• Өнөөдөр 2025-11-08

Б.ЭНХМӨНХ: Нээлттэй сонсголд иргэд, жагсагч нэг дор сууж, байр сууриа илэрхийлэх нь чухал

2022-12-21,   341

      Нүүрсний экспорт, тээвэрлэлтийн асуудлаар нээлттэй сонсгол 10:00 цагт Төрийн ордонд эхэлсэн.
 
      Энэ үеэр УИХ-ын гишүүн  С.Чинзориг сонсголыг нээж, дэг танилцуулах гэсэн боловч сонсголд оролцогч зарим иргэн нээлттэй сонсголыг Их танхимд зохион байгуулахыг шаардаж, эсэргүүцлээ илэрхийллээ.
 
     Улмаар нээлттэй сонсголыг түр хугацаагаар хойшлуулаад байна. Энэ үеэр эсргүүцлээ илэрхийлсэн иргэн Б.Энхмөнх “Би А танхим руу санаандгүй орсон чинь 40, 50 иргэн сууж байна. Тэднийг яаж байна гэж байгаа нэг ч хүн байхгүй. Тэгээд сонсгол болох танхимд ороод харахаар бүх дарга, УИХ-ын гишүүд цөм суусан байв. Яагаад иргэдийг хүйтэн зааланд гөлөг төөрүүлж байгаа мэт суулгаад, эрх мэдэлтнүүд нь энд суугаад, иргэд хүйтэн өрөөнд зурагт үзэж байгаа юм шиг суух ёстой юм бэ. Эхнээсээ сонсгол шударга, зөв явах ёстой шүү дээ. Иргэд жагсагчид нэг дор сууж байр сууриа илэрхийлэх хэрэгтэй гэх саналыг хэлсэн” гэв. 

Б.ЭНХМӨНХ: Нээлттэй сонсголд иргэд, жагсагч нэг дор сууж, байр сууриа илэрхийлэх нь чухал
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188