-Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилогдож байх үеийн Монголын улс төрийн нөхцөл байдал ямар байсан бэ?
-Шинэ Засгийн газар бүрэлдэх нь эрх баригч намын дотоод улс төртэй шууд холбоотой байлаа. Парламентын засаглалтай улсын хувьдэрх баригч намын дарга Ерөнхий сайдаар томилогдох нь тодорхой. Хамгийн гол нь цар тахалтай, гадаадаас тусгаарлагдсан, дотоодын улс төрд анхаарал төвлөрсөн, засаглалын манлайлал шаардлагатай, иргэд ихээхэнбухимдалтай үед томилогдсон сайд гэдгээрээ шинэ туршлага хуримтлуулах Ерөнхий сайд болсон гэж хардаг.
- Ерөнхий сайд болсноос нь хойш улс төр хэрхэн өөрчлөгдсөн бэ. Өөрчлөгдөхөд нь ямар бодлого, шийдвэр түлхэц болсон гэж үздэг вэ?
-Ерөнхий сайдаар томилогдсон өдрөөс өнөөдрийг хүртэл тодорхой шинэчлэлийн эхлэлийг тавьсан. Бодлогын хувьд,засаглалын шинэ үеийг эхлүүлсэн Ерөнхий сайд болох байх. Нэгдүгээрт, нэн чухал тэргүүлэх чиглэлээ тодорхойлж тогтвортой ажиллах, үр дүнг үздэг болох ёстой гэсэн зарчим баримталж, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж, ажиллаж байна. Цар тахлын үед эдийн засаг -4.6 хувь хүртэл агшсан бол 2023 оны нэгдүгээр улирлын урьдчилсан тооцооллоор 7.6 хувийн өсөлттэй гарсан. Бидний амьдралд шууд нөлөөлөх цалинг тодорхой хувиар нэмж, гадаад өрийг төлж эхэлсэн. Хоёрдугаарт, албан тушаалын давуу байдлыг ашиглан боломжийг нийгмийн маш бага хувь хуваан хүртэж ирснийг ил тод болгож, шударга ёс, тэгш боломж гэж юу болохыг арай өөр өнцгөөс харуулж чадлаа. Хөгжлийн банк, 5Ш ажиллагаа, нүүрсний хэрэг гээд төр, нийгэмд тогтсон манай улс төр судлалын хэлээр патримониализм, непотизм гаарсан байдлыг арилгах бодлогыг хэрэгжүүлж байна. Гуравдугаарт, улс төрийн тогтолцооны шинэчлэл эхлүүллээ. Улс төр хийнэ гэдэг эрх мэдлийг сонгуулиар шилжүүлэн авч баялгийн дахин хуваарилалт хийх явдал юм. Өөрөөр хэлбэл, орчин үед баялаг гэдэг нь төсөв, төсвийг нийгэмд үр ашигтайгаар, зөв засаглалаар түгээх, хүртээх, эзэмшүүлэх үйл явц. Тиймээс улс төрийн тогтолцоонд улстөрчид баялгийн дахин хуваарилалт хийхдээ иргэд биднийг сайн сайхан амьдралд хөтөлдөг байх ёстой юм. Тэр үүргээ биелүүлдэг улс төрийн тогтолцоог бий болгох үүднээс Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн тогтолцоо, намын хуулийн шинэчлэл хийж байна.

-2021 оноос улс төр илүү сонирхолтой болсон. Тухайлбал, иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шаардах, жагсах зэргээр улс төрд иргэдийн оролцоо нэмэгдсэн гэж үзэж байгаа. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Ямар ч ардчилсан улсад иргэд үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрх баталгаатай байдаг. Манай улсад ч мөн энэхүү эрхийг баталгаажуулсан. Харин иргэдийн үзэл бодол, шаардлага бодит болох тал дээр улс орнууд харилцан адилгүй байх. Миний бодлоор, аль болох нийгэмтэйгээ тулах, сонсох, зөвшилцөх гэдэг тактик барьж байна. Хүний эрх, шударга ёс, тэгш боломж гэдэг үгнүүд хамгийн ихээр ярьдаг цаг үе юм уу даа. Иргэдийн улс төрийн боловсрол дээшилж байж бид оролцооны ардчиллыг бодит болгоно. Иргэд аливаа асуудлын талаар үнэн зөв мэдээлэл авч, эргэцүүлэн тунгааж, шийдвэр гаргагчдад нөлөөлж байж ардчилсан нийгэм бэхжих ёстой. Иргэдийн улс төрийн боловсролд улс төрийн намууд хамгийн чухал үүрэгтэй. Тэнд ямар улс төрийн зан үйл, соёл тогтоно нийгэмд тийм л улс төрийн нийгэмшилт, соёл тогтоно. Тиймээс намууд өөрчлөгдөх цаг болсон.
-Нөгөөтээгүүр сөрөг хүчний намгүй болохоор эрх баригчид давуу байдлыг хэтрүүлэн ашиглаж, боломжийг хүртээлгүй болгох, иргэд болон төрийн албан хаагчдыг хэт эрхшээлдээ байлгах сөрөг үр дагавар ажиглагдах болсон гэж ярьдаг. Энэ нь Ерөнхий сайдын “бүтээх”-ийг зорьсон нийгэм мөн үү?
-Парламентад үнэмлэхүй ялалт авсан нам нийгмийн хатуу шүүмжийг даах, сонсох, алдаагаа илрүүлэх, засах ёстой. Гүйцэтгэх эрх мэдэл Засгийн газраар хэрэгждэг учир улс төрийн бүх томилгоо эрх баригчдынх байх нь парламентын засаглалын нэг онцлог. Харин төрийн улс төр, захиргааны албан тушаалыг ялгах, төрийн албаны мерит тогтолцоог бэхжүүлэх, төрийн албаны чадавхийг нэмэх нь алсдаа төрийн нэр хүндэд тустай болов уу. Сонгуулийн үр дүн ямар ч байлаа төрийн алба бүх цаг үед тасралтгүй гүйцэтгэх эрх мэдлийг бодит болгож хэрэгжүүлэх тул хэт улстөржилтийг саармагжуулах нь зүй ёсных юм. Засгийн газрын хэрэг эрхлэх газар энэ тал дээр онцгой анхаарч, шинэчлэл хийх байх. Гэхдээ улс төрийн намаас сонгогддог томилогдсон албан тушаалтнууд төрийн үйл хэрэгт оролцох тул төр, улс төрийн нам хоёрыг салгана гэдэг утопи зүйл. Харин албан тушаалын, чиг үүргийн хилийг зөв тогтоож хамтдаа урагшлах ёстой. Мөн Төрийн албан хаагч чадваргүй гэсэн шошгыг халах цаг болсон, чадвартай албан хаагч олон байгаа.
-Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын баримталж буй хамгийн чухал улс төрийн бодлого, урт хугацаанд Ерөнхий сайдаар ажиллах алсын харааг та хэрхэн тодорхойлох вэ?
-Ерөнхий сайдын ажил хэцүү. Улс төрийн нам доторх улс төрийг давж тэр албан тушаалд очно гэдэг чадвар, мэдрэмж ихээр шаардана. Улс төр судлаачийн хувьд дүгнэхэд, энэ удаагийн эрх баригч намыг удирдаж байгаа удирдлага “Хуулийн хувьсгал” хийсэн гэж онцолмоор байна. Бид 1990 онд ардчилсан шилжилтийг хийхдээ тогтолцоог өөрчлөхийн тулд нийгмээрээ жагсаж байсан. Харин энэ удаа тайван замаар буюу хуулиар тогтолцоог шинэчилж чадлаа. Энэ нь улс төрийн том өв юм. Парламентын засаглалыг бэхжүүлэх, төлөөллийн ардчиллыг бодит болгох, улс төрийн нам нь тогтолцооны гол тоглогч болж байна. Харин хэрэгжилтийг хэрхэн үнэн зөв, тууштай хийж чадах эсэхээс Ерөнхий сайдын алсын хараа харагдана.
-Та Л.Оюун-Эрдэнийг өмнөх үеийн Ерөнхий сайдуудаас хэрхэн өөрөөр ажиллаж байгаа гэж та судлаачийн хувьд хардаг вэ?
-Өмнөх үеийн Ерөнхий сайдуудын үед дэлхийг хамарсан цар тахал гарч байсангүй, Орос Украины дайн, геополитикийн хурцадмал байдал гэх мэт зүйлс олон улсын улс төрд байсангүй. Мөн манай нийгмийн давхраажилт, амьдралын чанарын ялгаа эрс нэмэгдсэн, хот хөдөөгийн ялгаа гүнзгийрсэн “ядуу капиталист” улс болчихсон. Тэгэхээр өмнөх сайдуудаас өөрөөр засаглах, засах бодлого боловсруулах нь зүй ёсны нөхцөл нь юм. Монголын нийгэмд үе хоорондын шилжилтээс гадна, ардчиллын үр шимийг хүртэж төлөвшсөн идэр насны шинэ үеийнхэн салбар салбарт хүч түрэн манлайлж байна. Тэдний ертөнцийг үзэх үзэл, хандлага, мэдлэг, ур чадвар нь шинэ нийгмийн хөгжлийг хүсэж байна. Ерөнхий сайдыг тэр үеийн төлөөллийн нэг гэж хувьдаа боддог. Тиймээс шинэ цаг үедээ тохирсон, манлайлсан бодлого, засаглал байх ёстой гэдгийг мэдэрч ойлгож ажиллаж байгаа харагддаг.
| УЛС ТӨР СУДЛААЧ Д.БУМДАРЬ: Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЗАСАГЛАЛЫН ШИНЭ ҮЕИЙГ ЭХЛҮҮЛСЭН ЕРӨНХИЙ САЙД МӨН |
|
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |