• Өнөөдөр 2025-05-15

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Эдийн засаг 5.3 хувиар агшсан нь 30 жилийн хугацаан дахь түүхэн сорилтод орж байна

2021-09-13,   613

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Төрийн ордонд “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт  болж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдийн засгийн нөхцөл байдлын талаар итгэл танилцуулж байна.
 
Тэрбээр “Цар тахлын нөхцөл байдал хэр удаан үргэлжлэхийг бид мэдэхгүй. Дэлхийн улс орнууд эрүүл мэнд, эдийн засгийг хамтад нь анхаарах ёстой гэдэг агуулга руу явж байна. Вакцинжуулалт 60 хувьд хүрсэн улс орнууд эдийн засгийн сэргэлтийн талаар ярьж эхлээд байна.  Дэлхий даяар тээвэр логистикийн үйл ажиллагаа удааширлаа. Үүнээс үүдээд манай гол экспортлогч оронтой хиллэж байгаа хуурай замаар хиллэж буй орнуудын ачаа, тээвэр удааширсан. Дэлхийн эдийн засгийн дотоодын нийт бүтээгдэхүүн уналттай гарсан. Манай улсын хувьд ч амаргүй нөхцөлд байна. Хөдөлгөөний хязгаарлалтад орж, эдийн засаг агшсан. Тээвэр логистик, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж эдийн засгийн голлох түүхий эдийн үнэ өссөн. Энэ нь манайд давуу болон сул тал үүсгэсэн. Ингэхдээ манай түүхий эдийн гол түүхий эд болох алт, зэс, төмрийн хүдэр зэрэг гол экспортын бүтээгдэхүүний үнэ өсөж, давуу байдал үүсгэсэн. Харин газрын тос болон шатахууны үнэ өссөн нь инфляц үүсгэж, сөрөг нөлөө үзүүлээд байгаа юм.
 
Манай эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар агшсан. 30 жилийн хугацаан дахь түүхэн сорилтод орж байна. Засгийн газраас хатуу хөл хорио тогтоож, 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлсэн нь эдийн засагт тодорхой хэмжээний сэргэлт авч ирсэн. Гэхдээ энэ нь боломжит түвшнээс доогуур байгаа. Тэгэхээр дахиад эдийн засгийн засгаа сэргээх арга хэмжээгээ үргэлжлүүлэх нь зүйтэй. 
 
5.3-аас  эдийн засаг сэргэж байгаа үзүүлэлт нэгдүгээр улиралд гарсан. Хоёрдугаар улиралд энэ түвшинг хадгалах, үүнээс доогуур байх нөхцөл байдал ч ажиглагдаж байна" гэлээ.
 

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Эдийн засаг 5.3 хувиар агшсан нь 30 жилийн хугацаан дахь түүхэн сорилтод орж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-14 12:22:43
    Зочин: Улс орны хөгжлийг ямар боловсролтой, хир зэрэг туршлагатай, ёс зүйн хир төлөвшилтэй, хир зэрэг хүнлэг чанартай, хир зэрэг хувийн амбицтай, хир зэрэг шударга хүн удирдаж байгаагаар нь харж болдог. Тэгвэл өнөөдрийн монгол орныг удирдаж байгаа хүмүүсийг харьцуулан дүгнэхэд мөн өнөөдрийн бодит байдлын нөхцөл байдлыг харахад үнэндээ манай төрийн толгой удирдлагууд шаардлага хангахгүй байна. Тийм ч учраас хэвлэл мэдээллээр янз бүрийн хууль бус үйлдэлд оролцсон тухай шүүмжилж бичээд байгаа нь тэдний нэр төр ямархан байгааг харуулж бна шүү дээ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188