ХАТАН ТУУЛЫН УС (Сормууниршийн Дашдооров)
.jpg)
Аливаа ном бүтээлийн цул бүхэллэг шинж ямагт уншигчдын сэтгэлийг татдаг. Тэр л чанар Монголын хүүрнэл зохиолын төлөөлөгчдийн нэг С.Дашдооровын “Хатан туулын ус” хэмээх шинэхэн эмхэтгэлээс ажиглагдана. Үүнд зөвхөн хайрын тухай өгүүллэгүүд багтжээ.
Говийн хүмүүсийн аж төрөхуй, зан байдал, тэдгээрийн дотоод амь халуунаас гадна байгалийн нууцлаг жимийг хүний үйл хөдлөлөөс урган гарах сэтгэлийн буйдад дарагдсан чанартай нь холбож өгснөөрөө уг түүврийн өгүүллэгүүд бусдаас ялгамж байдлаа хадгалан үлдэнэ. Мэдээж зарим талаар уянга хэтийдэж, усан дурсамж хүндэрсэн өгүүлэмжтэй ч таарна. Гэвч эцэстээ тэдгээр өгүүлбэр үгүй л бол ямар нэгэн дурсамжийн эргэх холбоос зохиолын туурвил зүй алдагдаж болох шинжид хүрэхийг номыг бүхэлд нь уншиж дууссаны дараа л уншигч өөртөө олж нээн, ойлгож ухаарах буй за.
ХЭСҮҮЛЧИД (Ольга Токарчук)
Эхэнд өгүүлсэн номоос ялгаатай нь Нобелийн шагналт зохиолч Токарчукийн эл роман нь цуглуулгын шинжтэй. Гол дүрийн баатрын дурсамж хөвөрдсөн өгүүлэмжүүдээс нь нэгэн төрлийн нүүдэлчин шинж чанарын тухай ойлголт төрсөн нь сэтгэлд нэн дотно санагдана. Үүнээс гадна бичлэгийн хэв маяг, дэлхий хэмээх аварга том музей дотуур аялж байх шиг сэтгэл догдлуулам үйл явдлууд нь тун сонирхолтой орон зайд уншигчдыг аваачиж дөнгөдөг.
Нууц аялалын түүхүүд романы эхлэлээс л тодорхой болдог. Үүнийгээ нуршиж, уншигчийг явгалан чилээхгүйгээр өгүүлэх ба бичлэгийн хэлбэр, өгүүлэмж дундах онцлог шинжүүд нь ч аливаа романаас тэс ондоо бүтээл болохыг илтгэнэ. Бид үргэлж мөнхийн эргэлтэн дунд оршиж байдгийг ямагт сануулах тийм л бүтээл. Тэгээд мөнхүү уншигч танд урлагийн төрлүүдээс хөгжмийг илүүтэй амтлуулна.
Уг бүтээлийг Польш хэлнээс Р.Булгантамир дуун хөрвүүлж, “Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргажээ.
ХЭЛХЭЭГҮЙ СУВД (Дашдоржийн Нацагдорж)
Уг номыг онцлох нэг чухал шалтгаан бий. Д.Нацагдоржийн бүтээлүүд цахимд төдийлөн бичмэл эхтэй нь тулгасан байдлаар үнэн зөв нийтлэгддэггүй. Мөн түүний тухай, өсвөр үеийнхэн болоод уншигчдыг уншиж, судалсангүй гэх нь бий. Гэтэл Д.Нацагдоржийн бүтээлүүд судалгааны томоохон эх сурвалжууд болон “Бүрэн зохиол” хэмээх дэд нэртэйгээр л эрдэмтэд болон номын сангуудад тараагдаад дуусдаг. Яг худалдан аваад унших зориулалтаар байдаггүй. Тиймээс л “Ножо” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан “Хэлхээгүй сувд” цувралын эхний ном нь Д.Нацагдоржийн бүтээл байсанд олзуурхнам.
Эл номд түүнийг дуусгаж амжаагүй “Хэлхээгүй сувд” туужаас гадна “Харанхуй хад”, “Үзэгдээгүй юмс”, “Шувуун саарал” зэрэг бүхий л сонгомол хүүрнэл зохиолууд нь багтжээ. Тэгээд ч өөрийн эх орны уран зохиол, түүний үнэт зүйл, агуулга, хэл найруулгын онцлогыг Д.Нацагдоржийг уншилгүйгээр ойлгож таних, ухаарах аргагүй юм.
БАЯР ЖАРГАЛЫН ОНЬС (Рэй Брэдбёри)
Уг ном болоод Брэдбёригийн өгүүллэгүүдийг онцлох болсон шалтгаан нь өнгөрсөн онд гарсан түүний “Френхайтын 451 хэм” романаас үүдэлтэй. Америкийн уран зөгнөлт зохиолын гол төлөөлөгчдийн нэг болох түүний бүтээлүүд хийсвэр орон зай, шинжлэх ухааны зөгнөлөөр дүүрэн ч ямагт ирээдүй тийш чиглэгдсэн өгүүлэмжүүд нь хүний аж төрөхүй, одоо цагийн бурангуй үзэлтэй нь зарим талаар шууд холбогдож байдаг.
Өөр гараг, өөр амьдралын тухай тэдгээр нь ямагт хүн хэмээх бодгалийн оюун санааны сэдэл, үйл хөдлөлөөс үүдэлтэйгээр дүрүүдийнхээ ухамсарт шингэнэ. Үүний хажуугаар зөвхөн төсөөлөл, эсвээс гайхамшигтайгаар боловсрогдсон зүүдний үзэмжээс л харж болох ертөнцийг үгээр урлаж, хүмүүст нээн үзүүлсэн нь Брэдбёригийн “Баяр жаргалын оньс” өгүүллэгийн түүвэр юм. Уг бүтээлийг П.Баттогтох англи хэлснээс дуун хөрвүүлжээ.
Салхины нэр Ө (Л.Өлзийтөгс)
Яруу найрагч Л.Өлзийтөгсийн энэ онд гаргасан шинэхэн түүвэр нь "салхины нэр Ө". Тэр өөртөө, магадгүй энэ удаад бичсэн шүлгүүддээ ахиад шинэ нэр өгчээ. Тиймээс л шүлгүүд нь илүү эрчимлэг, дүрслэлүүд нь түүхнийх л гэмээр хөдөлгөөнтэй болов уу гэсэн бодол эхлээд төрөв. Уг номыг яруу найрагч өөрөө Нобелийн шагналт яруу найрагч Пабло Нерудагийн мөн энэ онд А.Гэгээгийн хөрвүүлгээр уншигчдад хүрсэн “Асуултын ном”-той хүүрнэсэн “Хариултын ном” хэмээсэн байна.
Яруу найрагч, яруу найрагчтай ярилцсан ном. Тиймдээ ч бас л нэгэн цул бүхэллэг чанар агуулахаас гадна уншигч номын төгсгөлд өөрийн гэсэн цогц санааг бий болгож чадна гэсэн үг. Тийм ээ, энэ ном бол асуулт хариултын яруу найраг. Л.Өлзийтөгсөөс л гарч болох бас нэгэн шинэлэг санаа. Үнэхээр л “салхины нэр Ө” номын шүлгүүд нь өнөөх “Толинд туссан Будда” шиг дотогш бясалгасан, амьдралын олон өнгийг туулчихаад өөртэйгөө ярилцаж суугаа насжуу эмэгтэйнх бус хүүхдийн гэмээр цайлган төсөөллүүдээр баялаг. Гэтэл энэ түүний 50 насны яруу найраг шүү дээ. Тэр найрагч хэвээрээ байгаа шалтгаан өөрийнх нь бичсэн “Үргэлж хүүхдээрээ” шүлэг шиг үргэлж үнэн, ариун, төсөөллийн баялаг ертөнцтэйнх нь болов уу гэж санана.
ШҮЛГҮҮД /ийм номонд нэр өгөөд яах вэ/ (Чарьлз Чуковский)
XX зууны нөлөө бүхий зохиолчдын нэг Чарльз Буковски. Америкийн цуутай “бохир реалист” зохиолч хэмээгддэг түүний шүлгүүд цөөн хэдэн уран бүтээлчийн хөрвүүлснээр цахим хуудсанд түгэх болсноор хэдэн жилийг үдэв. Харин энэ онд түүний шүлгийн есөн түүвэр, нэг антологиос сонгож, шигшсэн “Шүлгүүд” нэртэй яруу найргийнх нь түүвэр анх удаа монгол хэлт уншигчдийн хүртээл болж байна. Тус номыг “Boobooks” паблишингаас эрхлэн хэвлүүлсэн бөгөөд орчуулагч, яруу найрагч Г.Лхагвадулам дуун хөрвүүлжээ.
Буковски бол өөрийнхөө ба өөр шигээ гадуурхагдсан, гунигт нэрвэгдэж, уйд хөтлөгдсөн эсвээс ядуу дорой, үлэмж баян аль нь ч ялгаагүй хүн бүрийн тухай бичдэг. Гэвч ихэвчлэн өөрийнхөө тухай бичиж, тэр нь бусдын талаарх дотроо хадгалж явдаг үнэнийг илчилсэн шиг уншигчдад мэдрэгддэг болов уу. Ингэхдээ түүнд яруу найргийг чимэглэж, уянга оруулж, шинэ хэл, шүлэглэл зүй бүтээх шаардлага байсангүй. Тэр анхнаасаа л өөрийн санааг буулгах бадаглал зүй, хийц хэмнэлийг тодорхойлчихсон, түүндээ үнэнч байсан нь “Шүлгүүд” түүврээс тодорхой анзаарагдана.
КЛАРА НАР ХОЁР (Казүо Ишигүро)
Сүүлийн жилүүдэд орчуулгын уран зохиол нэлээд хийгдэх болсон. Энэ нь тухайн орны хэл цаг ямагт өөрчлөгдөж, хөгжихөд ч тустай үйл мөн. Хамгийн тод жишээ нь Нобелийн шагналт зохиолч Казүо Ишигүрогийн өнгөрсөн онд туурвисан шинэхэн роман жилийн дараа буюу 2022 онд монгол хэлнээ дуун хөрвүүлэгдсэн явдал юм.
Уран зөгнөлт романууд ерөөс амьдралаас хэтийдсэн мэт өөр орон зайн сэдэл санааг авчрах нь олонтоо. Тэгвэл Ишигүрогийн Нобелийн шагналт хүртсэнээс хойш бичсэн тус романы үйл явдал ойрын ирээдүйн Америк оронд өрнөнө. Мөн бус робот, шинжлэх ухааны уран зөгнөлт, технологийн ирээдүйг зөгнөсөн бүтээлүүдээс ялгаатай нь романы гол дүр, би хүүрнэгч нь өөрөө робот байдаг. Учир нь Клара бол хиймэл оюун ухаан дээр суурилан бүтээгдсэн андроид робот. Харин түүнд Азимовын нэгэн өгүүллэгийн гол дүр шиг байгалийг мэдэрч, оюун ухаант хүний анзаарч сэрдэг бүхий л чанарыг зохиолын өгүүлэмжид тулгуурлан бодитой мэдрэх болно.
Мэдээж Ишигүрогийн өмнөх цуврал романууд шиг уншигчдын сэтгэлийг эмзэглүүлэх чанар уг бүтээлээс гарцаагүй мэдрэгдэх билээ.
ХОНХОН ШИЛ (Силвиа Плат)
Алдартай яруу найрагч Силвиа Платын цорын ганц хүүрнэл зохиолын бүтээл болох “Хонхон шил” романыг “Эрдэмт паблишинг” хэвлэлийн газраас эрхлэн хэвлүүлжээ.
Өдгөө дэлхий нийтээр тулгараад буй сэтгэл гутрал, түүнээс үүсэлтэй амиа хорлох оролдлогыг найрагч эмэгтэй Нью-Йорк хотын нэгэн сэтгүүлд дадлага хийх явцдаа бие сэтгэлээ туулж байв. “Хонхон шил” романыг бичих сэдэл ч үүнээс урган гарсан юм. Тиймээс ч романы гол дүр загварын сэтгүүлд дадлага хийхэр Нью-Йорк хотод очиж эцэстээ сэтгэцийн эмнэлэгт өр өвтгөм хийгээд заримдаа эрс хатуу мөнхийн асуудлуудад орооцолдон явсаар эцэстээ тэндээс гарч ирснээр төгсдөг.
УЛААГЧИН ИНГЭЖ ХЭЛСЭН (Ц.Буянзаяа)
Зохиолч, яруу найрагч Ц.Буянзаяа өнгөрсөн онд “Сэтгэлзүйн тууриуд” нэртэй хурц, содон илэрхийлэл, өгүүлэмжүүдээр ялгарах төрөл зүйлийн номоо уншигчдадаа өргөн барьж байв. Харин энэ онд нийгмийн шилжилтийн үеийн залуусын хайр сэтгэл, аж төрөхүйд тохиолдсон харуусалт явдал, хүсэл тэмүүллийг харуулсан “Улаагчин ингэж хэлсэн” романаа хэвлүүлсэн юм.
Зохиолчийн романуудад ажиглагддаг ухамсрын урсгал, эргэн санахуйн жим дундуур зүдрэн бэдрэх хүүрнэлийн нямбай өнгө аяс нь эл романд ч мөн биежсэн санагдана. Харин нийгмийн зааг бүр уран бүтээлчдэд нөлөөлдөг чанараас хальсангүй. Угаас ертөнцийн тийм л загвар гарцгүй эмгэнэлийг бий болгодог. Романы гол дүрүүд ч ялгаагүй шинэчлэлийн салхинд нэрвэгдсэн гарцгүй эмгэнэлт хувь заяаг туулах болно. Мэдээж энэ нь өөр өөрийн зовлон, жаргалтайгаас гадна зөвхөн Ц.Буянзаяагийн хүүрнэлээс л мэдэрч болох ухамсрын хэлтэй билээ.
С ХОТ РУУ ДӨТЛӨН БУЙ ГАЛТ ТЭРЭГ (Шилмэл хятад өгүүллэгүүд)
Уг бүтээл нь хятадын орчин үеийн шилмэл өгүүллэгийн түүвэр юм. Мэдээж түүвэр гаргахад сонголтын тухай зайлшгүй яригдана. Орчуулагч олон ном, эмхэтгэл уншиж, тэдгээр дотроос шилж сонгон өөрийн эх хэлнээ дуун хөрвүүлдэг билээ. “С хот руу дөтлөн буй галт тэрэг” өгүүллэгийн түүврийг орчуулагч, яруу найрагч А.Урантогос монголчилжээ. Тэрээр Мө Яны “Мэлхии”, Жан Жы Лүгийн “Гуравдугаар арми” зэрэг романаас гадна Тайваний яруу найрагч Ши Мөрөнгийн “Мянган жилийн хүсэл” яруу найргийн түүврийг дуун хөрвүүлсэн юм.
Харин түүний эл түүвэр бидний сайн мэдэх Мө Яны “Шөнийн олз”, Су Туны “Сахиусан тэнгэрийн нулимс”, Ян Лиэн Көгийн “Эмээ, өвөөгийн хайр”, Ү Жиэн Гоугийн “Суона хийгээд мөнгөн үнэгний үлгэр” зэрэг олон шилмэл өгүүллэгүүд багтжээ. Мэдээж шилмэл түүвэр бүр өөрийн гэсэн онцлог, дуу хоолойноос гадна хэл найруулгатай байдаг. Учир нь орчуулагч болгон адил хэл, найруулгатай байна гэж үгүй.
Харин А.Урантогосын хөрвүүлсэн эл түүвэр, эмэгтэй орчуулагчид байж болох уянга яруу найруулгаас гадна эрмэг, хурц хэлтэй. Түүнчлэн түүвэр орсон өгүүллэгийн ихэнх нь аж төрөхүйгээс гадна дүрүүдийн сэтгэлзүй, тэдгээрт тохиолдсон үйл явдал нь дорнын маягийн үлгэрээс цухалзах ид шидээр дүүрэн буй.
Б.Алтанхуяг
| 2022 ОНООС ҮЛДЭХ, УРАН ЗОХИОЛЫН ОНЦЛОХ АРВАН НОМ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |