Биднийг юу амьд байлгаж, эрүүл мэнд, бие махбодийг тэтгэдэг вэ? Мэдээж уг асуултанд физилогийн үүднээс амархан хариулчих болов уу. Харин үүнийг сайтар ухаж ойлгох, цаашлаад өөртөө эсвээс таныг амьд оршихуйд хүлж чадах нууцлаг ертөнцийн талаар тань мэдэхэд Филипп Деттмерийн тус ном туслах болно.
Хүмүүс хоорондоо харилцан ярилцаж, хамтын нийгэмд амьдарч байгаа л бол хэл амьд байдаг шигээр бие организм, оюун ухаант нэгэн болж төрсөн л бол дархлаатайгаа танилцаж хүний бие хэмээх цайзын тоолж боломгүй олон бэхлэлтүүдээр аялах учиртай. Тиймдээ Деттмер эл номоо уншигчдад тун ойлгомжтойгоос гадна мэдээлэл өгөх зорилгод нарийн тулгуурлаж бүтээсэн нь эхлэлээс шууд анзаарагдана.
Деттмер дархлаа тогтолцоог “...Аль нь өөрийнх, аль нь гаднын биет болохыг тодорхойлох нь гол боловч үнэндээ таны дархлаа тогтолцооны гол зорилго өөр. Нэн тэргүүний зорилго бол биеийн бүр элемент, эс хоорондын тэнцвэрт байдал буюу гомеостазыг тогтоон хадгалах явдал юм. Дархлаа тогтолцоо нь тэнцвэртэй байдлаа хадгалахын тулд ямар их хичээл зүтгэл гаргадаг, өөрийгөө дарж, хэтрүүлсэн хариу үйлдэл үзүүлчихгүйн тулд юутай их анхаардгийг онцлоод баршгүй” хэмээн онцлон тодорхойлжээ. Мэдээж ийнхүү эс хоорондын тэнцвэрт байдлыг хадгалах нь хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, урт удаан хугацаанд эрүүл оршиход чухал нөлөөтэй.

Харин тэрхүү эсийн тэнцвэрт байдал үзүүлэх дархлааны үүсгэл, түүний хэт сулрах болон түрэмгий болох, вирусийн халдварыг хэрхэн устгах, эд эрхтэн тус бүрд хэрхэн нөлөөлөх, сэтгэлзүй болоод ухамсарт ч мөн ямархан байдлаар нөлөөлж болох талаар уг номоос дэлгэрэнгүй мэдээлэл авах, шинжлэх ухааны нарийн төвөгтэй асуудлыг энгийнээр буюу тун ойлгомжтой байдлаар хүргэснийг хүртэх юм.
Детмер хүний биеийг эсийн нүдэнд Эверестээс том махан уул мэт харагдахуйц гэж дүгнэжээ. Гэхдээ бидний бие зүгээр л нэг махан овоолго бус “...Үй олон үйл ажиллагаа явуулдаг янз бүрийн үндэстэн, улс орноос бүрддэг” гэнэ. Харин эдгээрийн дунд “...супер хурдны замын сүлжээгээр холбогдсон дархлааны их хот болох тунгалагийн тогтолцоо бий” хэмээнэ. Ийнхүү зүйрлэлүүдийг бие физилогийн үүднээс ч тэр уран сайхны дүрслэлүүдээр баяжуулан бичсэн нь уншихад сонирхолтой, уг номын нэгээхэн онцлог тал юм.
Нөгөөтээгүүр хамгийн чухал хөндөх сэдэв бол вирус. Хэзээ хаана үүссэн нь тодорхойгүй олон мянга, тэрбум вирус оршин байна. Харин тэдгээрийн ихэнх нь идэвхигүй бөгөөд өсөн дэвжихийн тулд эсийн сул тал руу дайрдаг. Мэдээж үүнээс шалтгаалан эрүүл мэндэд хохиролтой. Үүнээс дархлаа тогтолцоо л хамгаалах болно. Тиймээс л эрүүл хооллолт, аминдэмүүдийн тусламжтайгаар дархлаа тогтолцоогоо дэмжих шаардлагатай. Энэ талаар ч мөн номд тусгайлан өгүүлнэ. Тэдгээр зөвлөмжүүд ямар нэгэн сургамжилсан өнгө аясгүй хийгээд уншихад дотны найзтайгаа ярилцаж буй мэт сэтгэгдэл төрнө.
Бие махбодь, анатоми өөрсдийн гэсэн гайхалтай зохион байгуулалт, үйлдэлтэй ба тэдгээрийн хамгийн чухал боловч хүмүүс төдийлөн анхаарч үздэггүй зүйлсийн талаар эл номд өгүүлсэн юм. Тиймдээ ч зарим тохиолдолд биеийн хамгийн таагүй болоод зөв эд эсүүдтэй танилцах болно. Мэдээж тэр бүхэн гол сэдэв болох дархлаатай үргэлж холбогдоно.
Заримдаа хүмүүс биеэ эрүүл байлгаж, дархлаагаа дэмжихийн тулд үнэтэй эм хэрэглэж, мөнгө зарлагадах агаад эцэст нь хүссэн үр дүндээ хүрч чадахгүй байх тохиолдол бий.
Иймээс л өөрт хэрэгтэй, чухалчлан авч үзэх зүйлсээ Деттмерийн “Дархлаа” номтой танилцаж сонгох нь ухаалаг алхам болно. Учир нь дархлаа тогтолцоог идэвхжүүлэхэд энгийн хүмүүст зөв амьдралын хэв маяг л туйлын чухал ажээ.
“Хэрэв та дархлаагаа “дэмжиж”, эрүүл байхыг хүсвэл амьдралын зөв хэв маягтай болж, өөртөө сайтар анхаарч, санаа тавьж эхэлснээр хэдэн тэрбум эс бүхий таны дархлаа тогтолцооны цогц тоглолт урт удаан хэвийн үргэлжлэх болно. Харамсалтай нь үүрд биш, машин ч тэр, хүмүүс ч тэр”.
.png)
Мэдээж бүх зүйл цаг хугацаанд элж мөлийдөг. Зохиогч нь дархлааг дэмжиснээр урт удаан хугацааны эрүүл мэндийн тухайд санал тавьсан агаад энэ нь үүрд үргэлжлэх боломжгүй үнэнийг ч мөн дурсжээ.
Бүгд л дархлааны тухай ярьдаг. Гэвч үнэндээ энэ нь чухам юу болохыг, яаж хэрхэн хамгаалах талаар асуулт тавих нь олонтоо. Үүнээс гадна элдэв өвчнөөс эд эрхтнийг сэргийлэхийн тулд бидний дархлаа тогтолцоо нь яаж ажилладаг, хэрхэн анхаарч эс хоорондын тэнцвэрт байдал гомеостазйг тогтоон хадгалаж байдгийг тэр бүр анхааран авч үздэггүй. Тэгвэл Деттмерийн “Дархлаа” номд олон сэдвийн хамарсан нийтлэг ойлголтоор бус зөвхөн бие махбодийн талаас дархлааг цогц утгаар судалж, баримтад тулгуурласан цэгцтэй бичлэг, тод өнгийн график, усан будгийн хослолоор чимэглэсэн зургуудаар дамжуулан өргөн мэдлэг хүртээх билээ.
Б.АЛТАНХУЯГ
| АМЬД ОРШИХУЙН НУУЦЛАГ ЕРТӨНЦ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |