Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр "Монголын хөрөнгийн биржийн хувьцаа гаргах гэж байна. Өнгөрсөн оны арванхоёдугаар сард үүнтэй холбоотой хууль батлагдсан. Уг хуулиар ганц Хөрөнгийн бирж биш өнөөдөр төрийн өмчид байгаа 110 гаруй компанийн 34 хувийг хяналтын багцийг олон нийтэд шилжүүлэх ажлыг зохион байгуулна. Энэ ажил амжилттай болсны үндсэн дээр шийдвэр гаргах 66 хувийг олон нийтэд танилцуулж, хувьцааг гаргах нь зүйтэй гэж үзэж байгаа.
Төр сайн менежер байж чадахгүй байна. Үүргээ гүйцэтгэхгүй байна гэх шүүмж олны дунд бий. Тэгвэл Засгийн газар Хөрөнгийн биржийг IPO гаргах ажлыг эхлүүлээд төрийн өмчит үйлдвэрийн газруудын удирдлага менежментийг оновчтой болгох юм. Ингэснээр 2023 онд төрийн өмчит компаниудыг олон нийтийн хяналтад шилжүүлсэн жил байх нь. "Эрдэнэс Монгол" компани 15 орчим болж байгаа ч үүргээ ажилттай гүйцэтгэж чадаагүй. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит компани нь монголд толгой цохисон топ компани байх ёстой байв. Тиймээс энэ компанийн бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулж байна. Тус компанийг нийт 89 орон тоотой долоон газар, долоон хэлтэстэй үйл ажиллагаа явуулах чиглэл өгсөн. Гүйцэтгэх захирлыг томилсон учир 88 орон тоон дээр сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаад байна. Төрийн өмчийн компанийн бүтцийг оновчтой, чадварлаг мэргэжилтэн бэлтгэдэг байдал руу шилжиж байна. Энэ удаагийн бүтцийн өөрчлөлтөөр дарга гэх нэршлийг халж, ахлах менежер томилж байна.
Тус компанийн бүтцэд өөрчлөлт орж байгаа учир шинээр орон тоо бүрдсэн гэсэн үг. Эдгээр ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт явуулна. Ажлын байрны шаардлага тодорхой болсон. Ирэх оны нэгдүгээр сарын 2-16-нд сонгон шалгаруулалтын бүртгэлийг явуулна.
Бид сонгон шалгаруулалтад 1000 орчим хүн оролцох байх гэсэн тооцоо гаргасан. Тестийн болон нүүр тулсан шалгалт явуулж сонгон шалгаруулна. Хоёрдугаар сарын 1 гэхэд сонгон шалгаруулалтыг явуулж дууссан байна. " гэв
| Д.АМАРБАЯСГАЛАН: "Эрдэнэс Монгол" компанийн бүтцийг өөрчилж, 88 ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт явуулна |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |