“Бодь интернэшнл” ХХК-ийн үүсгэн байгуулагч, “Голомт” банкны ТУЗ-ын дарга Д.Баясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Бидний хэрэгжүүлсэн төсөл бол зөвхөн Тавантолгой Гашуунсухайтын төмөр замын цогцолбор. Засгийн газрын 2008 оны зургадугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор, одоогоос 14 жилийн өмнө "Энержи ресурс" компанид төмөр зам барих концессын эрхийг өгсөн. Энэ өдрөөс хойш тус компани судалгаа, шинжилгээ, зөвлөгөө, газар шорооны анхан шатны зураг төсөл болон бусад бүх бичиг баримтуудыг хийсэн. Үүнээс дөрвөн жилийн дараа 2012 онд Засгийн газартай Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих, ашиглах нөхцөл бүхий концессын гэрээг байгуулсан. 2008 оны анхны зөвшөөрөл С.Баярын Засгийн газрын үед, 2012 оных нь Сү.Батболдын үед байгуулсан. Удалгүй Н.Алтанхуягийн Засгийн газар таван сарын өмнө байгуулсан концессын гэрээг цуцалсан. Улмаар энэхүү лицензийг Төрийн өмчин компани болох Монголын төмөр зам ХК-д шилжүүлсэн. Ингээд энэ компани "Энержи ресурс" ХХК-тай хэлэлцээр хийгээд өмнө гүйцэтгэсэн ажлуудад нөхөн төлбөр олгосон. Мөн зардлыг олгож, "Хөгжлийн банк"-наас 400 хүртэлх сая ам.долларын санхүүжилт авна гэж хэлээд эхний 200 сая ам.долларын санхүүжилтээ аваад ажлыг үргэлжлүүлсэн.
Ингэхдээ "Монголын төмөр зам" ХК "Энержи ресурс" ХХК-ийн эхлүүлсэн тэр бүх ажлыг хөндөхгүйгээр "Самсунг" ХК-ийг үргэлжлүүлж ажиллуулсан, шинэ тендер зарлаагүй. Үүний дараа энэ ажил 2014 оноос санхүүжилтгүй болоод зогссон. Улмаар хэрэг үүсгэн, шалгалт оруулсан. Дараа нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн захирамжаар гадаадын хамтрагчтай хамтрах хэрэгтэй юм байна гээд холбогдох гэрээ хийх ажлын хэсгийг байгуулсан. Ингээд 2015 оноос хойш таван жил энэ төсөл зогссон. Үүнээс болоод овоолсон шороо л үлдсэн, хүмүүс нь зугтаад алга болсон гэх ойлголт үлдчихсэн.
Бид 2013 оны төсвөөр энэ төслийг дуусгаж байгаа. Одоо манай төсөл 82 хувьтай явж, тэнд олон зуун хүн ажиллаж, өдөр болгон нүүрс тээвэрлэж байна. Гэхдээ одоогийн үүсээд байгаа нөхцөл байдлаас болоод манай төсөл бүрэн дуусахгүй байх эрсдэл үүсэхээр байгаа. Бид хямд үнээр нүүрс аваагүй, зах зээлийн үнээр л авсан" гэв.
| Д.БАЯСГАЛАН: БИД ХЯМД НҮҮРС АВААГҮЙ. ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЭР НҮҮРСЭЭ АВСАН |
|
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |