• Өнөөдөр 2024-04-27

ДЭЛХИЙД ӨНӨӨДӨР: Ши Жиньпинийг шүүмжилсэн хүн 18 жилийн ял авчээ

2020-09-23,   514

БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг шүүмжлэхдээ “нүцгэн алиалагч” гэх үг ашигласан төрийн өмчит барилгын компанийн топ менежер ЖэньЖицянд 18 жилийн хорих ял оноосон байна. Бээжин хотын шүүх түүнийг албан тушаалаа ашиглан улсын хөрөнгөөс завшсан, 19 сая ам.доллартой тэнцэх хэмжээний авлига авсан гэж үзсэн аж. Энэ оны хоёрдугаар сард тэрбээр коронавирусийн эсрэг эрх баригчдын авч буй арга хэмжээг шүүмжилсэн эсээндээ Ши Жиньпинийг “алиалагч” гэж бичсэн байна. Төдөлгүй гуравдугаар сард Жэнь Жицянийг баривчилсан гэсэн мэдээлэл гарсан юм.БНХАУ-ын Коммунист намын гишүүн асан тэрбээр “Huayuan Real Estate Group” компанид удирдах албан тушаал хашдаг нэгэн байсан аж. 

Хүн төрөлхтнийг түгшээж буй асуудлуудыг  нэрлэлээ 

НҮБ-аас гаргасан судалгаанд хүн төрөлхтнийг хамгийн их түгшээж буй, тулгамдсан асуудлуудыг нэрлэжээ. Уур амьсгалын өөрчлөлт, авлига, ядуурал, дайн зөрчил бол одоогоор бидэнд хамгийн их тулгамдаж, шийдэл нэхэж буй асуудлууд аж. “НҮБ-75: Бидний хүсэж буй ирээдүй” нэртэй дээрх судалгаанд оролцогчдын 49 хувь нь дэлхийн экологийн доройтол, уур амьсгалын өөрчлөлтийг хамгийн санаа зовоосон асуудлаар нэрлэсэн бол тэдний цөөнгүй нь авлига, хээл хахууль цэцэглэж, улс орнуудын хөгжилд тушаа болж байгаад сэтгэл зовниж буйгаа илэрхийлжээ. 

Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 87 хувь нь хүн төрөлхтөнд тулгамдаж буй дээрх асуудлуудыг хамтын хүчээр, нэгдэн тэмцвэл арилгаж чадна гэж үзэж буй. Мөн хөгжиж буй орнуудын эрүүл мэндийн үйлчилгээ, цэвэр усны хангамж, боловсролд хөрөнгө оруулах, хүч хаях хэрэгтэй гэдэгт тэдний олонх нь санал нэгдсэн байна. 

Цианобактерийн ялгаруулдаг хорд заанууд хордож байна 

Ботсванд энэ оны тав, зургаа, долдугаар сард заанууд хэдэн зуугаараа үхэж үрэгдсэний шалтгааныг судлаачид илрүүллээ. Окавангоголын бэлчирт олон зуун зааны сэг илрүүлсний дараа хулгайн анчдын гарт үрэгдсэн байж магадгүй гэж хууль сахиулагчид үзэж байсан юм. Судлаачид 330 зааны сэгт шинжилгээ хийсний дүнд нуурын усанд байдаг цианобактерийн ялгаруулдаг хорт бодис амьтдыг хоруулсан болохыг олж тогтоосон байна. Тогтмол, бүлээн усанд амьдардаг цианобактер нь усан дахь ургамлын өнгийг цэнхэр ногоон болох буюу фотосинтезийн урвалд нөлөөлдөг, нейротоксин хэмээх хорт бодис ялгаруулдаг бактер юм. Ботсваны Байгаль хамгаалах газар, үндэсний паркаас хамтран хийсэн хэвлэлийн хурлын үеэр эмч, судлаач МмадиРубен цианобактер бүхий цөөрөм ширгэсний дараа амьтад үхэхээ больсон нь ч үүнтэй холбоотой гэж мэдэгджээ. Гэхдээ зөвхөн Окаванго голын бэлчирт хэдэн зуун заан гэнэт үхсэний шалтгааныг дахин олон талаас нь судлах шаардлагатайг тэрбээр онцолжээ. 


ДЭЛХИЙД ӨНӨӨДӨР: Ши Жиньпинийг шүүмжилсэн хүн 18 жилийн ял авчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188