Авлигатай тэмцэх газраас нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой 17 хүний нэрсийг зарлалаа. Энэ үеэр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн орлогч дарга М.Даваатогтохоос сэтгүүлчид асуулт асууж, хариулт авлаа.
-Та бүхний зарлаж байгаа 17 хүний нэрийг харлаа. Гол хүмүүс нь байхгүй байна. Хуулийн байгууллага эрх барьж байгаа намын талд ажилладгаа хэзээ болих юм бэ. Ихэнх нь Ардчилсан намын хүмүүс байна шүү дээ?
-Одоогоор эдгээр 17 хүнийг зарлаж байна. Мэдээж мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Мөрдөн шалгах ажиллагаа ямар нэгэн дам яриагаар явагддаггүй. Хуульд заасны дагуу явуулаад, цугларсан нотлох баримтад дүгнэлт хийдэг. Танд мэдээлэл байгаа бол хуулийн байгууллагад гомдол мэдээлэл гаргах бүрэн эрхтэй. Авлигын эсрэг хуульд зааснаар Авлигатай тэмцэх газар бол хараат бус байгууллага. Нэрсийг тодорхой баримтат үндэслэж танилцуулдаг гэдгийг дахин хэлье.
-Хөгжлийн банкны хэргийг шалгаж байхдаа ч сайд, гишүүдийн нэрсийг тодорхой зарлахгүй байсан. Үүнийгээ хэзээ болих юм бэ?
-Бид Хөгжлийн банктай холбоотой албан тушаалтанд холбогдох мөрдөн шалгах ажиллагааг энэ оны нэгдүгээр сарын 28-наас явуулсан. Ингэхдээ нийт 94 хүнийг хуулийн этгээдийг яллагдагчаар татаад, Прокурорын байгууллагад шилжүүлсэн. Үүний дотор одоо ажиллаж байгаа УИХ-ын гишүүдээс ч бий.
-Шууд болон шууд бус оролцоотой нэр бүхий долоон УИХ-ын гишүүний нэр зарлалаа. Яагаад дэлгэрэнгүй тайлбар өгөхгүй байгаа юм бэ. Одоо ингээд гишүүдээс тайлбар авах гэхээр бүрэн эрхээ ярьдаг. Энэ тухай тодорхой тайлбарлаж өгөөч?
-Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Боломжит хэмжээнд зарлах л зөвшөөрөлтэй. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлээд явж байгаа. Хяналт тавих эрх олон нийтэд бий.
-Гашуунсухайтын "Бодь Интернэшнл" ХХК-ны А.Амундра болон Хотын дарга Д.Сумъяабазар нарын нэр сүүлийн үед хүмүүсийн дунд эрчимтэй явж байгаа. Эдгээр хүмүүст мөрдөн шалгах ажиллагаа явуулах уу?
-Цаашид нийт хэдэн хүнийг зарлахаар байгаа вэ?
-Мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа. Нэр дурдсан хүмүүсийн заримаас нь мэдүүлэг авсан байна. 15 хүнийг бид баривчилсан, 10 хүнийг цагдан хорьсон. Эдгээрээс мэдүүлэг өгөөд эхэлсэн. Цагдан хорьсон, баривчилсан хүмүүсийн нэрийг хэлэх боломжгүй.
-Эдгээр нэр дурдсан хүмүүст хилийн хориг тавьсан уу?
-Шаардлагатай гэсэн хүмүүст хилийн хориг тавьсан байгаа.
-Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан Ө.Шижир хил даваад явсан гэсэн мэдээлэл бий. Авлигатай тэмцэх газраас хилийн хориг тавьсан юм уу?
-Хилийн хориг тавиагүй.
-Ерөнхийлөгч асан Х.Баттулгад хилийн хориг тавьсан уу. Ер ямар тохиолдолд хилийн хориг тавьдаг юм бэ?
-Одоогоор хилийн хориг тавиагүй байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу тухайн шалгагдаж байгаа этгээд буюу яллагдагчаар татсаны дараа таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой болдог.
| М.ДАВААТОГТОХ: Ерөнхийлөгч асан Х.Баттулгад одоогоор хилийн хориг тавиагүй |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |