• Өнөөдөр 2024-04-27

Багахангайн МАН Бодлогын нээлттэй мэтгэлцээнд оролцохоос татгалзжээ

Багахангай дүүргээс Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр буюу 2020 оны аравдугаар сарын 12-нд Бодлогын нээлттэй мэтгэлцээн зохион байгуулахаар зарласан билээ. Уг мэтгэлцээнийг Ардчилсан намаас нэр дэвшигч Баатарын Болор-Эрдэнэ санаачилж, Монгол Ардын намаас нэр дэвшигч Сэрдамбын Эрдэнэбаярыг урьжээ. Гэвч Багахангай дүүргийн МАН-аас албан ёсоор татгалзаж байгаагаа мэдэгдсэнээр уг мэтгэлцээн цуцлагдсан байна.

Баатарын Болор-Эрдэнийн хувьд орон нутгийн хөгжлийн төлөө бодлогоо уралдуулж, үзэл бодлоороо мэтгэлцэх нь зүйтэй гэж үзэн, дахин хүсэлт илгээж, мэтгэлцэх цаг, өдрөө товлох санал хүргүүлжээ. Багахангай дүүрэгт сүүлийн 30 жил МАН дангаар засаг барьж буй. С.Эрдэнэбаярын хувьд Багахангай дүүрэгт 16 жил намд зүтгэсэн бөгөөд сүүлийн найман жил дүүргийн Засаг даргаар ажилласан аж.

Харин Б.Болор-Эрдэнэ нь өнгөрсөн дөрвөн жилд Баянгол дүүргийн төлөөлөгчөөр ажиллаж, дүүрэгтээ олон төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж байжээ.


Багахангайн МАН Бодлогын нээлттэй мэтгэлцээнд оролцохоос татгалзжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-14 17:38:26
    Zochin: Amjilt huseye
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-14 17:38:08
    Zochin: Amjilt huseye
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-14 17:38:05
    Zochin: Amjilt huseye
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-14 17:38:00
    Zochin: Amjilt huseye
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-14 17:38:00
    Zochin: Amjilt huseye
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-13 23:27:29
    Зочин: Залуу үеийн манлайлал болж улсын хөгжлийн төлөө түүчээлж яваа Баатарын Болор-Эрдэнэ амжилт хүсэе.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188