Нобелийн шагналт зохиолч Мо Ян 1955 оны энэ өдөр Хятад Улсын Шаньдун мужийн Гаоми хотод жирийн нэгэн тариачны гэр бүлд мэндэлжээ. Хятадын дотоод төрийн үймээн болон ядуу, буурай амьдралынхаа эрхэнд сургуулиасаа гарч, коммунист намын сурталчилгааны кампанит ажилд оролцож байсан нь хожим түүнийг “Коммунист төр засгийг дагагч” хэмээн Хятадын улс төрийн үзлийг эсэргүүцэгч бусад зохиолчдодоо шүүмжлүүлэх шалтгаан болсон юм. Утга зохиол гээч ёроолгүй далайн шидэт реализмд автсанаас хойш уран бүтээлээ тасралтгүй туурвиж яваа түүнийг “Ардын үлгэр, түүх домог, бодит үнэнийг орчин үеийн урлагтай гарамгай нэгтгэн бичсэн” хэмээн 2012 онд Нобелийн нэрэмжит Утга зохиолын шагналаар шагнажээ. Тэрхүү шагналыг авахад хамгийн их нөлөө үзүүлсэн зохиол нь түүний “Мэлхий” роман гэгддэг. Зохиолч Мо Яны “Мэлхий” роман нь яруу найрагч, орчуулагч А.Урантогосын орчуулгаар Монголын уншигчдад хүрээд буй билээ.
Зохиолч Мо Яны “Эргэлт” намтарчилсан туужид түүний сургуулийн амьдрал болон сургуулиасаа гарах болсон шалтгааныг өгүүлдэг. Мөн түүний амьдрал хэрхэн орвонгоороо эргэсэн тухай хүүрнэнэ. Хожим Мо Ян нэгэн ярилцлагынхаа үеэр
“Сурагч байхдаа хятад хэлнийхээ хичээлд маш сайн байсан. Үргэлж онц авдаг байлаа. Хэрэв сургуулиасаа гаралгүй цаашид сурсан бол хэл, уран зохиолын багш болох байсан байж мэдэх юм”
хэмээн ярьсан байдаг. Мөн уг ярилцлагадаа тэрбээр
“Миний бага насны хүнд, хэцүү амьдрал намайг зохиолч болгосон”
гэжээ.
“Эргэлт” туужаас илүүтэй “Дарсны орон”, “Амьдралын хүрдэнд зүдэгсэд” зэрэг зохиол, бүтээл нь Монголын уншигчдад хүрсэн байдаг. Гэвч дээрх зохиолуудыг нь уншсан хэн нэгэн “Энэ ямар заваан зохиол вэ” гэж хэлж болох юм. “Амьдралын хүрдэнд зүдэгсэд” дээр нэгэн залуугийн утга учиргүй мэт атлаа утга учиртай гэмээр эцэс төгсгөлгүй, хувь тавилангийнх нь ээдрээт тойрог уншигчдыг залхаахаасаа илүүтэй сонирхлыг нь төрүүлж чаддаг. Харин “Дарсны орон” дээр бага насны хүүхдээр хооллодог тосгоны иргэдийн тухай гарна. Олон арваны турш олон улсын хүмүүсийн таамаг төдий явсан “хүн иддэг” хятадуудын тухай зориг гарган бичсэн нь тэр аж. “Үнэн үг хэлсэн хүнд үхэр өшөөтэй, үхэр унасан хүнд нохой өшөөтэй” гэх зүйр үг бий. “Хүн иддэг” хятадуудыг илчилснийх төлөө түүнд уурсаж, шүүмжилсэн нутагт нэгтнүүд олон байдаг ажээ. Гэвч тэрбээр хэнээс ч айж, ичилгүй хүн төрөлхтний амьдралын хамгийн бусармаг атлаа үнэн бодит зүйлийг цаасан дээр буулгаж, зөвхөн Хятадын бус, дэлхий дахины утга зохиолд шимтэгч, дурлагсдад амьдрал хүүрнэж, мөн чанарын талаар хичээл зааж өгсөн юм.

| Амьдрал хүүрнэгч МО ЯН 66 нас хүрлээ |
|
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Ц.Идэрбат: Монгол Улсын хилээр ямааг гар тээш, хайрцагт хийж зөөвөрлөн оруулж ирэх тохиолдол байна
2026-10-06 21:10:12
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олголоо
2026-10-06 17:02:45
“НЭГ МЭРГЭЖИЛ-НЭГ ХҮЧ” БАРУУН БҮСИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
2026-10-06 16:29:24
ИХЭНХ НУТГААР ХУУРАЙШИЛТЫН ЗЭРЭГ ДУНД ТҮВШИНД БАЙНА
2026-10-06 16:04:48
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
2026-10-06 14:58:33
Модон барын олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-10-06 13:17:12
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
2026-10-06 13:06:50
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 73 хэрэг бүртгэгджээ
2026-10-06 12:18:59
Еврогийн ханш сүүлийн 17 сарын хамгийн доод түвшинд хүрлээ
2026-10-06 11:47:47
Б.Батцэцэг сайд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив
2026-10-06 11:14:35
Хүүхдүүд тоглож байхдаа төмөр самаар нэгнээ гэмтээжээ
2026-10-06 11:04:26
2026-10-06 08:27:03
2026-10-06 08:03:41
Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө
2026-10-06 07:48:01
ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ
2026-10-06 07:40:04
Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа
2026-10-06 07:40:00
Монгол Улс, Европын холбоотой ХАА-н хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-10-06 07:30:00
“Дэлхийн соёлын фестиваль Ханой- 2026”-д үндэсний өв соёлоо танилцуулав
2026-10-06 07:20:00
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
2026-10-06 07:10:00
Д.ЧИЛХААЖАВ: БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛСНААР МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ЗАМААР ЯВАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ТАВИГДСАН
2026-10-06 07:00:26
Цаначид “FIS Roller Ski Asain Championships” тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-06 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-10-06 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2026-10-06 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-10-06 07:00:00
НАМРЫН ШАРГАЛ ТАЛ ДУНДУУР ӨВӨӨГӨӨ ДАГААД АЛХАЖ ЯВАХДАА...
2026-10-06 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-06 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-10-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-10-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |