Япон гаралтай Их Британийн зохиол Казүо Ишигүрогийн “Өдрөөс үлдсэн зүйл”, “Хөвөлзөх ертөнцийн зураач”, “Өнчрөл хагацлын он жилүүд”, “Намайг бүү явуулаач” тэргүүтэй романууд Монголын уншигчдын гарт хүрээд буй билээ. Тэрбээр 2017 онд уран зохиолд “Сэтгэл хөдлөлийн маш их хүч шингэсэн романууддаа дэлхий ертөнцтэй холбогдох хуурмаг холбооны цаадах гүн хавцлыг нээж харуулсны учир” хэмээн Шведийн академи үзсэнээр Нобелийн нэрэмжит утга зохиолын шагнал хүртсэн хамгийн залуу зохиолч болсон юм.
Хэдий Япон гаралтай ч бүхий л номоо англи хэл дээр бичиж, хэвлүүлдэг зохиолч Казүо Ишигүрогийн “The-Talks” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
-Та хуучин номын дэлгүүрээс өөрийн номыг олж харж байв уу?
-Тийм ээ. Их хэцүү байдаг шүү. Хэн нэгэн миний номыг хадгалахыг хүсэлгүй хуучин номон дээр зарахыг хүссэн нь доромжлол юм биш үү(инээв). Гэхдээ хуучин ном дээр байхгүй байсан ч доромжлол шиг санагдаж магад.

-Зохиолч болохын тулд “ширэн нүүр” хэрэгтэй юү?
-Тийм ээ. Миний гэр бүлийн хүн их ширүүн зантай хүн байдаг. Би 2004 онд “Булшлагдсан аварга биет” хэмээх номон дээрээ ажиллаж байлаа. Тэгээд багахан хэсгийг нь эхнэртээ үзүүлтэл тэр “Хог” гэж хэлсэн(инээв). Өөр нэгэн байсан бол бууж өгч магад юм. Харин миний хувьд бол иймэрхүү зүйл дээр хэзээ ч буулт хийхгүй төрлийн хүн.
-Тэгээд эхнэр тань таныг хэр удаан шүүмжилсэн бэ. Нобелийн шагнал хүртсэний дараа ч гэсэн хэвээр байв уу?
-Чи намайг эхнэрээсээ айдаг гэж бодоод байх шиг, үгүй шүү(инээв). Бид анх танилцаж, үерхэж эхэлсэн цагаас хойш л тэр маш ширүүн нэгэн байсан. Миний хувьд түүнийг ширүүн байх ёстой ч гэж боддог. Өөрсдийн ном болон бусдын ном, хамт үздэг кино, жүжгийн талаар бид 40-өөд жил маргалдаж байна шүү дээ. Бидэнд тоохгүй өнгөрөөх зүйл, нухацтай ач холбогдол өгөх зүйлс ч бий.

-Эхнэрээсээ айдаггүй гэдгийг чинь буулт хийдэггүй гэж ойлгож болох нь ээ?
-Би сүнслэг чанар, санаа, сэдвийн хувьд хэзээ ч буулт хийхгүй. Гэхдээ миний зохиол, бүтээлтэй холбоотой миний төсөөлөл, оюун санааг эхнэр минь ганц ч удаа шүүмжилж, буруушааж байгаагүй. Маш олон жил хамт амьдрахдаа шүү дээ.
-Гэвч та “Булшлагдсан аварга биет” номоо маш эртнээс эхэлж байсан юм байна шүү дээ. Эхнэрийн тань “Хог” гэж хэлсэн нь хойшлуулахад хүргэв үү?
-Олон ч номоо хэсэг хэсгээр зогсоож, олон жилээр орхисон. Би “Намайг бүү явуулаач” романаа бүрэн бичиж чадалгүй, гурван ч удаа хаяж байсан. Харин бичсэн, бичиж чадахгүй байгаа зүйлээ нэг хэсэгтээ орхиж, хэдэн жилийн дараа дахиж түүнийгээ харвал илүү өөрөөр харж, сайн болгож чадна. Хийж буй ажлаа хойшлуулахаас би татгалзахгүй. Би өөрийн амьдралаараа үүнийг туулж ирсэн.
-Олон жил хөдөлмөрлөсний эцэст номоо бичиж, дуусгах ямар санагддаг вэ?
-“Эцэст нь би дууслаа” гэж хэлэхийг үргэлж хүсдэг. Гэхдээ надад ийм зүйл тохиолддоггүй. Би хэзээ ч ингэж хэлж байгаагүй. Бүхий л урлаг, спортод төгсгөлийг мэдэж, мэдэрч болно. Харин би өөрөөсөө ямар нэгэн төгсгөл мэдэрч байгаагүй.
-Яагаад юу ч мэдэрч байгаагүй гэж вэ?
-Миний номнууд Их Британид хатуу хавтастай хэвлэгдсэнээс хойш орчуулагч, судлаач, шүүмжлэгчид надаас маш олон зүйл асуух болсон. Тэд миний ч харж чадаагүй алдаа, жижиг деталиудыг анзаарч чаддаг. Магад энэ үе л миний хувьд жинхэнэ төгсгөл байх. Гэхдээ ямар ч төгсгөлд ялгуусан мөч гэж байдаггүй. Ялгуусан зүйл үгүй болохоороо л надад ирэх мэдрэмж гэж үгүй.

-Та өөрийн 35 жилийн карьерынхаа туршид ердөө найман ном л хэвлүүлсэн байдаг. Илүү ихийг бичихийг хүсдэггүй гэж үү?
-Би анх үзэгтэй нөхөрлөж эхэлсэн цагаасаа л зохиолчид хэдэн ном хэвлүүлсэн тоо нь хамаагүй гэж бодсоор ирсэн. Анхны романаа хэвлүүлсний дараа хэвлэлийн газраасаа “Дараагийн номоо хэзээ хэвлүүлэх вэ” гэж асуусан. Гэтэл тэд “Чи хоёр жил тутамд нэг ном хэвлүүлж байгаарай” гэж хэлсэн. Тэгж хэлэхэд нь л дотроо “Ёстой бүтэхгүй юм байна” гэж бодож байснаа санаж байна.
-Тэгэхээр таныг хойш суусан гэж ойлгож болох нь ээ?
-Тэр үед би уран зохиолд ямарваа нэгэн оруулах гэж оролддоггүй байсан. Миний хийх ёстой байсан зүйл бол одоо байгаа номнуудаасаа илүү шинийг туршиж үзэх. Шинэ, аль эсвэл бусдаас өөр юм хийхгүй л бол уран зохиол гэдэг далайд юу ч болохгүй. Ингэж бодох болгонд надад дахин шинэ ертөнц бүрдүүлэх боломж, урам зориг орж ирдэг.
-Та алийг нь эхэлж бүтээх вэ. Зохиол уу, амьдрал уу?
-Би түүхийг хэрэгцээнд нэвтрүүлж уншигчдад хүргэхийн хүсдэг. Миний ихэвчлэн зохиол дээр өгүүлэх амьдралын түүх орж ирдэг. Гэвч түүнийгээ зохиол дотроо хаана, хэзээ, яаж оруулахаа мэдэхгүй явсаар мартчихдаг юм. Тэр бүх мэдрэмжээ эргэж, олохын тулд бага нас хүүхдүүдтэй хамт скаут аялал хийх дуртай. Гэхдээ хүүхдүүд, орчин гэхээсээ илүүтэй дуу хөгжим миний бүтээсэн түүхийг илүүтэй өгүүлэх болов уу.

-Дуу хөгжмөөр зохиолын түүхийг яаж өгүүлэх юм бэ?
-Хэрхэн өгүүлж байгааг тайлбарлах их хэцүү. Дуу шиг ямар нэгэн үг, шүлэггүй байсан ч дуу хөгжим хүнд сэтгэл хөдлөлийн гүн мэдрэмж өгч чаддаг. Би ямарваа нэгэн зохиол бичиж байх үедээ хүний сэтгэл зүй болон сэтгэл хөдлөлийг илүү тодорхойгоор илэрхийлэхийг хүсдэг. Харин тэгэхэд минь үргэлж цээжинд оршдог дуу хөгжим, аяс тусалдаг байх. Хэрэв миний номонд хоосон хуудас таарах юм бол түүнийг мэдрэхийг хичээгээрэй.
-Ямар мэдрэмжийг бусдаас илүүтэй үггүйгээр хүргэж болох вэ?
-Сүүлийн үед гадуур зугаалж, төгөлдөр хуурын аялгуу сонсож, зам дээр зогсоо танихгүй хүнтэй ихээр ярилцах боллоо. Үүгээрээ би ямар хөгжмийн зэмсэг, үг, өгүүлбэр, сэтгэл хөдлөлгүйгээр уншигчдад гайхалтай түүхийг хэрхэн хүргэх тал дээр өөрийгөө бэлдэж байгаа юм. Харин тэгэхэд надад ийм л уур амьсгал хэрэгтэй байсан юм. Гэхдээ яах аргагүй бүхий л мэдрэмж, сэтгэл хөдлөлийг хөгжмийн тусламжтайгаар л мэдэж болдог доо.
-Хөгжмийн бүтээлээс мэдэрсэн сэтгэл хөдлөлөө цаасан дээр үг болгон хөрвүүлнэ гэсэн үг үү?
-Зохиолчдын хувьд зөвхөн үгийг л өөрийн зэвсгээ болгож байгаа нь сул талтай. Хэрэв бүх зохиолч үг гэх гаванд баригдаад байвал ирээдүйд уран зохиол гэх зүйл оюуны түвшинд үгүй болж магад юм. Гэхдээ зохиолчид хувь хүнийхээ хувьд хөгжимчин, хөгжмийн зохиолч, зураач шиг логик бус байдлаар нь ашиглах хэрэгтэй гэж боддог. Харин миний хувьд логик, оюун санааныхаа хувьд бусадтайгаа нэг түвшний зохиолч болохгүйг хүсдэг.

| КАЗҮО ИШИГҮРО: Шинэ, аль эсвэл бусдаас өөр юм хийхгүй л бол уран зохиол гэдэг далайд юу ч болохгүй |
|
“Хийморь” Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүдийн барилдаан болно
2026-10-07 10:12:13
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Ц.Идэрбат: Монгол Улсын хилээр ямааг гар тээш, хайрцагт хийж зөөвөрлөн оруулж ирэх тохиолдол байна
2026-10-06 21:10:12
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олголоо
2026-10-06 17:02:45
“НЭГ МЭРГЭЖИЛ-НЭГ ХҮЧ” БАРУУН БҮСИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
2026-10-06 16:29:24
ИХЭНХ НУТГААР ХУУРАЙШИЛТЫН ЗЭРЭГ ДУНД ТҮВШИНД БАЙНА
2026-10-06 16:04:48
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
2026-10-06 14:58:33
Модон барын олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-10-06 13:17:12
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
2026-10-06 13:06:50
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 73 хэрэг бүртгэгджээ
2026-10-06 12:18:59
Еврогийн ханш сүүлийн 17 сарын хамгийн доод түвшинд хүрлээ
2026-10-06 11:47:47
Б.Батцэцэг сайд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив
2026-10-06 11:14:35
Хүүхдүүд тоглож байхдаа төмөр самаар нэгнээ гэмтээжээ
2026-10-06 11:04:26
2026-10-06 08:27:03
2026-10-06 08:03:41
Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө
2026-10-06 07:48:01
ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ
2026-10-06 07:40:04
Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа
2026-10-06 07:40:00
Монгол Улс, Европын холбоотой ХАА-н хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-10-06 07:30:00
“Дэлхийн соёлын фестиваль Ханой- 2026”-д үндэсний өв соёлоо танилцуулав
2026-10-06 07:20:00
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
2026-10-06 07:10:00
Д.ЧИЛХААЖАВ: БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛСНААР МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ЗАМААР ЯВАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ТАВИГДСАН
2026-10-06 07:00:26
Цаначид “FIS Roller Ski Asain Championships” тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-06 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-10-06 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2026-10-06 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-10-06 07:00:00
НАМРЫН ШАРГАЛ ТАЛ ДУНДУУР ӨВӨӨГӨӨ ДАГААД АЛХАЖ ЯВАХДАА...
2026-10-06 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-06 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-10-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-10-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |