УИХ-ын Тамгын газрын Хууль эрхзүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга асан Д.Амгалантай ярилцлаа. Тэрбээр Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн дэд ажлын хэсэгт ажиллаж байсан юм.
-Парламент үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хараахан хийж амжаагүй байна. Та бүхний боловсруулалцаж байсан төсөл хэлэлцүүлгийн шатанд хэр өөрчлөгдсөн бэ?
Орвонгоороо өөрчлөгдсөн. Анх өргөн мэдүүлсэн төслийн 50 орчим хувь нь хасагдаж, байгаагүй саналууд нэмэлтээр оруулсан байна лээ.
-Тухайлбал?
Төсөлд тусгагдаагүй шинэ хэсэг, заалтаар санал гаргахыг монгол улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар хориглосон байдаг. УИХ энэ заалтыг зөрчөөд хоёрдугаар хэлэлцүүлгийн үед таван санал оруулж ирсэн. нэгдүгээрт, шүүхийг тойргийн журмаар байгуулах буюу шүүхийн зохион байгуулалт, тогтолцоог өөрчлөх санал оруулсан нь хууль бус. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хууль санаачлах хүрээ хязгаарыг тогтоох, гуравдугаарт, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой заалт шинээр оруулсан. Дараагийнх нь ард нийтийн санал асуулга явуулахыг хориглох. Хамгийн сүүлийнх нь нутгийн удирдлагатай холбоотой төслийн 57 дугаар зүйлийн 3 дахь хэсэг. Энэ хэсэг анхнаасаа төсөлд байгаагүй. Эдгээрийг хууль зөрчиж оруулсан гэдгээ УИХ хүлээн зөвшөөрөөд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн хориглосон заалтыг өөрчилсөн.
- УИХ хоёр дугаар хэлэлцүүлгийн үед хууль зөрчсөнөө хүлээн зөвшөөрсөн гэж та хэллээ. Үүнийгээ засчихсан юм байна шүү дээ?
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиас гадна УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулсан байна. Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа УИХ-ын чуулганаар хэлэлцэж нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар шийдсэн асуудлыг төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн гуравны хоёрын саналаар дахиж авч хэлэлцэх зохицуулалт бий болгосон. Байнгын хорооны гуравны хоёр гэдэг 19 гишүүний 13 нь гэсэн үг. УИХ-ын 57-гоос доошгүй гишүүний саналаар нэгэнт шийдсэн асуудлыг байнгын хорооны 13 гишүүн дахин авч үзэх нь. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар гуравдугаар хэлэлцүүлгийн үеэр зарчмын зөрүүтэй санал хураадаггүй, найруулгын шинжтэй санал хураах ёстой. Гэтэл энэ заалтыг өөрчлөөд санал хураах гарц гаргалгааг хууль зөрчиж бий болгосон. Энэ хууль зөрчсөн үйлдлээ Ерөнхийлөгч болон АН-аас санал авч байна гэх маягаар Үндсэн хуульд хууль бусаар халдах урьдач нөхцөлөө парламент бүрдүүлчихлээ.
-Гуравдугаар хэлэлцүүлгийн үед АН-ын гаргасан гурван саналыг нэмж тусгах, эсэх асуудлаар санал хураана гэж зөвшилцөх ажлын хэсгийн дарга Д.Тогтохсүрэн хэлж байгаа. Хоёрдугаар хэлэлцүүлэг задрахгүй гэсэн үг. Энэ тохиолдолд хууль зөрчсөн гэж үзэж болох уу?
Гуравдугаар хэлэлцүүлгийн үед найруулгын л санал хураадгийг та мэдэж байгаа.Нэгэнт УИХ хууль зөрчсөн учраас алдаагаа засахын тулд Үндсэн хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах журмын тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж бэлтгэлээ хангаж байгаа юм. Энэ гэхдээ бас л хууль зөрчиж буй хэрэг.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг яагаад өөрчилж болохгүй гэж?
Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулийг УИХ яаж өөрчлөх ёстойг нарийвчлан зохицуулсан байдаг. Тодорхой хэлбэл, УИХ-ын дэгийн тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хуульд маш тодорхой байгаа. Үндсэн хуульд хууль санаачлах эрх бүхий гурван субьектыг заасан. Энэ гурван субьектээс дээрх хоёр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлээгүй. Хоёрдугаарт, хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, түүний зарим зүйл, хэсэг, заалт Үндсэн хуульд нийцээгүй байна гэсэн Цэцийн дүгнэлт гарч, түүнийг нь УИХ хүлээж авсан, эсвэл Цэцээс хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болгосон тогтоол гаргасан бол байнгын хорооны түвшинд хууль санаачлаад хэлэлцээд баталдаг. Нэг ёсондоо, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд өөрчлөлт оруулах ийм хоёр л үндэслэл бий. Энэ хоёр үндэслэлийн аль нь ч бүрдээгүй байхад нэр дурдсан хоёр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцээд баталчихсан.
-Аль нэг субьект хуулийн төсөл өргөн мэдүүлээгүй байхад хэлэлцэх ямар ч үндэслэлгүй шүү дээ?
Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулж гэж тайлбарлаж байгаа юм билээ. Хориг хүлээн авсантай холбогдуулж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай болон УИХ- ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн үндэслэл байхгүй. Эдгээр хуулийг төрийн мэдээлэл эмхэтгэлд хэвлэнгүүт Үндсэн хуулийн цэцэд хандах бодолтой байна. Өмнө нь бид 2000 оны долоон өөрчлөлтийг дордуулсан гэдэг байсан бол одоо хулгайн тав, хуудуутай 30 гэдэг нэршилтэй болох нь ээ. Дээрээс нь УИХ Үндсэн хууль зөрчсөн гэх асуудал байнга яригдана. Парламентын засаглалаа төгөлдөршүүлж, шүүхийн хараат бус байдлыг хангах, гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой ажиллуулах үзэл баримтлалтай явж байсан төсөл хэлэлцүүлгийн шатанд хуулийн алдаанаас болоод хууль зүйн хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй ийм заалтуудтай боллоо.
-Та өнгөрсөн зургадугаар сар хүртэл УИХ- ын тамгын газрын хууль эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллажээ. Энэ саналаа холбогдох албаныханд хэлээгүй хэрэг үү?
Парламентаас гарч байгаа шийдвэрүүд есдүгээр сарын эхнээс далд хэлбэр рүү шилжчихээд байна. Албан ёсны мэдээлэл олж авахад төвөгтэй. Жишээ нь, өнгөрсөн сарын 11-нд баталсан ард нийтийн санал асуулга явуулах, Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн эхийг батлах тогтоол аравдугаар сарын 22 болчихоод байхад төрийн мэдээлэл эмхэтгэлд албан ёсоор нийтлэгдсэнгүй. Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг олон нийтэд ил болгоогүй. Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлгийн тэмдэглэл УИХ-ын цахим хуудаст байнга ордог ч наймдугаар сарын 29-нөөс хойш протокол гарсангүй. Ер нь бүх мэдээлэл хаалттай болж ирсэн учраас үгээ хэлэх боломж гарсангүй. Хуульч хүний хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг “бантан” болгож байгаад харамсаад барахгүй байна. бид төрт ёс, хуулийн засаглал дор амьдарч байгаа. Хуулиа аль аль талдаа мөрдөх нь юу юунаас илүү чухал байна.
-Одоо тэгээд яах ёстой юм бэ?
-УИХ хуулийн дагуу л ажиллах ёстой. Ерөнхийлөгч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг зөрччихлөө гэж хориг тавьсан. Нэгэнт УИХ хууль зөрчсөнөө хүлээн зөвшөөрч, хоригийг хүлээж авсан юм бол хууль зөрчсөн шийдвэрээ хүчингүй болгож, засаж залруулаад дахин баталж болно. Парламент хууль зөрчсөн үйлдлээ даруй засах ёстой л гэж байгаа юм.
| Д.Амгалан: УИХ хууль зөрчсөн шийдвэрээ эргэж харах ёстой |
|
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-19 14:27:05
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
"Имарт Тэнгэр" салбар нээлтээ хийлээ
2025-12-18 19:10:53
БИЕ БИЕДЭЭ ҮРГЭЛЖ УРАМ ХАЙРЛА, ХҮМҮҮС ЭЭ
2025-12-18 16:11:43
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай байна
2025-12-18 16:08:09
Г.ДАМДИННЯМ: Бид боломжоороо шатахуун олгож байгаа
2025-12-18 16:02:29
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлаж буй газрууд
2025-12-18 15:54:23
Г.ШИЙРАВ: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
2025-12-18 11:12:49
"Physical Asia" шоуны оролцогчид Монголоор аялсан нэвтрүүлэг Netflix-ээр гарна
2025-12-18 10:55:28
Хэнтий аймагт төөрсөн 53 настай эрэгтэй эсэн мэнд олжээ
2025-12-18 10:44:06
ОХИНОО ХҮНИЙ НУТАГТ АЛДЧИХААД 20 ЖИЛ ТЭМЦЭЖ БАЙГАА С.ШААРИЙБУУ ГУАЙГ МОНГОЛЧУУД ИНГЭЖ ТООСОН БИЛҮҮ ДЭЭ...
2025-12-18 08:29:06
БАГАДАА БИ БАГТ НААДМААР ХУЛГАНА БОЛЖ БАЙЛАА
2025-12-18 07:49:53
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайд Г.Хэрлэнцэцэг түрүүлэв
2025-12-18 07:15:00
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайн аваргууд тодорлоо
2025-12-18 07:10:00
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ
2025-12-18 07:06:14
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-18 07:00:00
О.НАРАНЗУЛ: ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭД МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДАМЖИД ХЯЗГААР БАЙХГҮЙГ ОЙЛГОСОН. ҮРГЭЛЖ ӨӨРИЙНХӨӨ ХЯЗГААРЫГ ДАВАХЫГ ХИЧЭЭДЭГ
2025-12-18 07:00:00
СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН НЭРИЙГ ЗӨВ БИЧИХГҮЙ БАЙХАД БОЛОХ УУ
2025-12-18 07:00:00
ҮНСЭЛТ
2025-12-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |