• Өнөөдөр 2024-04-27

Жоншны уурхай нурж, хүн амиа алджээ

2020-09-23,   1024

Дундговь аймгийн Хулд сумын Шувуутай багийн “Ар цагаан” хэмээх газарт байрлах “Баянбулаг” нөхөрлөлийн жоншны уурхайд 30 настай эрэгтэй 20 орчим метрийн гүнд шороонд дарагдсан дуудлага энэ сарын 21-нд Онцгой байдлын газарт ирсэн байна. 
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиж, нөхцөл байдлыг үнэлэхэд орон нутгийн Онцгой байдлын байгууллага бие даан ажиллах боломжгүй байсан аж.

Тиймээс Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн алба хаагчид хүч нэмэн ажиллаж, өчигдөр 17:30 цагт нурангад дарагдсан эрэгтэйн цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Тухайн газрыг Дундговь аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид хамгаалалтад авсан хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 


Жоншны уурхай нурж, хүн амиа алджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188