|Б.Баярсайханы “Хүн загасны цөөрөм” номын өгүүллэгүүдийн тухай|
Уран зохиол хамгийн түрүүнд хүнлэг ёсыг сургамжилдаг. Магадгүй сургах нь буруу ойлголт биз ээ. Бид зохиолын дүрүүдийн сайн, муугаас өгсүүлээд тэдний ямар ч баггүй туулж буй жинхэнэ амьдралын тухай уншиж мэддэг. Ахуйгаас сугарч гараад хаа холын гараг, зэрэгцээ ертөнцийг ч сэрэл мэдрэхүйгээрээ туучдаг. Үүний дараа өнөөх уран зохиолоос авч үлдсэн нь хүнлэг сайхан сэтгэл, гаргаад биччихэж боломжгүй өр зөөлнөөс гадна өөр нэг цуурайн чимээтэй хоцордог.
Тийм нэг хосолсон мэдрэмжийг уншигчийн зөнд эсвээс дотоод сэтгэлд нь хамгийн ойр ургасан модон дээрх шувуудын жиргээтэй хамт чимээлэх өгүүллэгийн дүрүүдийг урласан бүтээл бол ерээд оны хүүрнэл зохиолын нэгэн төсөөлөл болох Б.Баярсайханы “Хүн загасны цөөрөм” ном юм. Тус бүтээлд зохиолчийн эхэн болоод сүүлийн үед бичсэн гучаад өгүүллэг, дөрвөн тууж багтжээ.

***
Зохиолч Бидэрийн Баярсайхан ахтай анх арван жилийн сурагч ахуйдаа “Аморе” хайрын шүлгийн наадмын үеэр танилцаж байлаа. Тэгэхэд уран зохиолыг утга зохиолоор, утга зохиолоо яруу найргаар төсөөлдөг хүү явжээ. Хоёр дахь нь бараг оносон төсөөлөл. Гэвч хүүрнэлээс уран зохиолын номд гарах хэдийгээ уншчихсан л явсан сан. Б.Баярсайхан ах Хэнтийгээс ирсэн гэхийг минь дуулаад “Аан тийм үү, Момо (П.Батхуяг) нэг хүү бий. Хэнтийгээс ирэх учиртай гэж захиад байсан. Чи байх нь ээ” гэчихээд шүүгчийн ширээ өөдөө алхсан сан. Тэр дүр зураг, энгийн нэг ийм яриа өдгөө дурсамж болоод, тэрхүү дурсамж доторх нэгэн хүн мөнх бусыг үзүүлжээ. Харин бид эмзэглэж, эдгэж, дурсаж сууна. Яг одоо өмнөө дэлгэчхээд сууж буй “Хүн загасны цөөрөм” номыг уншиж дуусаад хаахад зохиогчийнх нь тухай ийм нэгэн зураг сэтгэлд бууна. Яг л өгүүллэгүүдийнх нь хаа нэгтээ зурвасхан тохиогоод өнгөрдөг учрал шиг... Хожим уг зурвасхан учралын төлөөнөө, нэгнээ марталгүй санаж явдаг элгэмсэг баатрууд нь уншаад удаагүй номын хавтсан дээрх толгойгоо ганзагаласан нэгэн шиг эмзэг хөндүүр боловч, эрмэг сайхан сэтгэлийн тухай бодол асгана.
***
Эл дол санагдам эдгээр үгсийг нуршсаны учир ном өөрөө тийм. “Хүн загасны цөөрөм” шилмэл өгүүллэгийн түүврийг нээхүйд нэн түрүүнд Б.Баярсайханы зохиол бүтээлийн тухай үгийн сувд асгаж, үзэгний үзүүр эмтэлсэн хүмүүсийн шүүмж, нийтлэлүүд хөвөрнө. Доктор Д.Галбаатар “...Зохиолчийн богино өгүүллэгүүд ч үндсэндээ энхүү хүний аж төрөхүйн хоёр туйл болсон өгсөх, уруудахүйн жам ёсны тухай нийгэм, гүн ухааны эмзэг асуудлыг уншигчдын өмнө урлагийн хэлбэрээр тавьж, эрчүүлийн ертөнц, тэдний сэтгэл зүйн өвөрмөц өнгө төрх, аяс хандлагыг нийгмийн орчин ахуй, гэр бүл, тухайн баатруудын сэтгэлийн далд ертөнцтэй холбож, гүнзгий нээх эрмэлзлэгээр дүүрэн аж” хэмээхүй дахин нэгэнтээ нэш татвал “Зохиолчийн өгүүллэгүүд ч эр хүн, эр хүний яс чанарын дууллууд юм” гэжээ.
.jpg)
Номын эхний “Эх шувуу шиг жиргэх юм сан” өгүүллэгээс л дээрх тодорхойлолт туйлын онож өгүүлсэн болохыг ойлгоно. Тус өгүүлбэрт Цэрмаагаас илүүтэй Дарамын дотоод сэтгэл, эхнэрийнх нь бус нөхрийнх нь гэмшлийг л гүнзгий тусгасан байдаг билээ. Эхнэрээ үглэхэд зүрх нь чим чим өвддөг Дарам ийн бодно.
“...Ажил дээрээ ч сэтгэл амар байж дөнгөхгүй юм. Үргэлж л яарч... Өнөөх чинь юу хийж байгаа бол? Цайгаа аягалаад ууж чадаа болов уу, Яагаа бол? Гэж...”
Цэрмаа түүнийг үнэхээр ийн үглэж яншдаг уу гэдэгт эрсхэн хариу олох их амархан л даа. Учир нь Дарам эхнэрийнхээ адгаж ядсан унтууцлыг хүртэл ийн зөвтгөж, өөрт нь санаа зовж буйгаар бодож байна. Энэ бол зүгээр л нэг хоосон уянга, усан дүрслэлээс ялгаатай. Өгүүллэгийн нь цогцолбор бүрээр нь мөчлөлгүйгээр нэг амьсгаагаар тунгаан гүйлгээд үзвэл ердийн ахуй доторх дүрүүдийн явдлаар хүний сэтгэлийн асар уудмыг хэрхэн илчилж үзүүлснийг ойлгох боломжтой. Тэд сүүлд нь хэн хэнийгээ аргадаж, уучилж байна. Тэр бол шувуутай өглөө. Осол гарснаас хойш нэгнээ тэвэрсэн мөч юм. Эцэст нь өглөө бүр шувуу жиргэнэ. Шувуу жиргээгүй өглөө бол өглөө биш гэх гаргалгааг зохиолч биежүүлэхдээ ерөөс хоосон, хуурамч өглөө гэж үгүй гэдэг санааг давхар бодоод олчихсон шиг санагдана.
Ийм өгүүлбэр дайралдах л. Гэвч тэнд басхүү “Хайрлахгүй бол яаж болох вэ”, “Муу юм бодохын аргагүй өглөө” гээд хэлчихсэн л байдаг. Ерөөс байгалийн зохилдлого тэр. Шувуу өглөө үүрээр, ам нь их цангах учир жиргэн дуулдаг гэх нь бий. Үүнийг үрээ ачлах эсвээс хүний завгүй амьдралын хэмнэлтэй жишиж, бусадтай үнэн сэтгэлийн яриа цөөн өрнүүлэхтэй харгалдуулж зүйрлэсэн шиг сэтгэгдэнэ. Магад энэ бодол зөв биз.
***
Бид үргэлж л жам ёсны өмнө зогсож ирсэн. Хувь тавилан бус жам ёс шүү. Учиртаа мөнхрөхгүй нь баттай. Гэвч хувь тавилангаа даатгаж, түүнийгээ дагаад тэнүүхэн туулж, тэнгүйхэн сууж болдоггүй л газар билээ. Өөрийгөө хуурч, аливаад өрөөлөөс өрсөж хариулсаар ирсэн шиг бодох ч ямархан нууцлаг, гэнэтийн соньхон маргааш хүмүүнийг тосохыг хэн мэдэх сэн билээ. Д.Норовын өгүүллэг, П.Баярсайханы тууж доторх жигтэй өгүүлбэрүүд шиг аяс дараагийн өгүүлэх бүтээлд бий. Тэр бол Б.Баярсайханы “Юм болзолгүй!”.

Үүр шөнийн цагаар ер нь юм бүхэн гүйдэг гэх ардын үгтэй. Яг сайхан зохиомжлоод хэлчихсэн нэршил үгүй. Үнэгэн шогшоогоор аянд гардаггүй, үнсээ асгадаггүй ч гэх. Юм бүхэн гэдэг нь далд бус ил утгаараа л ёрын зүйлсийг бэлгэдсэн илэрхийлэл. “Юм болзолгүй” өгүүллэгийн үйл явдал үүнээс эхтэй.
“Үүр шөнө хагацах үнэгэн харанхуй байв. Дэмид, Цэрмаагийн өврөөс могой шиг гулсан гарч, сурц баримжаагаар чимээгүй хувцаслав. Үдшээр ирж, үүрээр явах болсоор бас ч үгүй уджээ”.
Могой шиг гулсан гарах ч оносон дүрслэл. Яг л тэр үүр шөнө хагацах цагаар л Дэмид ирж хоносон бүсгүйнхээ өврөөс сугаран гарснаа даруй орж ирээд “Нүүр дүүрэн хар үстэй хүн...” гэж хэлчихээд ухаан нь балартдаг. Тэр хүн нэрээр нь дуудаад шат өгсөөд гүйчихжээ. Яг л эндээс ерөөс Б.Баярсайханы өгүүллэгүүд хөдөө тал, ахуй гэхээс илүүтэй суурин иргэншлийн соёл, тэдгээрт дасах хүмүүсийн буйд газар луу тэмүүлэх хүсэл, хотод дассан ээнэгшил зэргийг хослуулан туурвидаг болохыг анзаарсан юм. Хий юм шат өгсөж гүйх нь ухаан балартахынх нь өмнө Дэмидэд дуулдахаас урьд ердөө л хөдөө тал, монгол гэрийн тухай л бодож байсан билээ. Басхүү юм болзолгүй гэдэг энэ.
Түргэн тусламж ухаан балартсан Дэмидийг эмнэлэгт аваачихад Цэрмаа сахиж сууна. “Цас ороод хоножээ”. Тэр нь угтаж ирсэн урин цагийн сүүлийнх байх магад гэж Цэрмаа бодно. Дэмидийн хувь тавилан ч үүнтэй адилхан. Гэхдээ Дэмид ухаан балартахын өмнө нутгийнх нь хоёр хөгшин өөрийг нь нас барсан тухай ярилцаж буйг хачин тод сонсдог. Иймэрхүү өгүүлэмж Борхесийн “Талийгч” дээр болон өөр олон бүтээлээс харагддаг л даа. Гэхдээ Б.Баярсайхан зохиолч өөрийн арга барил, бичлэгийн онцлогоор тус өгүүлэмжийг эрс ялгамжтайгаар хүүрнэн харуулж чаджээ. Тэр нь Дэмидийг сахиж суухдаа Цэрмаа битгий үхчихээсэй гэж үнэн сэтгэлээсээ бус өөрийн нэрийг хаацайлсандаа тийн бодож суудаг. Дэмид ч мөн цаг хугацаа, орон зайн хязгаарыг үл мэдрэх ахуйдаа Цэрмаагийн тухай таагүй бодолд умбаад авна.
Харин өгүүлэх нэг зүйл гэвэл энэ өгүүллэгт мөн л эр хүнийх дотоод сэтгэлийн гүн дэх айдас, түүнийхээ хаа нэгтээ гүнзгийгээр сорох уужим амьсгалыг түлхүү урлаж өгсөн нь юм.
***
Заримдаа ч “Аргагүй амраг”, “Эцэг”, “Арслан хээр азарганы дууль” гээд уншихаар эсээ эсвээс сайн дурсамж хуучилсан шиг бодогдоод болсонгүй. Харин “Трагеди”, “Буйлсын цагаан цэцэг”, “Өлөгчин” зэргийг уншиж барсны хойно санахул дан ганц гол баатрын дүр төрх, зан араншингийн дүрслэл, түүнийг тойрсон үйл явдлыг хулдаасаар барласан нь бус үгээр урласан дүр, тэдгээр дүрүүдийн дотоодод гүнзгийгээр нэвтрэх оролдлогыг чадмаг урласан үйл явдлууд тодорхой харагдана.
Учир нь дүр ерөөс хийж буй үйлдэл, түүний өнгөн талаас уншигчдад харагдах зөрчилт үйлдлээр ялгардаггүй. “Өлөгчин” өгүүллэгийн төгсгөл домгийн шинжтэй ч тэрхүү дүр, омгийн эрчүүлийн шунаж асан мөртөө сайхан махны үнэр төдийхөнд мартчихаж буй өгүүлэмж зэрэг ерөөс дүрүүдийн сэтгэлзүйг төнхсөн эрүүл хайгуул, уг сэтгэлзүйгээр дамжин хүний дотоод руу нэвтрэх туурвил зүйн арга барил нь Б.Баярсайханы өгүүллэгүүдийг бусдаас онцлог болгодог аж. Тэр нь хүүрнэл зохиолчийн нягт нямбай ажиллагаанаас илүүтэй зохиолчийн дотор оршиж буй яруу найргийн тэмүүлэлтэй нь холбоотой санагдана. Уг тэмүүлэлээс үүдэлтэй чанар, хандлага нь мөнхүү “Гөлөг” өгүүллэгийн гол өгүүлэмж, төгсгөлд илрэх “Сэки гэдэг хав шиг хөөрхөн алаг гөлөг уг нь эр гөлөг байж билээ” гэх өгүүлбэрийг бичүүлдэг санагдана.
| ШУВУУТАЙ ӨГЛӨӨ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |