Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар С.Батдөл, С.Баттулга, Р.Дашбилэг, Р.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, Б.Энхмандах, Ж.Багамонгол нарт холбогдох хэргийг шүүгдэгч С.Батдөл, С.Баттулга нар болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хоёрдугаар сарын 7-ны өдөр хянан хэлэлцэв.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн долдугаар сарын 7-ны өдрийн шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны аравдугаар сарын 10-ны өдрийн магадлалтай С.Батдөл нарын долоон хүнд холбогдох дээрх хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр шүүгч Б.Батцэрэн “Шүүх хуралдаанаар Давж заалдах шатны шүүхийн хуралдааныг гаргасан шүүгдэгч нарын гомдлын үндэслэл, өмгөөлөгч нарын гомдол, хууль зүйн дүгнэлт, нотлох баримтууд шүүхийн шийдвэрийн нотлох баримтуудыг харьцуулан судалж үзлээ. Ингээд анхан шатны шүүх бүрэлдэхүүн дараах дүгнэлтийг хийж байна. Шүүгдэгч С.Батдөлийн хувьд ХНН УБТЗ-ын Тээвэр, зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байхдаа 11 удаагийн үйлдлээр хахуул өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд нэр бүхий иргэдээс хоёр тэрбум гаруй төгрөгийн хахууль авсан. Шүүх хэргийг зөв зүйлчилж гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруугийн нөхцөл байдлыг үндэслэн хувийн байдлыг харгалзан С.Батдөлийн мөнгө угаах гэмт хэрэгт оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн. Мөн хахуул авсан хэрэгт оногдуулсан найман жилийн ялыг долоон жил болгож хөнгөрүүлсэн. Ингэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэх дүгнэлтийг хийж байна.
| С.Батдөл 11 удаагийн үйлдлээр хахууль авсан нь тогтоогдож, мөнгө угаах гэмт хэрэг үйлджээ |
|
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |