“Чамтай л харсан цас
Жинхэнэ цас байсан
Жигүүртэй цас байсан” гэх хайрыг мэдэж, мэдэрч “жигүүртэй” болгосон түүний ярууг гайхаад үл барам.

МЗЭ-ийн болон Г.Сэр-Одын нэрэмжит шагналт Ц.Доржсэмбэ залуу уран бүтээлчдийг яруу найраг руу хөтөлсөн нэгэн байлаа. Түүнийг нас барсных нь дараа дотнын нөхөр Л.Батцэнгэл нь эмхтгэн хэвлүүлсэн “Цас, бороо” номын өмнөтгөлд оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд”-ын шагналт, МЗЭ-ийн нэрэмжит шагналт, “Open Door” сонины эрхлэгч, СУИС-ийн РТМУС-ийн хүндэт профессор, зохиолч, сэтгүүлч, яруу найрагч О.Содномпил “Хоороор дуу дуулахыг мэднэ, харин хоороор шүлэг уншихыг та сонсоогүй байж мэднэ. Тэгвэл та түүний “Цас, бороо” шүлгийг уншихыг би сонссон юм даа.Тэгэхдээ бүр шүлэгч залуус байж билээ. Гоё уу?” хэмээн бичжээ. Утга зохиолын ертөнцөд зохиолчдын уншдаг зохиолч гэж байх аж. Олонх уншигчдын мэдэхээр зохиолчид уншдаг зохиолч бол Жеймс Жойсс, Хорхе Лүис Борхес зэрэг нөхдүүд. Харин Ц.Доржсэмбэ агсны бүтээлүүд энэ урлагийг хайрлаж, хүч үзэж буй залуусын уншдаг, тэр бүү хэл “дуулдаг” зүйл байлаа. Байлаа гэх минь энэ үед зохимжгүй ч байж болох, цаашдын ирээдүйд ч дахин олон залуус, залуу шүлэгчид үргэлжлүүлэн хоороор дуулж, уншиж явах биз.
Базарсад бурхныг түвд хэлэнд Доржсэмбэ хэмээн нэрийддэг. Уг бурхныг монгол хэлэнд Очир баатар сэтгэлтэн гэх нь ч бий. Үүний адилаар дээрх бурхантай нэр нэгт яруу найрагч Ц.Доржсэмбэ үнэнхүү гэгээн сэтгэлт нэгэн байсан талаар түүний үеийн нөхөд, уран бүтээлийн дүү нар нь дурсацгаах. Тэрээр саяхан хэвлэгдсэн “Цас, бороо” номноос өмнө “Хэнд би таалагдах ёстой вэ”, “Харсан тэнгэр”, “Хэд дэх бороо” зэрэг номнуудаа уншигчдын хүртээл болгосон. Харин тухайн номуудад ороогүй, урьд өмнө хэвлэгдээгүй шинэ шүлгүүд нь “Цас, бороо” эмхэтгэлд багтсан нь яруу найрагт хайртай уншигчдад “бэлэг” болсон байж мэднэ.
“Хаанаас ирсэн тэр газрынхаа санаашралаар
Хүмүүсийн дунд санааширч явлаа
Хаанаас ирсэн тэр газрынхаа инээмсэглэлээр
Хүмүүсийн дунд инээмсэглэж явлаа” гэсэн нь Базарсад бурхан адил, гэгээн сэтгэлт түүний инээмсэглэл зургийн хуудсанд үүрд мөнх үлдэх ажээ.
Яруу гэдэг үг зүгээр ч нэг уянга, дөлгөөн байдлыг илтгэхгүй. Яруу гэдэг үг Ц.Доржсэмбэд л зохино. Яруу найрагт үнэхүү хайртай уншигч яруу гэх үгээс сайхан сэтгэлийг л мэдэрнэ. Хорхойд ч хоргүй сайхан сэтгэлээр шүлэг бичнэ гэдэг...
“Шувуу болохгүй хойно
Шүлэг бол доо
Гандаардал минь...” хэмээн хэнд ч зориулаагүй өөртөө л зориулсан энэ үгс. “Жинхэнэ” сэтгэлийн үгс. Чин сэтгэлийг үг болгож чадсан түүнээс өөр хүн үгүй. Байсан ч Ц.Доржсэмбэ шиг нэгэн байхгүй. Тэр болгон дахин давтагдашгүй. Бүтээл нь ч, хувь хүн нь ч тэр. Яруу найрагч Ц.Доржсэмбэ Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул. Тэрээр нутагтаа зориулсан нэгэн шүлэгтээ
“Дотно нандин бүхэн минь шаналгаат самуурлаар дуусч байхад
Шөнийн гийчин болж харанхуйд чинь би ирлээ
Нохдынхоо дуу шиг элэгсэн дотноор угт даа
Шуурган цастай нэгэн сарын Өлзийт минь” гэж бичиж байв. Олон яруу найрагчид төрсөн нутгийнхаа тухай магтаал бичих нь бий. Гол нь тэрхүү магтаал голыг нь олсон уу, үгүй юү гэдэг л чухал. Харин зарим нь нутагтаа зориулсан чин сэтгэлийн үгээ буулгаж чадахгүй болохоороо л бичдэггүй гэлцэх. Монголын утга зохиолд өөрийн хувь нэмрийг харамгүй хайрласан гэгээн сэтгэлт нэгэн хүмүүн төрлийг олсон шиг ээ хүн төрлийг хэзээ ч олж байгаагүй мэт аниргүй уусан одов.
“Аниргүйд би муухан инээмсэглээд
Алиман сарнаар явлаа, баяртай..”
.jpg)
| Яруу найрагч Ц.Доржсэмбийн “Цас, бороо”-нд норсон минь |
|
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хархорумын 50МВт батарей хураагуурын ажилтай танилцав
2026-10-07 13:44:49
2026-10-07 13:06:11
Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
2026-10-07 13:01:43
Л.ПҮРЭВСҮРЭН: ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖ Ж.ЭПШТЕЙНТЭЙ ХОЁР УДАА УУЛЗСАН
2026-10-07 12:56:57
Ц.Мөнх-Оргил, Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-10-07 12:09:54
КАФЕД ӨРНӨСӨН ЯРИА
2026-10-07 12:03:32
2026-10-07 11:48:39
“Хийморь” Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүдийн барилдаан болно
2026-10-07 10:12:13
Б.ӨСӨХБАЯР: “ОДДЫН ГЭГЭЭ” КИНО ЗАЛУУСЫН ДОТООД ЕРТӨНЦ, МӨРӨӨДӨЛ, ХАЙР, ЭРГЭЛЗЭЭГ БОДИТООР ХАРУУЛНА
2026-10-07 09:36:05
ӨМГӨӨЛӨГЧ Ц.ИТГЭЛИЙН ОХИН Ц.ДУНЖИД: ЭЭЖ МИНЬ “90 САЯ”-ЫН Б.ГАНСҮХИЙГ ГАВ, ДӨНГӨТЭЙ НЬ ХӨТЛӨӨД ЭЭЖИЙНХ НЬ ШАРИЛ ДЭЭР АРЦ, ХҮЖТЭЙ ОЧИЖ БАЙСАН ГЭДЭГ
2026-10-07 09:34:42
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-10-07 09:33:33
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-10-07 07:00:00
Д.НЯМСҮРЭН НАЙРАГЧИЙН ГЭРГИЙ ХАНДМАА: Том том ширхэгтэй цас бударсан нэг өдөр үнээ сааж байтал өвгөн минь хажууд ирээд“Буй биеэрээ би цас болно Бүрхсэн их цас болно...” гээд уншиж байлаа
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-10-07 06:00:00
Ц.Идэрбат: Монгол Улсын хилээр ямааг гар тээш, хайрцагт хийж зөөвөрлөн оруулж ирэх тохиолдол байна
2026-10-06 21:10:12
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олголоо
2026-10-06 17:02:45
“НЭГ МЭРГЭЖИЛ-НЭГ ХҮЧ” БАРУУН БҮСИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
2026-10-06 16:29:24
ИХЭНХ НУТГААР ХУУРАЙШИЛТЫН ЗЭРЭГ ДУНД ТҮВШИНД БАЙНА
2026-10-06 16:04:48
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
2026-10-06 14:58:33
Модон барын олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-10-06 13:17:12
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
2026-10-06 13:06:50
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 73 хэрэг бүртгэгджээ
2026-10-06 12:18:59
Еврогийн ханш сүүлийн 17 сарын хамгийн доод түвшинд хүрлээ
2026-10-06 11:47:47
Б.Батцэцэг сайд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив
2026-10-06 11:14:35
Хүүхдүүд тоглож байхдаа төмөр самаар нэгнээ гэмтээжээ
2026-10-06 11:04:26
2026-10-06 08:27:03
2026-10-06 08:03:41
Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө
2026-10-06 07:48:01
ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ
2026-10-06 07:40:04
Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа
2026-10-06 07:40:00
Монгол Улс, Европын холбоотой ХАА-н хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-10-06 07:30:00
“Дэлхийн соёлын фестиваль Ханой- 2026”-д үндэсний өв соёлоо танилцуулав
2026-10-06 07:20:00
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
2026-10-06 07:10:00
Д.ЧИЛХААЖАВ: БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛСНААР МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ЗАМААР ЯВАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ТАВИГДСАН
2026-10-06 07:00:26
Цаначид “FIS Roller Ski Asain Championships” тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-06 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-10-06 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2026-10-06 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-10-06 07:00:00
НАМРЫН ШАРГАЛ ТАЛ ДУНДУУР ӨВӨӨГӨӨ ДАГААД АЛХАЖ ЯВАХДАА...
2026-10-06 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-06 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-10-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-10-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |