Утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” наадам зохион байгуулагдаж шилдгүүдээ тодруулсан. “Алтан өд” наадам энэ жил утга зохиолын есөн төрөлд шагнал гардуулж байгаа юм. Тэгвэл наадмын зохион байгуулалт, шүүгчдийн дүгнэлт болон цаг үеийн асуудлаар МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, зохиолч С.Баттулга манай сайтад мэдээлэл өглөө. Тэрбээр
Оноо өгөхөөс гадна шүүгчид тухайн бүтээл бүрт тэмдэглэл хөтөлсөн. Тухайлбал, Н.Даваадашийн “Амьсан барилдахуйн тойрог” роман нь өнгөрсөн жил буюу 2021 онд зохиогдсон “Ардын хувьсгалын 100 жилийн шилдэг бүтээлийн уралдаанд оролцож байсан. Гэвч романы хэвлэгдсэн он нь 2022” үлгэр домгийн дүрслэлүүд, зүүд зөн совин буй ч хэл найруулга энгийн ойлгомжтой, ерөнхийдөө хуучинсаг, С.Товуудоржийн “Тэмүүлэл тэнхрэл” Чингис хааны хүү Тулуйн тухай энэхүү түүхэн романы дүр дүрслэл боломжийн, хэл найруулга энгийн боловч Бэгтэрийг Тэмүүжиний дүү байсан мэтээр бичиж түүхийг гуйвуулсан, Г.Ишхүүгийн “Тулуй эзэн” мөн л Тулуйн амьдралаас сэдэвлэсэн, түүхэн үйл явдал, дүрүүдийг нарийн гаргах гэж оролдсон нь өмнөх романаас илүү боловч домгийн дүрслэлүүд хэт хуучинсаг, үнэмшил муутай, Ж.Булганы “Аннэтэд хүрэх захидал” ололттой тал байсан боловч орчуулгын мэт бичлэгтэй байсан зэргээс шалтгаалж нэр дэвшүүлэх боломжгүй гэж тэмдэглэсэн байна. Ингэснээр эдгээр дөрвөн роман шүүгчдийн нэгдсэн оноогоор нэр дэвших боломжгүй болсон.
Харин С.Пүрэвсүрэнгийн “Хөх шуурга” нь дээрх дөрвөн романы хоёртой нь адил мөн л Тулуйн амьдралаас сэдэвлэсэн байсан бөгөөд түүхэн дүрүүдээ тодруулахдаа дутагдалтай хэдий ч хэл найруулга, дүр дүрслэл сайн, үйл явдлын дараалал алдаагүй, Ц.Буянзаяагийн “Улаагчин ингэж хэлэв” романд 1990-ээд оны монголын амьдрал, орос цэргүүдийн орхиж гарсан суурингийн түүх хийгээд тэр үеийн залуусын ахуй байдал, өнөөгийн амьдрал болон харь гүрэнд хар бор ажил эрхлэн амьдарч буй монголчуудыг дүрслэн харуулсан. Хэл найруулга, дүр дүрслэл сайн, Б.Сарантуяагйин “Сондгой цагаан сувд” романд орчин цагийн амьдралыг дүрслэн харуулахдаа зэрэгцээ ертөнц дэх сүнснүүдийн тухай онц сонирхолтойгоор дүрсэлсэн бөгөөд зүүд зөн, бурханы номын хүч чадал, цаг хугацааны аялал зэргийг үнэмшилтэйгээр гаргасан. Шидэт реализмаас эхтэй өнөөгийн уран зохиол дахь нэгэн сонин хэлбэрээр бичигдсэн зэрэг ололттой талуудыг нь харгалзан үзэж энэхүү гурван бүтээлийг “Алтан-Өд-2022” наадмын дараагийн шатанд нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Хүүрнэл зохиолын дараагийн төрөл болох богино хэмжээний буюу тууж, өгүүллэг, туурийн төрөлд шүүгчид мөн л дээрхийн адил тус бүрдээ тэмдэглэл хөтөлцгөөсөн. Энэ төрөлд С.Батжаргалын “Уянгын туужууд”, “Уянгын өгүүллэгүүд” хэмээх хос ном, О.Анхзаяагийн “Анирт алсрах нь” /Lost in sound/, П.Баттогтохын “Аз жаргал гэж юу юм бэ”, “Сэтгэл хаана оршдог вэ”, “Зовлон бодитой оршдог уу”, “Үүрдийн хайр гэж байдаг уу” зэрэг дөрвөн цуврал, Ц.Гэгээнхүсэлийн “Soulmate”, Д.Сосорбарамын “Зүүдний дугаар хуудас”, О.Цэнд-Аюушийн “Хүйтэн тууж”, Дан.Нямаагийн “Бугуйл” С.Баатарцогтын “Цасан хуй” зэрэг нийтдээ арван нэгэн бүтээл ирсэн.
Эдгээрээс шүүгчдийн өгсөн үнэлгээг үндэслэн, П.Баттогтохын эргэцүүллийн дөрвөн цуврал нь тууж, богино өгүүллэгүүдийн хэлхээс гэлтэй хэлбэрийн хувьд шинэлэг, өгүүллэгээс тууж руу, туужаас роман руу нүүсэн зохиомжтой уг цувралын “Зовлон бодитой оршдог уу” хэмээх гуравдугаар цуврал, С.Баатарцогтын “Цасан хуй” тууж нь тун чамбай бичигдсэнээс гадна өнөөгийн амьдрал, өмчийн төлөөх улайрсан тэмцэл зэргийг бичиглэхдээ уншиж буй хүнээ өөртөө автуулсан сайн зохиол байсан тул, О.Цэнд-Аюушийн “Хүйтэн тууж” бүтээлд хүмүүсийн мөн чанар, эр зориг, айдас хүйдэс, арчаагүй дорой зан төрх гэхчилэн хүнээс гарч болох бүхий л араншинг тод томруун харуулж чадсанаас гадна ёр, билгийг хоршуулж дүр дүрслэл, хэл найруулга сайтай бүтээл болжээ хэмээн үзэж энэхүү гурван бүтээлийг санал нэгтэйгээр “Алтан-Өд-2022” наадмын дараагийн шатанд нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Уг хурлаар Удирдах Зөвлөлийн гишүүд хэлэлцэн үзэж, нэр дэвшүүлсэн бүтээл бүрт санал хураалгаснаар томоохон хэмжээний төрөлд зохиолч Цэнд-Аюушийн Буянзаяагийн “Улаагчин ингэж хэлэв” роман, богино хэмжээний төрөлд зохиолч Оюунцэцэгийн Цэнд-Аюушийн “Хүйтэн тууж” тус тус “Алтан Өд-2022” наадмын тэргүүн бүтээлийн шагнал хүртэхээр болсон билээ” гэсэн юм.
| С.БАТТУЛГА: Хүүрнэл зохиолын Үндэсний төвөөс “Алтан өд” наадамд ирсэн бүтээл, шүүгчдийн дүгнэлтийг МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн хуралд хүргүүлсэн |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |