I.
Зурагт цувралын зарим хуудсанд гэнэтхэн гараад ирчихсэн байх бяцхан ногоон унагыг үргэлж эрнэ. Тэгэх мөртлөө Маргадтай хамт морь унаж, Анандтай цуг хүмүүстэй найрсаг гэгч нь мэндчилнэ. Маргад амьтанд хайртай, морь унах хүсэлтэй бол түүний дүү болох Ананд нь хөлбөмбөг тоглох дуртай. Заримдаа үүнийг тэдгээрийн яриа хөөрөө, үг хэллэгээс бус зурагт үзүүлсэн үйл хөдлөлөөс нь харж мэднэ.
Энэ бол хэвлэлтээс гараад удаагүй байгаа “Margad and Anand” хэмээх цуврал зурагт номууд юм. Бид гадаад орны хүүхдийн шилдэг зохиолч, зураачдын бүтээлүүдийг эх хэлнээ хөрвүүлэн буулгаж бяцхан уншигчдынхаа хүртээл болгосоор иржээ. Харин сүүлийн жилүүдэд дотоодын уран зохиол, хүүхдийн зурагт номын салбарт түлхүү анхаарах болсон. Үүнд жишиг болохуйц нэгэн бүтээл шинээр хэрэгжиж эхэлсэн нь уг цуврал зурагт номын төсөл юм.
Учир нь “Margad and Anand” цуврал номууд англи хэлээр бичигджээ. Уг номын зохиогч Ү.Мөнхзул гадаад улс оронд англи хэлээр бүхий л хичээл номоо үзэж, эрдэм мэдлэгт шамдахын зэрэгцээ ирээдүйн хүсэл мөрөөдлөө тодорхойлж, цаг ямагт суралцан хөгжиж буй монгол хүүхдүүдийг номынхоо гол дүр болгон сонгож авсан байна. Гол дүрийн хоорондын харилцан яриа, тэдний гэр бүлийн танилцуулга зэрэг нь англи хэл анхлан суралцаж буй бяцхан уншигчдад хамгийн найдвартай багш болох билээ. Түүнчлэн зурагт цувралын зарим хуудаст нуугдан зогсох өхөөрдөм ногоон унага бяцхан уншигчдыг Маргад, Ананд хоёрын гэр бүл, найз нөхөдтэй танилцуулахаар цаг ямагт чиглүүлж байх шиг сэтгэгдэл төрүүлнэ.
Эхний цуврал нь “The Lovely family” гэх нэртэй. Уг номонд бид Маргад, Ананд хоёр болоод тэдний гэр бүлийнхэнтэй танилцана. Ингэхдээ бага насны хүүхдэд тун ойлгомжтой хэллэгээр буюу “Bada is Margad and Anand’s father” хэмээнэ. Түүнчлэн цааш ээж, авга ах болоод эгч, эмээ, өвөө, үеэлүүдтэй нь хүртэл бяцхан уншигчид маань уулзана. Харин тэдний ямар ажил мэргэжилтэй, юунд сонирхолтойг номын текстээс бус зургаас илүүтэй хүртэж ойлгох билээ.
Хоёр дахь цуврал буюу “Where is it?” номд аливаа эд юмсын байршлыг хэрхэн зөв зохистой хэлэх талаар өгүүлжээ. Ингэхдээ амьдран буй орчин тавилга, эд юмсыг тодруулан зурахдаа монгол гэр, эргэнэг шүүгээ, авдар тэргүүтнийг онцлон сонгосон нь олзуурхууштай. Учир нь уламжлалт ёс заншил, өв соёлыг хүүхдэд цаг үргэлж харуулж, хэлж яриснаар бус өөрийнх нь сонирхолд нийцүүлэн бүтээснээр сэтгэлд нь илүүтэй ойр, мартагдалгүй үлддэг билээ. Жишээ нь тоглоомон машинаа хаана тависнаа болоод үсний боолтоо хайх Маргад, Ананд хоёртой хөгжилдөж суухдаа монгол гэрийн доторх эд юмстай танилцах жишээний. Энэ нь бичлэгээс гадна зурагт номын хүүхдэд үзүүлэх нөлөө асар их болохыг илтгэнэ.
Харин эхний гурван цуврал номын сүүлийнх буюу “Greetings” нь мэндчилэх агуулгыг чухалчилсан бүтээл. Магадгүй ихэнх хүн англи хэлний “Hello”, “Hi” гэх нийтлэг мэндчилгээг ашигладаг. Гэвч бусадтай мэндчилэх нь бие даасан томоохон соёл, ёс суртахуун болохоос гадна англи хэлэнд манайхтай адил мэндчилгээний олон төрөл байдгийг уг номоос мэдэж авах боломжтой. Эл агуулга болоод цувралын гол нь дүр нь Ананд байх билээ. Тэрээр бусадтай мэндчилэх дуртай бөгөөд үүнийг томоохон соёл гэж үздэг. Энэ үүднээс бодоод үзвэл тус ном өөрийн гэсэн нарийн зохиолын хөгжүүлэлтэй болох нь тодорхой харагдана. Гол нь эхний гурван цуврал гэсний учир гэвэл уг бүтээл цаашид 20 хүртэлх цуврал ном болж уншигчдын хүртээл болох юм.
II.
Судалгаанаас үзэхэд хүүхэд бага насандаа номын гол баатрын үйл явдлыг сонирхож эхлэхийн зэрэгцээ сэтгэл хөдлөлд нь өөрчлөлт ажиглагддаг байна. Дөнгөж хэлд орсон хүүхэд “Энэ юу вэ” гэсэн асуултыг тавьж эхлэхээс авхуулан түүнд зурагт ном үзүүлж ажиллахад сайн үр дүн гардаг ажээ.
Тиймээс ч “Margad and Anand” англи цувралын гол дүрүүдтэй хамт аялаж, тэдний гэр бүл, найз нөхөдтэй танилцах нь хэл сурахаас гадна монгол ёс заншлын талаар багагүй мэдлэгийг олж авна. Энэ нь дан ганц өөрийн орны бус англи хэлт гадаад уншигч хүүхдүүдэд монгол орныхоо ёс уламжлал, аж төрөхүйн хэв маягийг таниулан сурталчлах соёлын элч төлөөлөгчийн үүргийг давхар гүйцэтгэж буй явдал билээ.
Мэдээж хүн хийж буй ажлаа эхлээд сайтар ойлгох нь чухал. Үүнээс үүдэлтэйгээр ном сурах бичиг, хүүхдийн бүтээл туурвихад уламжлалт ёс заншил, өв соёлын тухай асуудал зайлшгүй хөндөгдөж таарна. Өдгөө аль ч нөхцөлд бид уламжлалаас хэт хөндийрч буй талаар дор бүрнээ ярьдаг болсон. Гэтэл хотжилт, техник технологийн хөгжил, орчин ахуйгаас хамаараад иргэншил дагасан нүүдэл хийх зайлшгүй шаардлагатай байсан учраас тэр. Үгүй бол уламжлал руу хэт туйлширч хандах дээрээ тулбал хэдэн арван жилээр улс орны хөгжил ухрах хэмжээнд очно. Энэ нь уламжлалыг үгүйсгэж байгаа хэрэг бус. Гол нь уламжлалыг хэрхэн, ямар аргаар хүүхдэд ойлгуулах вэ? Яг өнөөдөр тэдэнд ном соёлоор дамжуулан ямар уламжлалыг түгээх хэрэгтэй бол гэдэг дээр анхаарч ажиллах нь зүй ёсных юм.
Уг санаанаас үүдэлтэйгээр “Margad and Anand” цуврал номын зурагт илэрсэн далд утга, агуулга, ёс зүйн үзэл санаанууд хөндөгдөнө. Магад номын хавтсан дээрх “Унагыг олоорой” гэх хөгжөөнт байдлаар үүсгэсэн санаа ч мөн хүүхдийг ном руу, цаашлаад номын зураг руу, үүнээс улам алсарч зурагт буй эд юмс, хүмүүсийн дүр өөд хөтөлж таарна. Тэнд харин Маргад, Ананд хоёр гэр бүлийнхнийхээ хамтаар ямагт бяцхан уншигчдыг хүлээж байх билээ.
III.
Хүүхдэд зориулсан ном хийхэд мэдээж зураг нэн чухал үүрэгтэй. Номын үйл явдалд оролцож буй дүрүүдийг хүүхэд зургийн нөлөөгөөр таньж дотроо төсөөлөн боддог. Тэгэхээр зүгээр л нэг бийрээ атгах биш эхлээд бичвэрийг уншсан хойно “Хүүхэд хэрхэн төсөөлөх бол” гэдгийг тунгааж үзэх хэрэгтэй болов уу гэж санагддаг.
Заримдаа бичвэр цаашид үргэлжлэх орон зайг шууд танаж зургаар орлуулдаг. Энэ нь хүүхдийн төсөөлөн бодох чадварт тустай. Үүнийг “Margad and Anand” номоос тодхон харж болно. Номын зарим зураг хүмүүсийн үйл хөдлөл, тухайн цувралд гарсан үйл явдлыг багтаах тоочимж шинжтэй. Харин зохиолын нурууг босгох зургууд нь бие даасан өгүүлэмжтэй байна. Жишээ нь хоёр болон гурав дахь цувралууд дээр хэн нэгэн ганцаараа бус дүрүүдийн ихэнх нь бусадтай харилцан хамааралтай байдаг.
Нөгөөтээгүүр уншигчдын олох ёстой ногоон унага яг л хүүхдийн эвлүүлдэг эсвээс чихмэл тоглоом амь орчихсон мэт дүрслэгдсэн нь номын дараагийн хуудсыг цааш эргүүлэх сониуч занг ямагт өдөөнө.
Ямар нэгэн баатарлаг дүр заавал гадаад кино, ном эсвээс монгол ардын үлгэрт гардаг шиг эрт цагийн ч юм уу эсвээс ид шидийн оронд байхаа нэгэнт больжээ. Тэд яг л Маргад Ананд хоёр шиг бидний дунд, ердөө хажууханд байж, сурсан мэдсэнээ найзуудтайгаа хуваалцаж явна. Тэгээд ч ном уншуулж хүүхдийг нойрсуулдаг арга Хюготой хамт өнгөрсөн зуундаа үлдсэн. Одоо бидэнд бусдыг сэрээдэг, зоригтойгоор шинийг эхлүүлж чадах тийм л бүтээлүүд хэрэгтэй. Үүний нэг бол яалт ч үгүй “Margad and Anand” хэмээх цуврал зурагт ном мөн билээ.
Б.Алтанхуяг
| ШИНЭ АЯЛАЛЫН ЭХЭНД |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |