Монголын утга зохиол сонирхогч, уншигчдын нэгэн үеийг сэхээрүүлсэн Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай болон Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аюурзана нар ар араасаа эгнэн төрсөн гэх. Б.Лхагвасүрэн гуай 1944 оны арваннэгдүгээр сарын 25-нд төрсөн бол Г.Аюурзана 1970 оны арваннэгдүгээр сарын 26-нд мэндэлсэн аж. Хоорондоо 26 жил нэг өдрийн зөрүүтэй төрсөн хоёр зохиолчоос жишээ аван тэдний зохиолч болсон зам, мөр хэрхэн өрнөснийг товчхон танилцуулъя. Өнөө цагийн утга зохиол сонирхогч залууст мөрөөдөл бэлэглэж, зам мөрийг нь гэрэлтүүлж ч магадгүй юм.
Утга зохиол шимтэгчдийн дунд ОХУ-ын Москва хотод байрлах Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд сурвал зохиолч болдог гэх яриа хөвөрдөг. Хамгийн наад захын жишээ гэхэд л Б.Явуухулан гуайн Монголд аж төрж байхдаа бичиж байсан зохиол, бүтээл нь Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд сурч ирсний дараа илүү сайжирч, сайн зохиол туурвих болсон гэдэг. Мөн зохиолч Г.Аюурзана тус сургуульд 1988-1994 онд суралцсан. Тэрбээр Б.Явуухулангийн адилаар Москвагаас ирсэн даруйдаа л зохиол, бүтээл нь шилдэг гэгдэх болжээ. Харин Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн талаар зохиолч Ж.Лхагва “Сургууль ордог зам” өгүүллэгтээ “Горькийн нэрэмжит Москвагийн утга зохиолын дээд сургуулийг зохиолчдын сургууль гэж нэрлэх нь бий. Оюутны дотуур байр Добролюбовын гудамжинд, хичээлд явахын тулд Руставелийн гудамжнаас унаанд сууж, Чеховын гудамжаар өгсөөд, Пушкины талбайд бууна. Тэндээсээ Горькийн гудамж огтолж, Некрасовын номын сангийн үүдээр өнгөрөөд Герцений байшинд байрладаг сургуульдаа ирнэ. Ийм замаар таван жил явсан хүн зохиолч болохгүй бол хохь нь” хэмээн бичсэн байдаг. Үүнтэй эвлэрье гэхэд Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн Горькийн сургуульд сураагүй ч “Яагаад зохиолч болчихов оо” гэх асуулт гарч ирэх юм. Тэрээр ОХУ-ын Москва хотноо Кино урлагийн дээд сургуульд суралцсан байдаг. Зохиолч болох нь нэг талаараа зохиолчийн сургуульд сурах бус хол явж, газар үзэхийн нэр ч байж болох юм. Яруу найрагч Д.Баттогтох
“Хол явах юмсан
Орон гэрээ санаж уйлах юмсан” хэмээн бичсэн байдаг. Төрсөн нутгаасаа хол суурьших хүн бүхэн зохиолчоос өөрцгүй гуньж, санан дурсдаг шүү дээ.
.jpg)
Зохиолч, яруу найрагч, уран бүтээл туурвиж яваа залуус зохиолыг тодорхойлсон өөр өөрийн үзэл бодолтой. Тэдгээр дунд “Зөвхөн өөртөө зориулж бүтээх”, “Ойр дотнынхондоо зориулах”, “Уншигчдад зориулах” гэх зэрэг тухайн хүний хувийн үзэл санаа бий. Нэгэн удаа утга зохиол судлаач, шүүмжлэгч Г.Батсуурь “Б.Лхагвасүрэнгийн садизм” шүүмждээ “Төрийн шагналт, Ардын уран зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн бол бэлгийн садист чиг хандлагатай гаж донтон бус, харин өөрийн "ид"-дээ байгаа шахагдсан либидогийн гаж хүсэл, садист невроз, шизофрений дотоод түлхэцийн хүчтэй нөлөөнд гүнзгий автсан том сэтгэгч, сод уран бүтээлч” хэмээжээ. Тэрбээр Б.Лхагвасүрэн агсны “Тамгагүй төр” жүжиг болон бусад эх зохиол дээр задлал хийж, тухайн зохиолууд дээрх гаж, хэрцгий зүйрлэл, бичлэгийн хэв маяг нь Б.Лхагвасүрэн садист хүсэлтэйдээ бус, айлын ганц хөвгүүн байсан нь сэтгэцэд нь нөлөөлж, улмаар зохиол, бүтээлдээ тусгасан байх магадлалтай хэмээн үзсэн юм. Г.Батсуурь шүүмжлэгч уг санаагаа дэвшүүлэхдээ Б.Лхагвасүрэн агсны “Надад бага нас байгаагүй” шүлэг дээрх
“Галы нь тойрон мөлхөж өссөн
Ганц хүүгээ гэсэн
Дэндүү их хайраа” гэх гурван мөрөөр нотолжээ. Харин Б.Лхагвасүрэн гуай нэгэнтээ “Би хүний амьдралын эцсийн үр дүнг л бичдэг” хэмээсэн нь түүний зохиол бүтээлийн гол шинжийг харуулах биз ээ. Ийн хэлсэн нь уран зохиол ахуй амьдралаас хол бус, нэгэн хэмд багтаж явааг харуулна. Үүнээс харвал уран зохиол гэдэг нь тийм ч холынх биш, бидний өдөр тутмын амьдрал бүхэлдээ юм. “Зохиолчид амьдралаа, өөрийн дурсамжаа бичдэг" гэх үг үнэний ортой. Нобелийн шагналт зохиолч Габриель Гарсиа Маркес “Амьдрал, дурсамжаа бичдэггүй зохиолч гэж үгүй. Би үргэлж өөрийн амьдралыг бичдэг. Гэтэл уншигчид миний нэмж бичсэн уран дүрслэлд дуртай байдаг” хэмээн ярилцлагадаа дурдаж байжээ. Тийм ч учраас нэг талаараа энэ “Зохиол гэж юуг хэлэх вэ” гэх асуултад хариулт өгч чадах юм. Харин амьдрал, дурсамжаа бичсэн үй олон утга зохиол туурвигчдын дундаас ердөө нэг л нь тодорч үлддэг гэдэг. Магадгүй тэрхүү үедээ цойлж гарсан нэгэн нь бусдаасаа илүү сайн, сайхан гэгээн амьдралын түүх, нөгөө талаараа илүү хар, бараан дурсамжтай байж болно. Бүр “Зохиолч болохын тулд амьдралын хүнд хэцүүг үзэж, туулсан байх ёстой” гэх үг ч бий. Зохиолчийн зам, мөр тийм ч дардан байдаггүй ч уг замаар бүтээхүйн гэгээнд хөтлөгдөж яваа тэр олон хүнээс зөвхөн ганц нь л утга зохиолын “жинхэнэ” хэмжээнд хүрдэг гэлцэнэ.

Б.Лхагвасүрэн агсан, Г.Аюурзана нарыг зохиол бүтээлээ уншигч олонд хүргэхийн сацуу уран зохиолын хэм хэмжүүрийг унагаалгүй авч явсан хэмээн олон уншигч шагшин магтдаг билээ. Харин төгсгөлд нь уг зохиолчид маань “Хэрхэн зохиолч болсон бэ” гэх асуулт үлдээд байна. Зохиолч болно гэдэг Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд сурч, ямарваа нэгэн юмыг “зохиож” бичих биш ажээ. Нобелийн шагналт зохиолч Надин Гордимер нэгэн ярилцлагадаа “Зохиолч болох ганцхан арга бий. Тэр нь тархиа номоор дасгалжуулах” хэмээжээ. Зохиол ч болохын тулд уншигчаас эхлэх ёстой аж. Уншихаас залхуурч, номонд шимтэж чадаагүй л бол зохиолч болж чадахгүй хэрэг. Бидний зохиолч хэмээн нэрийдэх нэгэн нь зохиолч болохын тулд уншигч гэх маш том алхмыг заавал ч үгүй давах хэрэгтэй аж. “Ном бол ертөнцийг харах цонх” хэмээдэгтэй ижил зохиолч ч мөн номонд шимтэж, өөрийгөө болон өрөөлийг таньж, зохиол бүтээлдээ шинэ, шинэлэг утга, санааг гаргаж ирэх нь нэн тэргүүний асуудал. Өөрийн яруу найраг, хүүрнэл зохиолын бүтээлүүдээсээ гадна асар олон орчуулгын бүтээлээрээ залуу үеийн уншигчдыг төлөвшүүлсэн зохиолч Г.Аюурзана “Намайг зохиолч болгосон зүйл бол миний уншиж, үзэх аз тохиосон хэдхэн сайн ном. Өөр юу ч биш. Кино биш, хэвлэл мэдээлэл биш, интернэт биш, магадгүй туулж, үзсэн амьдрал минь ч биш байж мэднэ” хэмээсэн билээ. Зохиолч болох тэмүүлэлтэй олон залууст мөрөөдөл бий болгосон тэрбээр бусдын л адил уншигч аж. Эцсийн эцэст сайн зохиолч болохын тулд сайн уншигч байх нь чухал юм.

| ЗОХИОЛЧ БОЛОХ ЗАМ |
|
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Ц.Идэрбат: Монгол Улсын хилээр ямааг гар тээш, хайрцагт хийж зөөвөрлөн оруулж ирэх тохиолдол байна
2026-10-06 21:10:12
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олголоо
2026-10-06 17:02:45
“НЭГ МЭРГЭЖИЛ-НЭГ ХҮЧ” БАРУУН БҮСИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
2026-10-06 16:29:24
ИХЭНХ НУТГААР ХУУРАЙШИЛТЫН ЗЭРЭГ ДУНД ТҮВШИНД БАЙНА
2026-10-06 16:04:48
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
2026-10-06 14:58:33
Модон барын олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-10-06 13:17:12
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
2026-10-06 13:06:50
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 73 хэрэг бүртгэгджээ
2026-10-06 12:18:59
Еврогийн ханш сүүлийн 17 сарын хамгийн доод түвшинд хүрлээ
2026-10-06 11:47:47
Б.Батцэцэг сайд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив
2026-10-06 11:14:35
Хүүхдүүд тоглож байхдаа төмөр самаар нэгнээ гэмтээжээ
2026-10-06 11:04:26
2026-10-06 08:27:03
2026-10-06 08:03:41
Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө
2026-10-06 07:48:01
ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ
2026-10-06 07:40:04
Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа
2026-10-06 07:40:00
Монгол Улс, Европын холбоотой ХАА-н хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-10-06 07:30:00
“Дэлхийн соёлын фестиваль Ханой- 2026”-д үндэсний өв соёлоо танилцуулав
2026-10-06 07:20:00
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
2026-10-06 07:10:00
Д.ЧИЛХААЖАВ: БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛСНААР МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ЗАМААР ЯВАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ТАВИГДСАН
2026-10-06 07:00:26
Цаначид “FIS Roller Ski Asain Championships” тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-06 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-10-06 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2026-10-06 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-10-06 07:00:00
НАМРЫН ШАРГАЛ ТАЛ ДУНДУУР ӨВӨӨГӨӨ ДАГААД АЛХАЖ ЯВАХДАА...
2026-10-06 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-06 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-10-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-10-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |