• Өнөөдөр 2024-04-25

Эргэлт.мн сайтад тавтай морил

2020-09-09,   2644

Монголын сэтгүүлзүйн салбарын хамгийн отгон мэдээллийн сайт болох Эргэлт.мн уншигч, үзэгч таны оюунд мэдээллийн санд мэдээлэл хүргэхээр “Оюунлаг ирээдүйн төлөө” уриатайгаар мэндэллээ.
 
Эргэлт.мн сайт нь “Улс төр”, “Эдийн засаг”, “Монголчуудын амьдрал”, “Эрэн сурвалжлах”, “Гэрэлт ирээдүй”, “Соёл урлаг”, “Хөрөг”, “Байгаль орчин”, “Дэлхий дахинд”, “Эргэлтийн дуран” гэсэн үндсэн булангуудаар дамжуулан хамгийн бодит мэдээллийг уншигч, үзэгчдэдээ хүргэхэд бэлэн боллоо. 
Уншигч та “Улс төр” булангаас Нам хөдөлгөөний амьдрал, “Улс төрчийн ярилцлага”, “Тэрслүү үг”, “Анхаарлын төвд” зэрэг улс төрийн халуун сэдвүүдийг багтаасан нийтлэлүүдийг унших боломжтой. Харин “Эдийн засаг” буланд Санхүүгийн зах зээл, Үнэ ханш, Дэд бүтэц, Хөрөнгө оруулалт, Тоон мэдээлэл зэрэг дэд булангууд байрлана. Эрэн сурвалжлах албаны сэтгүүлчид Хэргийн мөрөөр, Баримт тайлбар, Асуудал шийдэл, Нийслэлээ тэлье, Хөндүүр сэдэв, Газар дээрээс нь, Хавтаст хэрэг, Шүүхийн тамхимаас хэмээх булангуудаар үзэгч, уншигч танд мэдээлэл, сурвалжилга хүрэх болно. 
 
Түүнчлэн “Эргэлтийн дуран”-д бичигдсэн Сэтгэлийн үг, Баярлалаа хөрөг, ярилцлагуудын булангаар зочлоорой. Харин “Гэрэлт ирээдүй” буланд хүүхдэд зориулсан дэд булангууд бий. Тодруулбал, Түүчээ, Дэлхийн хүүхдүүд, Нөхөн үржихүй, Боловсрол, Дуу хөгжим, Ном, Шинэ танил зэрэг булангаа хүүхэд, багачууддаа зориуллаа. 
 
Уншигч, үзэгч та дээрх булангуудаар зочилсноор шинэлэг, үнэн бодит, хэрэгцээтэй, тэнцвэртэй мэдээллүүдийг бичвэр болон видео хэлбэрээр шуурхай авах боломжтой.  
 
Эргэлт.мн цахим сайтын бусад эх сурвалжаас ялгарах гол онцлог нь эрэн сурвалжлах нийтлэл, сурвалжлагаар дагнасан мэдээ, нийтлэл, сурвалжлагуудыг шуурхай бэлтгэн, олон нийтэд хаалттай, ноцтой асуудлуудыг хөндөж уншигч, үзэгч таньд хүргэх болно. 
 
Эргэлт.мн цахим сайтын ерөнхий эрхлэгчээр Балдорж шагналын эзэн, эрэн сурвалжлах сэтгүүлч Э.Хүрэлбаатар ажиллах бол редакцийн бүрэлдэхүүнд Улс төр, тоймчдын алба, Эрэн сурвалжлах, шуурхай мэдээллийн алба, Нийгэм, хүүхэд, соёл урлагийн алба, Зураглаач, гэрэл зурагчдын албаны мэргэшсэн сэтгүүлч, уран бүтээлчид ажиллах юм.

Эргэлт.мн сайтад тавтай морил
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-19 15:27:57
    бадам: амжилт хүсье
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188