НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт, “Хашаандаа сайхан амьдаръя” ТББ-тай хамтран “Утаагүй шийдлүүд” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт эрдэмтэн судлаач багш нар болон, Монгол Улсын зөвлөх инженерүүд оролцож, Улаанбаатар хотод тулгамдаад буй агаар, орчны бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд шинжлэх ухаанд суурилсан шийдлүүдээ танилцуулсан юм.

НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт: Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд төрөөс өнгөрсөн хугацаанд зарцуулсан төсөв, эрх баригчдын бодлогын алдаа хийгээд үр дүнгүй зардлууд маш их бөгөөд ЭТТ ХК-тай холбогдох санхүүгийн зарим мэдээллүүд нууцад байна.
Өнгөрсөн 16 жилийн хугацаанд л гэхэд эрх баригчид зөвхөн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажилд 1.3 их наяд төгрөг, сүүлийн 5 жилийн дотор ТТТ ХХК сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхэд 2.5 их наяд төгрөг зарцуулсан. Эдгээрээс тодорхой хэсэг нь гадаадаас авсан зээл, тусламжийн хөрөнгө бөгөөд төсөл нь хэрэгжилт муу, амжилтгүй болсны үр дүнд хөрөнгө оруулагчдын итгэлийг алдаж, эдийн засгийн эргэлтийг сааруулсан хортой үр дагаврыг ч бий болгосон. Үүний үр дүнд нь утаанаас болж нийслэлчүүд угаарын архаг хордлогод орж, 5-10 жилийн дараа яригдах уушгины хорт хавдрын сууриар өвчилж байгаа нь гашуун үнэн.
Тиймээс бид өнөөдөр “Утаагүй шийдлүүд” хэлэлцүүлгийг хийж эрдэмтэн багш, инженерүүдийнхээ үгийг сонсож байна. Зуух, янданг шинэчлэх, түүхий нүүрсийг шахмал болгох, араас нь коксжуулж иргэдэд шахах нь шийдэл биш гэдгийг эрх баригчдад хатуу сануулах цаг ирсэн. Бид 1.7 сая хүн амтай Улаанбаатар хотыг утаанаас, гэр хорооллыг яндангаас салгаж, уушгины хавдрын өвчлөлөөс сэргийлж чадах мэргэжлийн хүний, оновчтой шийдлийг л бодитоор хэрэгжүүлэхийг шаардаж, шахаж ажиллана.
“GIZ” ОУБ-ын дулаан хангамжийн зөвлөх инженер С.Түвшинхүү: Улаанбаатар хотыг утаанаас салгах хөрөнгө бидэнд байгаа. Харамсалтай нь шийдлээ яг эрэмбэлж олж чадахгүй байна. Үүний гол шалтгаан нь тодорхой хэмжүүр байхгүйд байгаа юм. Тухайлбал, 1 кВт/ц эрчим хүчинд хэр хэмжээний хүлэмжийн хий хамаатай юм бэ гэдгээ эрчим хүч үйлдвэрлэж байгаа бүх ААН, байгууллага тодорхойлж өгдөг болох ёстой.
Хоёрдугаарт, бүх түлшинд нүүрстөрөгч агуулагддаг. Энэ нь шатахаараа нүүрстөрөгчийн давхар исэл болж ялгардаг. Тиймээс түлшийг хэчнээн аргаар сайжрууллаа ч гэсэн хорт утаа ялгарч л таарна. Оновчтой шийдэл нь “Ногоон орон сууцны ОУ-ын туршлага” юм.
Манайд 1 кВт цаг эрчим хүчийг төвийн бүсийн цахилгаанаас авч хэрэглэхэд 1 кВт цаг тутамд 750 гр хүлэмжийн хий ялгарч байдаг. Тэгэхээр буруу эх үүсвэр хэрэглээд байвал үр дүн гарахгүй. Харин ногоон орон сууцжуулах ажлыг хийх хэрэгтэй. Ерөнхийдөө Монголын эрчим хүчний салбар бол үр дүнгээ өгөхгүй байна гэдэг нь аль ч төслүүд дээр харагддаг. Хамгийн оновчтой ажил нь дулаалах. Гэр, байшингаа дулаалснаар эрчим хүчний хэрэглээг 60, 70, 80 хувь бууруулж болно.

ШУТИС-ын багш Б.Мөнхбаяр: Нийслэл өнөөдөр 20 мянган айлд цахилгаан халаагуур тараана гэж байна. Тэр олон цахилгаан халаагуурт тэр их мөнгийг төлж байхаар яг хэрэгтэй зүйлд л тэр татаасыг нь өгөх ёстой. Зарласан тендерийн бичгийн техникийн тодорхойлолтыг бичиж байгаа хүн нь техникийн ямар ч ойлголтгүй. Эсвэл ямарваа нэгэн бүтээгдэхүүнийг л зүгээр дэмжих гэж нэг юмаа гаргаад ирчихсэн юм уу. Нөгөө дэмжүүлэх гэж байгаа нь ч техникийн үзүүлэлтээ олигтой өгчхөж чадахгүй жонхууруулсан юм зарласан. Агаарын бохирдлыг бууруулах гээд байгаа газар нь өөрөө ингэж мэргэжлийн бус ажиллахаар бидний явах зам тодорхой харагдаж байгаа юм. Мэргэжлийн хүний хувьд маш их эмзэглэл төрсөн.
Яг нарийндаа цахилгаан халаагуур нүүрс түлснээс худалч хүнд бараг 10 дахин их CO2 ялгаруулдаг. Налайхын нүүрс түлэхэд 1кВт/ц тутамд 250 гр CO2 ялгаруулдаг болц цахилгаанд 750 гр CO2 ялгаруулдаг буюу гурав дахин их. Агаар, орчны бохирдлыг бууруулах ажилд төр засгийн оролцоо үнэхээр сул байгаа нь үүгээр харагдаж байгаа юм.

| НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт Улаанбаатар хотын утааг бууруулах инженерүүдийн шийдлүүдтэй танилцаж, санал солилцлоо |
|
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |