УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА НАРА: Монголын төр өөрөө хамгийн том худалдан авагч болчихсон. Ядуурлыг хэдэн хувиар, яаж бууруулах вэ гэдэг нь алга. Үүнийг нь ярихаар хэдэн эмэгтэй гишүүдээ урд нь тавиад мишок болгоод явчихдаг байсан юм байна. Энэ дөрвөн жилийн хугацаанд би мишок болоод таарах юм байна.
УИХ-ЫН ГИШҮҮН П.МӨНХТУЛГА: Төсвийн хүрээний мэдэгдэлд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах, олон улсын зах зээлд гарах талаар нэг ч хөрөнгө оруулалт алга. Хөдөөгийн суманд төрийн албанаас өөр ажлын байр байхгүй. Нэг суманд 4000 хүн амьдардаг гэхэд 40 гаруйхан төрийн алба хаагчийн ажлын байр байна. Тэгэхээр суманд намчирхал талцал хэрээс хэтрэх нь аргагүй юм. Монгол Улс хэзээ хөдөө аж ахуйн орон болох юм болоо. Би тойргийн асуудлаа явцуурхаж яриагүй шүү. Дарханы арьс ширний цогцолбор хөрөнгө оруулалт нь тавигдахгүй байна. Төсвийг оноос өмнө тодотголыг хийхээр Төсвийн байнгын хороон дээр ярилаа.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАЯРМАА: 2025 оны төсвийн хүрээний мэдэгдлийг зургаадугаар сард баталсан. Дахиад наймдугаар сард төсвийн зарлагыг 31,9 их наяд гэж оруулж ирээд нэг өдөр хоёр төсвийн хүрээний мэдэгдэл хэлэлцсэн шүү дээ. Ингэхдээ нэгийг нь 30.8 нөгөөг нь 31.9 гэж хэлэлцсэн. Ийм аймар зөрүүтэй юмыг нэг өдөрт сэтгэж чаддаг юм бэ гэдгийг би гайхаад байгаа юм. Төсвийн энэ тэлэлт чинь ард түмэн, аж ахуйн нэгжийн эрхлэгч нар дээр очиж бууна. Ийм хүнд нөхцөлд ийм данхар төсөв оруулж ирээд төсвийн хүрээний мэдэгдэл хэлэлцүүлж байгаа юм бэ. Зарлагыг ийм их нэмэхгүй урсгал зардлыг тэлэхгүй, төсвийн зарлагыг багасгах тал дээр сэтгэл гаргавал яасан юм бэ.
ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Ц.ДАВААСҮРЭН: Би байнгын хорооны даргын ажлыг аваад дөрвөн сар л болж байна. Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн чинь өмнө нь Байнгын хорооны дарга байсан шүү дээ. Энийг төсөвт тодотгол хийгээд энэ их мөнгө хаашаа орж байгааг судлах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд шинээр байшин их барьжээ. Түүнийх нь урсгал зардла дагаад нэмэгдсэн байна. Цаашдаа бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай. Аль салбарт төсвөө өсгөчихөөд байгааг олох хэрэгтэй. Түүнээс шууд хасчихаж болохгүй.
УИХ-ЫН ГИШҮҮН Ч.АНАР: Монгол Улсын Алсын хараа-2050, "Шинэ сэргэлтийн бодлого", "Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дунд хугацааны хөтөлбөр" бүгд хоорондоо уялдаагүй байна. Сонгуулиар намын мөрийн хөтөлбөр дээр эдийн засгаа солонгоруулна гээд гоё үг гаргачихсан. Тэгээд өнөөдөр Монгол Улсын төсөв гээд 10 тэрбум ам.доллар дээр алалцаад байдаг. Том зургаар нь харвал маш өрөвдөлтэй. Түүнийг нь бид биш байгаль бүтээдэг. Түүнээсээ үүдсэн эдийн засгийн эргэлтийг нь зохицуулах гээд хэрэлдээд байдаг. Аймар үрэлгэн төсөвтэй. Ганц нүүрсний үнээ яриад байх юм. Ерөнхий сайд сая урд айлчлахдаа төрийн бодлогоо Хятадын компаниар хийлгэнэ гэлээ. Энэ бодлогыг нь хариуцсан Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр мэдээллээ, бодлогоо гаргах хэрэгтэй шүү дээ. ЦХИХХ-ын сайд Ц.Баатархүү төрийн протоколын дэг зарчмаа мэддэг юм уу. Улс орноо худалдаад яваад байх юм. Л.Гантөмөр сайд нь ядуу улсын ядуу удирдагч гээд яриад явах юм. Ийм удирдагч гэж байдаг юм уу. Ийм хүнээр Эдийн засаг, хөгжлийн яамаа удирдуулаад явж болохгүй. Яг үнэндээ улсын төсөв гэж дэлхий дээр тахиа зардаг жижиг компанийн орлогыг хуваах гээд хамаг ухаантай гэснээ суулгачихаад муудалцаад байна.
| Ч.АНАР: Улсын төсөв гэж дэлхий дээр тахиа зардаг жижиг компанийн орлогыг хуваах гээд хамаг ухаантай гэснээ суулгачихаад муудалцаад байна |
|
Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно
2026-05-16 20:02:30
2026-05-16 18:36:27
Усны Компакт: Монголд анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг албан ёсоор нээлээ
2026-05-16 12:10:13
Хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлжээ
2026-05-16 11:51:56
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
2026-05-16 11:23:40
Боксын өсвөр үеийн Азийн аваргаас 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-05-16 11:14:03
Өсвөрийн тулаанчид "ТАШКЕНТ 2026" Азийн аваргыг зорилоо
2026-05-16 11:06:08
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-16 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-05-16 07:37:08
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ХҮҮ ХҮЛЭГТИЙН ГЭРИЙН ТАГТНААС УНАЖ, АМИА АЛДСАН ЖҮЖИГЧИН Б.БААТАРХҮҮГИЙН ХҮҮ ХҮСЛЭНГИЙН ХЭРГИЙН ТАНИЛЦУУЛГА
2026-05-16 07:34:56
"БИ НИСЭХ ДУРТАЙ" КИНОНЫ МӨНГӨН ЭМЧИД ДУРГҮЙ Ч "СҮҮДЭР"-ИЙН ДУГАРЫГ ХАЙРЛАДАГ БИЛЭЭ, БИД
2026-05-16 07:33:33
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-16 07:31:50
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-16 07:30:42
Ерөнхий сайд МҮОХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2026-05-16 07:30:00
БТС-ын Төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
2026-05-16 07:20:00
“Лос-Анжелес-2028” олимпын наадмын боксын эрх олгох системийг баталлаа
2026-05-16 07:10:00
Амралтын өдрүүдээр Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана
2026-05-15 16:21:40
Эмэгтэй гишүүдийн санаачилгаар УИХ-д Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлгийг байгууллаа
2026-05-15 14:39:45
Өнөр хорооллын гудамжны авто замыг 23:00 цагаас хаана
2026-05-15 11:47:01
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
2026-05-15 10:44:44
Даваа гарагт зарим байршилд халуун ус тасарна
2026-05-15 10:41:52
Оросын Өвөрбайгалийн хязгаар хүнсний талонд шилжиж эхэллээ
2026-05-15 08:33:58
Элчин сайд Н.Энхтайван Унгарт ажиллаж буй компанийн төлөөлөлтэй уулзав
2026-05-15 07:57:05
Д.ТРАМП ШИ ЖИНЬПИН НАРЫН УУЛЗАЛТЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-05-15 07:15:58
2026-05-15 07:12:00
Олимпын боловсролын комиссын хурал боллоо
2026-05-15 07:10:00
“МИНИЙ ДЭЛГҮҮР”-ИЙН АЖИЛТАН “ДЭЛГҮҮРЭЭС ХУЛГАЙ ХИЙЛЭЭ” ГЭХ ШАЛТГААНААР БУСДЫГ ӨШИГЛӨЖ, АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-05-15 07:00:00
УНШИГЧДАД ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭЭД БУЙ ШИНЭ БҮТЭЭЛҮҮД
2026-05-15 07:00:00
Ч.ХҮРЭЛБААТАРЫГ 25 ЖИЛ ХОРМОЙДОЖ ЯВАА Б.ЗАЯАБАЛ
2026-05-15 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-05-15 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2026-05-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |