniig eronhiilogch bolgoh uu. ard tumen tsagaan tsaas gej bodbol induurel
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-02 11:05:47
    Гал: Сүрданзан ёстой биш үү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-02 10:30:54
    Зочин : Улсаасаа уравсан хүн еөк болж болохгүй байхаа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188