• Өнөөдөр 2025-11-08

Д.ГАНБАТ: Муу нэртэй С.Эрдэнэ бид Ардчилсан намыг чирээд энэ хүргэлээ

2022-12-16,   674

           УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны хэлэлцэх асуудлыг хэлэлцэхээс өмнө гишүүд үг хэллээ.

        УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ: Тэтгэврийг долоо биш таван жилээр тогтоох тухай хуулийг Нийгмийн даатгалын багц хуультай  хэлэлцэнэ гээд алга болчихлоо. Энэ хуулиа хэлэлцэлгүй завсарлалаа. Би энэ асуудлаар гадаа жагсана гэхээр хэнийх нь жагсаал вэ, гэдэг нь мэдэгдэхгүй болохоор байна. Т.Аюурсайхан та хурдан энэ хуулийг хурдан оруулж ир. Давхар дээл өмсөхөөрөө ямбатай болчих юм. Чуулганы хуралдаандаа суухгүй. Болохгүй бол Ялалтын талбай дээр очиж жагсана шүү. Энэ жил 48 мянга орчим хүн тэтгэвэрт гарна. Дараа жил дахин 50 мянга орчим хүн тэтгэвэрт гарна. Энэ олон хүний асуудлыг шийдээрэй. 5-6 тэрбум төгрөгийн асуудал байгаа шүү.
 
      УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТ: Гадаа -30, -40 хэмийн хүйтэнд төрийн далбаагаа мандуулаад ард түмэн жагсаж л байна. Эрүүгийн хуулийг яаралтай горимоор оруулж ирж байна. Зөв байх. Гадаа байгаа хүмүүсээс санал авсан уу. Хамгийн гол нь алдагдсан боломжууд байна. Манай Их хурлын дарга Япон шиг хөгжинө гээд байдаг. Япон шиг ёс зүйтэй баймаар байна. УИХ-ын таван гишүүнийг хулгайч гэж зарлалаа. Би энэ тавд маш их баярлаж байгаа. Ерөнхийлөгч АТГ-ын даргыг томилдог байсан. Одоо Ерөнхий сайд томилдог болсон. Та хэд жинхэнэ сөрөг хүчин байхыг мэдрүүлж эхэллээ. Ардчилсан намыг булайх гэж янз янзаар үзэж байна. Нөгөө муу нэртэй С.Эрдэнэ бид Ардчилсан намыг чирээд энэ хүргэлээ. Үнэн юм яръя. Үнэн байхын төлөө ард түмэн жагсаж байна. 
 
 

Д.ГАНБАТ: Муу нэртэй С.Эрдэнэ бид Ардчилсан намыг чирээд энэ хүргэлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188