“Аль нэг суут хүмүүнийг төрүүлэхийн наана, сая сая хүн төрөх хэрэг гарна. Тэрчлэн хүмүүн төрөлхтний оддын цаг тохиохынхоо өмнө хэдэн сая дэлхийн цагийг урсган улираах болдог болой” хэмээн Зохиолч Стефан Цвейг “Хүн төрөлхтний оддын цаг” бүтээлдээ бичжээ. Бид энэхүү шинэ буландаа дэлхийд од адил гялалзсан уран бүтээлчид, гоц авьяастнуудын намтрыг баримтат уран зохиол хэлбэрээр уншигчдадаа хүргэж байх болно.
Тэрээр аавынхаа бэлэглэж байсан "Голын хөвөөний тээрэм" номыг олоод харчихав. “Бовуар яг л эрэгтэй хүн шиг сэтгэдэг” хэмээн аав нь охиноороо бахархаж байсан цагаас өдгөө бараг 60 жил өнгөрчээ. Арга ч үгүй. Тэрээр сургуулийнхаа бүхий л хүүхдээс хавь илүү ухаантай мөн тэднээс өөр гэдгээ мэддэг байлаа. Бовуар өнөөх номын барьж авснаа "Аав минь их шүтлэгтэй хүн байж билээ" хэмээн дурслаа.

Бовуар ч мөн багадаа католик шүтлэгтэй байсан төдийгүй Католик сургуульд явж, гэлэнмаа болно хэмээн шийдэж байв. Гэвч нэг л өглөө сургуулийнхаа үүдэнд ирээд хаалгыг нь татсан ч буцаж хаан ахин тэр сургуулийн хаалгыг даваагүй. Тэр л өдөр бурханд итгэх итгэл, сүсэг бишрэг нь тэр хаалганы цаана үлдсэн юм. Энэ багынх нь жаргалтай дурсамжтай хамт заавал гунигтай нэгэн дурсамж хамт сөхөгддөг юм. Аавынх нь шийдвэр гэр бүлийг нь ядууралд хүргэж, гэр бүлийн харилцаа нь тийм ч сайхан байсангүй. Тансаг гэрээ умгар овоохойгоор солиход Бовуар орой бүр бурханд залбирсан ч бурхан түүнд нэг ч туслаагүй билээ. Түүний итгэж найдсан бүхэн оргүй хоосон болохыг тэр л үед мэдсэн юм. Ийн нэг л өглөө шашны сургуулийнхаа хаалган дээрээсээ эргээд гэлэнмаа болох мөрөөдлөө хаяж, амьдралын утга учрын эрэлд гарчээ.
Түүнд найз нөхөд ч байсангүй. Түүний ганц зорилго нь хүн хийгээд хүний оршихуйн тухай мэдэх болж хувирсан байв. Үеийнхний цэнгээн, наргиан түүнд хэзээ ч сонирхолтой санагдаж байгаагүй бөгөөд нийгэм эмэгтэй хүнийг бэлэг тэмдэг, субъект гэж харж, эмэгтэй хүнтэй шударга бус ханддаг байдлыг огт ойлгож чаддаггүй байв.Тэрээр “Эмэгтэй хүн байх гэдэг юу гэсэн үг болох, эрэгтэй хүнээс ялгаатай эсэх хийгээд хүн байх оршихуйн тухай үргэлж гайхширдаг байлаа. Гэвч удалгүй тэмдэглэлийн дэвтэртээ "Бид эрчүүдийн ертөнцөд амьдарч байна" хэмээн сийрүүлжээ. Энэ ч үнэн. Учир нь, эрэгтэй хүн хүчийг мэдрэхийн тулд нийгмийн тэн хагасыг өөрөөс нь сул дорой гэж бодож, бусдад итгүүлэх нь тэдэнд таалагдаж байж. Хамгийн хачирхалтай нь бүгд энэ шударга бус байдалд эвлэрч, дасчихсан байхад Бовуар л ганцаар нүднээсээ том томруулдаг шил зүүчихсэн мэт бүх хүний үйлдлээс болохгүй зүйлийг нь анзаараад байгаа мэт санагдана.

Удалгүй Парисын их сургуульд ороход өнөөх залуутай ахин таарлаа. Хичээл эхэлсэн анхны өдөр “Чи өнөөх охин байх нь ээ” хэмээн хажууд нь сууж “Чи Улсын философийн шалгалтад хоёрт орсон охин мөн биз дээ” гэв. Ингэж л Жан Поль Сартртай танилцсан юм. Тэрбээр самбар дээр “Бидний амьдрал утга учиргүй” хэмээн хэлсэн нь хүн бүрийн гайхшралыг татаж билээ.
"Угтаа бид яг л нэг л хүн шиг сэтгэж байгаа нь гайхмаар байв. Гэвч сургууль надад хүссэн мэдлэгийг минь өгөхгүй гэдгийг мэдсэний дараа номын санд ихэнх цагийн үдэх болсон. Бид Философийн дугуйланд хамт явж, хамт наргиж, мэтгэлцэж, маргалдаж, байх ёстой жинхэнэ гэрээ олсон мэт л санагдсан юм" Тэрээр ийн нэг мэдэх нь ээ Сартрын тухай ярьж эхэлжээ.
Ийнхүү сургуулиа төгсдөг жил надад багшлах санал ирсэн юм. 1929 онд юм л даа. Тэр үед Сартрт нэгэнт л хайр сэтгэлтэй болчихсон байж билээ. Нэг мэдэхэд л... Гэхдээ бид нээлттэй харилцаатай байх нь дээр гэж шийдсэн юм. Нэгэндээ өгөх эрх чөлөөг хамгийн ихээр хүндэтгэсэн нь тэр юм. Өөр нэгнийг хайрлах, дурлах, мөн хэрэв эхнэр, нөхөр болбол бид нийгмийнхээ хүлээсэнд, хэм хэмжүүрт баригдчихаж мэднэ гэж хэмээн ийн шийдсэн юм.
.jpg)
Нэг удаа тэд хамтдаа Луврийн музейгээр аялж, гарч ирэхэд Сартр түүнд "Тэгвэл хоёр жилийн хугацаатай гэрлэе" хэлж байсан юм. Гэвч үүний хариуд "Тэгэх боломжгүй ээ. Надад инж байхгүй" хэмээн шулуухан хэлж байснаа санав. Энэ хүртэл бодоод гэнэт сэтгүүлч байгааг санаж, түүн рүү харан инээмсэглэлээ. “Хоёулаа энд жаахан саатах нь. Яриагаа эхлэх үү” хэмээлээ. Сэтгүүлчийг явсны дараа тэрбээр өрөөндөө жаал цонхоор харан суув. Ингэхдээ түрүүний бодлоо үргэлжлүүлэн Сартр түүнд гэрлэх санал тавьж байсан залуухан төрх, гал цогтой тэр л дүрийг нь дурслаа.
Бидний хооронд үгээр хэлэхийн аргагүй холбоо буйг анх гадаа тамхилан зогсоход нь л мэдэрч билээ. Түүнээс айх шиг, одоо бодоход татагдах шиг жигтэй мэдрэмжийг авч байжээ. Хүмүүс бидний харилцааг үргэлж л гайхдаг байж билээ. Намайг түүний сүүдэрт үлдсэн гэх нь ч бий. Гэхдээ үгүй шүү дээ. Тэр үргэлж л миний ард зогсож, надад буулт хийсэн ганц хүн. Бид эрэгтэйчүүдийн ертөнцөд амьдарч байна гэхэд хүлээн зөвшөөрсөн ч, миний ертөнцөд буулт хийсэн ганц хүн шүү дээ. Ингэж бодоход бидэнд ердөө ганц хайр л хэрэгтэй мэт.
Бовуар өнөөх л бичгийн цаас, ном, бэхээр дүүрсэн ширээнийхээ ард суун удаан бодлогошрон бичиж эхэллээ. "Баяртай Сартр" хэмээн номынхоо нэрийг өгөн "Энэ ном хэвлэгдэхээс минь өмнө уншаагүй чиний анхны ном болж байна. Бид залуу байхдаа нэгнийгээ мэтгэлцээнд дийлж, бадрангуй ялалт байгуулсан үедээ "Чи л хайрцаганд байна" хэмээн хэлдэг байсан сан. Хэрэв чи бяцхан хайрцаганд байгаад байвал би хажууд чинь байхгүй. Намайг хажууд чинь булшилсан ч бид хэзээ ч холбогдохгүй" хэмээдэг байв..." хэмээн номоо эхлүүллээ.
| ХҮН ТӨРӨЛХТНИЙ ОДДЫН ЦАГ: Инжгүй бүсгүй |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |