Нүүрсний хулгайн асуудлаар Төрийн ордонд нээлттэй сонсгол хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр "Би нүүрс тээврийн салбар ажиллаж байсан нь үнэн 1990 оноос эхэлж, бизнесийн салбарт хөл тавьсан. 40 мянган жолоочийг ажлын байртай болгож, 20 мянган гаруй иргэнийг ажлын байранд бэлтгэсэн бизнес эрхлэгч байсан. Би ганц нүүрс тээвэр хийгээгүй ээ. Олон мянган жолоочоо ажлын байртай болгохын тулд ачаа тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
Улмаар 2016 оноос нүүрс тээврийн чиглэлд орсон. Ханги мандлын чиглэлд тээвэр хийж эхэлсэн. Монгол Улсын хэмжээнд 20 орчим тээврийн жолооч, 400 гаруй тээврийн компанийн төлөөлөл болж УИХ-д орж ирсэн. Гэтэл яагаад миний эрхлэж байгаа бизнесийг энэ хулгайтай холбож байгаа юм. Би энд үгээ хэлэх гэж ирсэн. Үнэн мөнийг тогтоолгохоор ирсэн. Намайг яагаад холбож байгааг гайхаж байна. Хууль шүүхийн байгууллагаас намайг дуудаж шалгасан зүйлгүй. 2020 онд мэдүүлэг өгч байсан. Би сонгуульд нэр дэвшихэээс өмнө шалгуулж байсан. Тухайн үед би үүнийг сонгуулийн пи-ар гэж бодож байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл үргэлжиллээ.
Би өнөөдөр шалгуулна гэж бодож байгаа. УИХ-д сууж байгаа гишүүд ч хэрэг хийгээгүй бол шалгуулах хэрэгтэй. Тээврийн компаниуд гэрээ хийсэн компанийнхаа нүүрсийг нэг цэгээс нөгөө цэгт хүргэдэг. Ямар ч хулгай хийх боломжгүй. Ямар ч эрх мэдэлгүй. Би тээвэрлэлтийн бизнес эрхлэдэгээ нуугаагүй. Хаана эрх мэдэл байна тэнд хулгай байдаг. Тэгэхээр эрх мэдэлтнүүд хулгайгаа нуухын тулд жолооч нар руу хэргээ хийж байна" гэв.
| А.АДЪЯАСҮРЭН: Эрх мэдэлтнүүд хулгайгаа нуухын тулд жолооч нар руу хэргээ хийж байна |
|
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |