Монголын утга зохиолд шалгарсан, шилмэл бүтээлүүдийг нэрлэ гэвэл ам бардам дурдагдах хэдхэн бүтээл бий. Дэндүү олон зохиолчтой мөртлөө тоотой хэдхэн шилмэл бүтээл бий гэж бардам хэлсэнд минь учир бий.
XIII-XIX зууныг хүртэл Монголын уран зохиолд сонгодог гэгдэх бүтээл нэрлэгдээгүй нь нэг бол шашны холбогдолтой, эсвэл нүүдэлчин ахуйд зохиол бүтээлээ бичсэн ч тэр нь он цагийн уртад ахуйд хадгалагдаж, тэсэж үлдээгүйтэй холбоотой гэгддэг. Мөн уран зохиолын ямар нэгэн эсвэл нэжгээд бүтээл, туурвилын сангаа авч үлдэж чадаагүй, азгүй гэмээр зүйл нь тухайн үед хүн амынх нь ихэнх хувь бичиг, үсэг тайлагдаагүй байсантай ч холбоотой биз.
В.Инжинаш аавынхаа бичиж дуусгаагүй гэхдээ шилмэлүүдийн тоонд зүй ёсоор орох “Хөх судар” романыг 40 гаруй насандаа үргэлжлүүлэн бичихдээ Монголын хуучин үгийн утгыг олохын тулд хөгшид, буурлуудаас цөхрөлтгүй асуудаг байсан гэх дурдатгал бий. Нэг удаа нутгийнхаа нэгэн өвгөнөөс бас нэг зүйл ойлгохгүй байна хэмээн учрыг асуухад “Гэрээр чинь дүүрэн өвгөдийн ном байхад надаас асууж байдаг” хэмээн зэмлэж, нулимсан гэдэг. Түүнээс хойш Инжинаш гэрийнхээ номоос үгийн утга, үндэс, түүхийг судлахдаа Хятад судруудад түүхийг гуйвуулсан байдаг гэдгийг ухан, цаашид маш болгоомжтой хандаж, бодит сурвалжуудыг гол тулгуураа болгосон байдаг.
Угтаа тухайн үед судрууд ихэвчлэн хятад хэл дээр байсныг Инжинаш онцолсон нь Монголын утга зохиол хэрхэн явсаар XX зуунтай золгосны нотолгоо юм. Нэг үгээр XX зуун хүртэл Монголын гэх ихэнх зохиол, дуу, яруу найраг, бүтээлүүд аман зохиолоор дамжиж ирсэн гэсэн үг.
XX зуунд хэд хэдэн үзэгдэл болсон яруу найраг, уран зохиолын бүтээл “төрсөн” ч социализмын хориотой үзэл суртлыг сахиулагчид тодорч байсан яруу найрагч, зохиолчдыг шоронд хорьж, золигт гаргахыг нь гаргасан түүхтэй. Үзэл бодлоор нь боомилсон энэ л үед Монголын утга зохиолын эхэн үе тавигдсан нь харамсалтай ч юм шиг. Сайн тал нь Оросын сонгодог зохиолуудтай уншигчид танилцаж, шимтэж, суралцаж эхэлсэн ч төд удалгүй цөөнгүй нь хуулбарлаж, илт дууриаж эхэлсэн нь Монголын соёолж ядаж байсан утга зохиолын хөгжилд ихээхэн хор уршиг авчирсан гэхэд хилсдэхгүй. Ингэж зохиолч, бүтээлчдийн цөөнгүй хувь нь уран зохиолоо боомилж явсаар 90-ээд он, ХХI зуунтай золгосон. Гэвч өнөөдөр ч “Одоог хүртэл Д.Нацагдоржийн “Хөдөө талын үзэсгэлэн”-гийн сайхан морь, сайхан хүүхэн хоёрын сэдвээсээ зохиолч, бүтээлчид гараагүй” гэх үг цөөнгүй сонсогдоно. Магадгүй л юм. Намайг их сургуульд ороход олон хүн “Монгол ахуйгаа бич, тэгж байж дэлхий уншина. Монгол зохиолыг орчуулаад гаргачих юм бол шууд Нобелийн шагнал авна. Даанч орчуулагч алга” гэж байлаа. Тийм байхыг үгүйсгэхгүй.
Гэхдээ бөх барилдуулж буй мэт бүхий л зүйлийг хоёр талд хуваадаг сэтгэхүй бат бөх оршиж байгаагийн илрэл бол тэр. Монгол зохиолчдод хот, хөдөө гэсэн хоёр сэдэв л байдаг мэт. Гэтэл уран зохиол хоёрхон төрөлд, ялангуяа монголчуудын өмнөө барьдаг энэ хоёр сэдэвт баригддаг ч “эд” биш.
2000 онд гарахад зохиолч, орчуулагч Г.Аюурзанын хар антологи дэлхийн шилдэг бүтээлүүдийн орчуулга, мөн товчлол, яагаад сонгодог гэдгийг монголчуудад, уран зохиолд дурлагчдад тайлбарлан “авчирч” өгсөн нь Монголын утга зохиолын хувьд шинэ салхи, сэргэлт байсан гэдэгтэй хэн ч маргахгүй билээ. Мэдээж өмнө нь бид сонгодогуудыг мэддэг байсан ч системчилж өгсөн нь тэдгээр хар ном гэдгийг судлаач, шүүмжлэгчид цохон тэмдэглэдэг.
Харин түүнээс хойш нэг их удалгүй буюу сүүлийн цөөхөн жилд гаднын уран зохиолын бүтээлийг бид хэвлэлтээс гарахад нь захиалан авч, эх хэл дээр нь уншдаг, уншигчид нь зарим зохиолчоосоо илүү мэдлэгтэй болж ирлээ. Харин одоо л Монголын зохиол сайн гэж хэлэхээс яг юу нь сайн бэ, дэлхийд нэрээ дуурсгах зохиол бий юү гэдэг тал дээр ярилцах хэрэгтэй байх. Энэ миний мэдлийн хэрэг биш хэдий ч харагдаж байгаа хэдэн зүйлсийг хэлэх хэрэгтэй.
Сонгодог бүтээлд хамгийн илт харагддаг нэгэн шинж бол дахин давтагдашгүй чанар. Харин уг чанар Монголын бүтээлд бий ч жишээ нь, “Зуун жилийн ганцаардал” шиг зөвхөн Маркес л бичиж чадах Үлгэр домог, зуун жилийн түүх, дүрүүд шиг тийм зохиол хэд бий билээ.
XXI зууны Монголын утга зохиолд шинийг эрэлхийлэх, туршилтууд хийгдэж байгаа ч хэр амжилттай болохыг нь таамаглахаас цаашгүй. Бидэнд Монголын яруу баялаг урын сантай, уран тансаг зохиолууд олон боловч шинэлэг санаа дутмаг юм биш биз.
Орчин үеийн уран зохиолын лекцэд “Орчин үеийн зохиолчдод хоёр хэв маяг байна. Даяаршсан нийгэмд гэртээ кофе уунгаа шүлэг бичээд интернет орчинд тавихад л хүн бүхэн уншиж болох даяаршсан зохиолч. Харин нөгөө төрлийн зохиолчид нь бүтэн үндэстнийг ардаа тээн тэдний бүхий л жаргалтай, зовлонтой үеийн дуу хоолой нь болдог” гэх яриа цөөнгүй давтагддаг. Мэдээж, зөвхөн ийм хоёр төрлийн зохиолч Монголд байна гэсэн үг биш ч, зохиолчид юугаа бичих нь тэдний дур. Гэхдээ үнэхээр л ийм хэв маяг зонхилж буй нь бүтээлүүдээс нь харагддаг шүү дээ. Өөрөөр хэлбэл, Монголын зохиолчид сэтгэхүйгээ задалж, шинэ зүйл эрэлхийлэхээс залхуураад байгаа санагддаг билээ.
Энэ ч үүднээс өнөө цагийн уран зохиол, утга зохиолын байдал Яруу найрагч Б.Эрдэнэсолонгын “Монголын уран зохиол яг өнөөдөр бөөс хуурсандаа бариулчихсан байгаа. Маш бэртэгчин, тун увайгүй, хамгийн гол нь огт чадваргүй хүмүүс энэ уран зохиол гэдэг талбарыг бүрэн эзлээд авчихсан байна лээ. Дурын нэг сонирхогч цавчиж орж ирээд ямар ч хамаагүй аргаар таван төгрөг хийх гэж чичирч дайрдаг хар зах болж хувирсан. Юун уран зохиол. Юун сэтгэлгээ. Юун ур чадвар. Бараг өдрийн нэг “роман” хэвлэгдэж гарч байгаа юм биш үү. Мэддэг чаддаг, алдаа завхралыг нь засаад залаад явчих боломжтой хүмүүс нь энэ байдлаа тэгээд болж байна гэж үзээд эвлэрч байгаа бол би үнэндээ юу хэлэхэв дээ. Харамсалтай л юм. Хайран юм” хэмээн голыг олж хэлснээс огтхон ч зөрөхгүй байдалтай байна.
Гэхдээ юмыг яаж мэдэх вэ дээ. Жил бүр өмнө нь хэвлэгдэж байгаагүй олон зуун тооны ном борлуулалтад гарч байна гэж байна. Бидний сэтгэхүй, задраад, чөлөөтэй илэрхийлдэг болоод ердөө л 30 жилийн туршлага суусан шүү дээ. Энэ үе хүртэл бусдыг дууриаж, шинэ зүйл эрэн хайх оролдлого хийж, дэлхийн утга зохиолтой танилцлаа. Харин үүнээс цааш жинхэнэ бүтээл туурвих үе ч юм бил үү.
Нэг гол зүйл, уран зохиолын шинэчлэл, сэтгэлгээний хэзээ ч давтагдашгүй мөртлөө хуучрашгүй үнэт бүтээлийг маш цөөн, бүр дэндүү цөөн зохиолч бүтээж, үлдсэн нь яруу найрагч Б.Эрдэнэсолонгын дээр тодорхойлсноор амь зууж амьдардаг юм билээ дээ, бүх цаг үед.
Монголын уран зохиол яг өнөөдөр бөөс хуурсандаа бариулчихсан байгаа. Маш бэртэгчин, тун увайгүй, хамгийн гол нь огт чадваргүй хүмүүс энэ уран зохиол гэдэг талбарыг бүрэн эзлээд авчихсан байна лээ. Дурын нэг сонирхогч цавчиж орж ирээд ямар ч хамаагүй аргаар таван төгрөг хийх гэж чичирч дайрдаг хар зах болж хувирсан. Юун уран зохиол. Юун сэтгэлгээ. Юун ур чадвар. Бараг өдрийн нэг “роман” хэвлэгдэж гарч байгаа юм биш үү
| МОНГОЛЫН УТГА ЗОХИОЛ: Бидний сэтгэхүй задраад ердөө 30 жил болж байна |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |