МАН-тай тохироонд хүрсэн гэх Ардчилсан намын хувь заяа дахиад л дээсэн дөрөөн дээр дэнжигнэж эхэллээ. Өнгөрсөн хугацаанд намын даргаар сонгогдсон Л.Гантөмөр “Сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж, Ардчилсан намын улс төр эхэллээ” хэмээн сүржин зарласан ч начир дээрээ хоёр хэсэг хуваагдаж, муудсанаасаа ч долоон дор болчихлоо тэд. Хоёр хуваагдсан байхдаа адаглаад тамгаа, өрөөгөө булаалцалдаад олны анхаарал байсан бол одоо хүн тоож, нохой ч шиншлэхгүй гэгч л болов. Өнөөдөр тэд нийслэлийн намын даргаа сонгоно. Нийслэлийн АН-ын сунгаанд М.Тулгат, Т.Батцогт, Д.Бадарсан нар нэр дэвшсэн. Тодруулбал, Л.Гантөмөр Д.Бадарсанг, Х.Баттулгын талаас Т.Батцогтыг нэр дэвшүүлсэн бол М.Тулгат Ц.Элбэгдоржийн талаас дэвшиж байгаа гэх.
Өнгөрсөн намар баахан дэд дарга нар томилж, фракцуудын төлөөллөө хангаж байгаа гэж сурталчилсан ч үнэн хэрэг дээрээ Ардчилсан доод зодооноо дийлэхгүй, намаа бүрэн дүүрэн нэгтгэж чадахгүй байгаа нь илт байна. Өөрөөр хэлбэл, Лу.Гантөмөр С.Баярцогтой хүч хавсраад ч намаа хөл дээр нь босгож чадахгүй болсон бололтой. Адаглаад намын генсекээ ч томилж чадахгүй л сонгуультай золгох дээрээ тулчихлаа АН.
Дарин дээр давс гэгчээр тун удахгүй Ардчилсан намынхан гишүүд ч үгүй дэмжигч ч үгүй хоосон болж хоцрох гээд хоолойд нь хутга тулгаснаас ялгаагүй болсон сурагтай. Ухаандаа өнгөрсөн намраас хойш Хөх туг мандуулж, МоАХ-ны хууччуултай нэгдэж, орон даяар хөндлөн гулд явсан Ерөнхийлөгч асан Х.Баттулга шинэ нам байгуулах гээд Ардчилсан намынхныг сандаргаж эхэлжээ. Ингэхдээ хуучин МоАХ-ны суурин дээр байгуулах гээд шинэ намаа зарлаж, улсын бүртгэлд бүртгүүлэх бэлтгэл ажлаа базаасан гэнэ. Хэрэв зээ Ерөнхийлөгч асан Х.Баттулга МоАХ-ны гишүүдээр дэмжүүлж, шинэ нам байгуулвал одоогийн Ардчилсан нам ёстой л өвдгөөрөө сөхөрч унах нь тодорхой болоод байна.
Өөрөөр хэлбэл, одоогийн Ардчилсан намын гишүүдийн 70 орчим хувийг МоАХ-ны гишүүд эзэлж буй. Тиймээс өнгөрсөн хугацаанд Л.Гантөмөр тэргүүтэй Ардчилсан намын улстөрчид Х.Баттулгад найр тавьсан ч тэд ойлголцолд хүрч чадаагүй бололтой.
Ерөнхийлөгч асан Х.Баттулга Ардчилсан намаас өрх тусгаарлаж, шинэ нам байгуулах бэлтгэл ажилдаа хэдийнэ орсон бололтой. Ингэхдээ ардчилсан хувьсгалыг анх эхлүүлсэн МоАХ-ны туган дор шинэ баг бүрдүүлж эхэлсэн нь түүний хийж буй үйлдэл, хэлж байгаа үгсээс улам бүр тодорхой болж байна.
(1)(1).jpg)
Магадгүй энэ Х.Баттулга ба түүний багийнхны сүүлчийн хөзөр ч байж мэдэх. Ухаандаа нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон тэрбээр өнгөрсөн хэдэн сарын хугацаанд хууль хяналтын байгууллагын үүд сахиж, буруу хөдөлвөл “ачигдаж” ч мэдэх цаг хугацааг өнгөрөөсөн. Харин одоо хэсэгтээ амьсгаа авах тэнхээтэй болж, даруй өөрийгөө, хамгийн ойрын гишүүдээ хамгаалах сүүлчийн сумаа тавьж байгаа нь энэ байв.
Хоёр удаагийн сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээж, хоёр дарга, хоёр тамгатай болтлоо хагарсан Ардчилсан намыг хөл дээр нь босохдоо гишүүд нь Ардын намыг түшиж гарч ирсэн нь нууц биш. Тийм дээ ч тэд ирэх сонгуульд ялалт байгуулах нь битгий хэл сөрөг хүчнийхээ үүргийг ч гүйцэтгэж чадахгүй байж мэдэхээр байна. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын хөл дээр нь босгохдоо Ардын намынхан тохироонд хүрч, ирэх сонгуулиар цөөн хэдэн суудал өгөх яриа хийсэн гэх нь ч бий. Нэгэнт амь тавьж буй АН-д экс Ерөнхийлөгч орсон ч, байсан ч хувь заяа нь нэгэнт тодорхой болсон.
Нэгэнт Ардчилсан нам МАН-ын онгуулын “штаб” болох дээрээ тулчихсан учраас одоо Ерөнхийлөгч асан Х.Баттулгад энэ нам сонин байхаа больсон нь тодорхой байна. Тиймдээ ч тэрбээр дараагийн нүүдлээ хийж, хөг туганы дор хуучин гишүүдээ, нэгтгэж, улс төрийн шинэ өргөө өрж эхлэв. Мэдээж энэ удаад Х.Баттулга тэргүүтнүүдэд ингээд ч болов улс төрийн хайчнаас амьд үлдэх нь юу юунаас илүү чухал байгаа биз.
Тиймдээ ч МоАХ-ны туган доор гишүүдээ нэгтгэх том агуулга тээж яваа болж таарлаа. Ухаандаа Х.Баттулга нам байгуулаад эхэлбэл, ардчилсан намын гишүүд дэмжигчдээ цөөнгүй нь түүний туганд нэгдэж, цагтаа сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж, Засгийн эрхийг атгалцаж явсан Ардчилсан нам дахин хуваагдах дээрээ тулах нь.
Баярцогт, Л.Гантөмөр нар Ардчилсан намыг Ардын намд “өргөн барьсны” хариуг тэр төв хийтэл барьж ч байж мэднэ. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намаас хэлтэрхийг нь ч болох нь аваад үлдэх хамгийн боломжит хувилбар нь МоАХ-г түших юм.
| АН-ААС ӨРХ ТУСГААРЛАХААР ЗЭХЭЖ БУЙ ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГА ШИНЭ НАМАА ХЭЗЭЭ ЗАРЛАХ ВЭ |
|
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |