• Өнөөдөр 2024-04-26

“Рио Тинто”-гийн удирдлагыг яллагдагчаар татсаны учир


Монголын “Оюутолгой” төслийн өртөг, хуваарилалтын талаар төөрөгдүүлсэн мэдээлэл хийж хувьцааны үнийг хөөрөгдсөн, улмаар худалдан авахад нөлөөлсөн  гэсэн үндэслэлээр “Рио Тинто” компанийн эсрэг АНУ-ын шүүхэд хамтын нэхэмжлэл гаргасны дагуу Нью-Йоркийн өмнөд дүүргийн шүүх тус компанийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак, Зэсийн компанийн захирал Арнауд Суарат болон “Туркойз Хилл Ресурс”-ын удирдлагыг  яллагдагчаар татжээ. 

Хамтын нэхэмжлэлийг Нью-Жерси мужийн оршин суугч Антони Франчи гаргасан бөгөөд тэрбээр “Рио Тинто” болон “Туркойз Хилл Ресурс”-ын удирдлага хөрөнгө оруулагчдад төөрөгдүүлсэн мэдээлэл өгч, үнэт цаасныхаа үнийг хөөрөгдсөн, худалдан авахад нөлөөлснөөрөө Хөрөнгө оруулалтын хуулийг зөрчсөн гэж үзэж буй. А.Франчи нь өнгөрсөн оны эхэн хагаст “Туркойз Хилл Ресурс” компанийн 167 ам.долларын үнэтэй хувьцаа худалдаж авсан байна. Дээрх хамтын нэхэмжлэл нь 2018 оны долдугаар сарын 17-ноос 2019 оны долдугаар сарын 31-ны хугацаанд “Туркойз Хилл Ресурс”-ын хувьцааг худалдан авсан хөрөнгө оруулагчдад хамаарч байгаа юм.

Тодруулбал, 2018 оны хоёрдугаар хагаст “Рио Тинто” компаниас өгч байсан мэдээлэл болон Арнауд Суарат мөн оны аравдугаар сарын 2-нд хийсэн мэдэгдэлд “Оюутолгой” төслийн явц төсөв, хуваарийн дагуу ажиллаж байгаа гэжээ. Харин энэ мэдээллээс хойш хоёр долоо хоногийн дараа Оюутолгойн далд уурхайн олборлолт хойшилж магадгүй гэж мэдэгдсэн. Чингэхдээ “Рио Тинто” Монголын Засгийн газартай адармаатай харилцаатайгаа, төслийн өртгийн өсөлт, олборлолтын хугацаа болон бусад асуудлыг нуун дарагдуулсан гэж нэхэмжлэлд өгүүлсэн байна. 

“Оюу толгой” төслийн өртөгийг 2015 онд 5.3 тэрбум ам.доллар гэж тооцоолж байсан ч 2017, 2018 онд хүндрэл үүсэж, төслийн өртөг 6.8 тэрбум ам.доллар болтлоо өссөн. Оюутолгойн 66 хувийг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” төслийг цаашид үргэлжлүүлэхэд хүндрэл учирсан тул компанийн 50.79 хувийг эзэмшигч “Рио Тинто” хөрөнгө оруулалт татах замаар санхүүжилтээ шийдэх чиглэл өгсөн байна. 

Эх сурвалж: Financial Review 


“Рио Тинто”-гийн удирдлагыг яллагдагчаар татсаны учир
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188