Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг Б.Ганхуяггүйгээр төсөөлөхийн аргагүй.Тиймдээ ч тэд нүүрсний хулгайн хэрэгт хамт холбогдох нь гарцаагүй гэх. Харин Б.Ганхуяг Т.Аюурсайханыг нүүрсний хэрэгт хутгачихгүйхэн шиг цэвэрхэн авч үлдэхийн тулд Т.Аюурсайхан гэх нэр сонссоноос цаашгүй, таньж мэдэхгүй, холбоо хамааралгүй болж мэлзэж байгаа биз. Т.Аюурсайханыг нүүрсний хулгайн хэргээс хуурай гаргахын тулд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ө.Шижир тэргүүтэй 17 хүнийг нүүрсний хэрэгт холбоотой хэмээн мэдүүлэг өгч, түүнийг нь АТГ-аас олон нийтэд зарласан байдаг. Тухайлбал, Б.Ганхуяг Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир нарт нүүрсний хэргээ тохож, Т.Аюурсайханыг уснаас хуурай гаргах арга хэрэглэж байгаа гэх.
Харин түүнийг хуулийн байгууллага дээр хав дарж байх хооронд Т.Аюурсайхан өөрийн цахим хуудастаа “Нүүрс ямар өнгөтэйг мэдэхгүй, барьж үзээгүй” гэдэгтэй яг адил уртаас урт сэтгэгдэл бичсэн байдаг. Тухайлбал, “Би "Эрдэнэс Тавантолгой" ХК-аас өөрийн болон бусдын нэр дээр нэг хадаасны ч тендер аваагүй. Нэг шанага нүүрс авч үзээгүй. Нүүрсийг замаар ямар автомашинаар яаж зөөдгийг мэдэхгүй, сонирхож байгаагүй. Ямар нэгэн юманд орооцолдсон бол заавал илэрдэг” хэмээсэн байдаг. Мөн өөрийгөө нүүрсний хэрэгт холбоо, хамааралгүй гэдгээ дахин батлахын тулд нүүрс тээврийн компаниудын мэдээллийг ил болгож, "Захирлыг нь таньдаг байлаа гээд хувийн харилцаагаа төрийн ажилтай хутгаагүй” хэмээн хэн ч буруутгаагүй байхад нүүрсний хулгайн хэрэгт холбоотой хэмээн нэр нь зарлагдсан таван гишүүнтэй адил тайлбар хийж байв. Уг нь түүнийг АТГ-аас нүүрсний хэрэгт холбогдсон хэмээн зарлаагүй байсан үе. Гэвч "Гэмт хүн гэлбэлзэнэ" гэгчээр "Би буруугүй, Б.Ганхуягийг таньдаг ч гэлээ хувийн харилцаагаа төрийн ажилтай хутгаагүй" гэдгээ ахин дахин хэлж байсан нь иргэд түүнийг нүүрсний хэрэгт хардахад хүргэсэн.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нүүрсний хулгайн хэрэгт холбогдож, эгчтэйгээ хамт нэг сар цагдан хоригдож байгаа. Гэвч одоог хүртэл тэр ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг улаан нүүрээ улалзтал, хөх нүүрээ хөхөлзтөл хамгаалж байгаа учрыг товчхон хүргэе. Т.Аюурсайхан Д.Ариунболдын дараа "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон тэр цагаас Б.Ганхуягтай ойр дотно болсон гэж ярьдаг. Мөн нэгэн цаг үед улс төрийн жүжигт оролцож, тэд Ардын намын ах нарынхаа төлөө төв талбайд хэдэн удаа хамт жагсаж, Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд майханд хамт хонож явсан түүхийг нь ард түмэн, тэдний үлдээсэн түүх гэрчилдэг. Мөн Т.Аюурсайхан Б.Ганхуягийг "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн захирал байх хугацаанд "хөрөнгөжиж" амжсан гэдэг. Харин одоо Т.Аюурсайханы хэрхэн, яаж хөрөнгөжсөн нь нүдэнд нь харагдаж, чихэнд нь сонгогдож, байж суухын аргагүй болохдоо цахим хуудастаа "Би шанага нүүрс ч авч үзээгүй" хэмээн элдвийг бичдэг биз. Сүүлийн үеийн дуулиан болж буй "Нүүрсний бүлэглэл"-ийн хэрэгт Т.Аюурсайхан холбогдож байгаа хэмээн иргэд ярьж, зарим нь түүнийг шалгахыг шаардаж буй.
| Б.ГАНХУЯГ ХЭРГЭЭ Х.БАТТУЛГА, Ө. ШИЖИР НАР РУУ БУХАЖ, Т.АЮУРСАЙХАНЫГ АВРАХ УУ |
|
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |