Одоо больё оо, “Болор цом”-оо зогсооё оо. Дуртайгаа бичдэг хэдэн найрагчдын дунд чөмгөөрөө жиргэхийг харж ханалаа. Өнөө ард түмний ам дамжин аялагддаг ардын дуу шиг найргууд хаана байна вэ. Хүний сэтгэл зүрхэнд хүлхэгдсэн хүрэл шүлгүүд хаачаа вэ гэж халагламаар санагдлаа, хэдхэн хоногийн өмнө болсон “Болор цом” яруу найргийг үзээд.
Төө зайгүй хайртай эх орноо санаж
Түмэн бээрийн чинадаас
Бодол бэлчээн суухад
Таталт сайтай дуран шиг нэхэн дурсах сэтгэлд минь
Танхил багын дурсамж нэгэд нэгэнгүй тодорно...гэж Т.Очирхүүгийн тэртээ 1986 онд “Болор цом” хүртсэн эх нутгийн туухай шүлгийг өнөөдөр мэдэхгүй хүн үгүй. Хүний сэтгэлийг таталт сайтай дурантай зүйрлэж, бодлоо бэлчээхийн ухааныг олж, тийм сайхнаар ахуй соёлтой нь хамтатган бодож, хадан уясан нь хэний ч сэтгэл зүрхэнд тодхон дуулал. Тийм дуулал, сэтгэлгээ хаана байна вэ. Яагаад одоо ингэж сэтгэхээ байг гэхэд эднийхээ дайтай, шүлгүүд нь дүйсэн бүтээл төрөхгүй байгаа юм бол гэж бодохоор л хачин гуниг төрнө. Одоо ч амьд дүрслэлээр “өрдсөн” гайхам шүлгүүд хүний сэтгэлийн дотор дүрэлзэн асаж, бүр үе үехэн мөртөөс нь уншихад “Яаж ингэж бичсэн юм бол оо” гэж алмайруулдаг хэвээр байхад уугьж байгаа утаа аятай ядсан хэдэн ядмагхан шүлэгтэй л “Болор цом” наадам болдог боллоо. Алтан үеийн амьд дүрслэл хийгээд, үнэний дуулал болсон шүлгийн нэг гэхэд Ц.Чимэддорж найрагчийн
Шигшиг дарсан тоонондоо утаа зуусан хадагтай
Ширмэл тойруулга дээрээ азийн дөрвөн бэрхтэй
Давхиад очиход цоожгүй айл малчин танайх
Даянд ганцхан цуургагүй сэтгэл малчин таных... гэх найраг. Тийм сайхан үнэн бодит ахуй, түүнийг ч ийм сайхнаар утга дүйн зүйрлэн, дүрсэлсэн нь хачин оносон гэмээр. Эл шүлгийг уншсан хэн бүхэн үнэхээр “Давхиад очиход цоожгүй нь малчин айл л байдаг даа” хэмээн санаа нийлж, толгой дохих биш гэж үү.
За тэгээд л П.Бадарч гуайн “Тэмээ таван хошуу малын минь нэг” гэсэн тэмээний магтаал шүлэг, Т.Галсан найрагчийн утга гүн, үгс яруу “Жирмийн сүлжээ”, Д.Цоодол найрагчийн дурсамж сэтгэлийн дурдатгал “Миний муу сайн найзууд”, “Нэр нь тодроогүй баатрууд”, Б.Лхагвасүрэн гуайн үгсийн сонголт, амьдралын үнэнтэй “Шагнал”, “Хил дээр бичсэн шүлэг”, “ Ижийтэйгээ байхад” шүлгүүд, Ц.Бавуудорж найрагчийн тэнгэр, газрыг тэмтрэн мэдэрч, тэртээд улих чонын дууг сэтгэл зүрхээрээ сонсон, мэдэрч буулгасан “Хүрэл чоно”, Ц.Хулангийн энгийн атлаа үнэхээр л ээж хүн ийм байдаг даа хэмээн бодож, үгүйлэх “Ганцхан ижийдээ унших шүлэг”, “Б.Ичинхорлоогийн омголон гэхэд дэндүү омголон бардам ханхалсан “Тэнгэр”, “Эх нутаг”, ээж нь сүүгээр чулууг нь зөөллөж, эцэг нь өргөсийг нь түүсэн цэцэгт замын тухай А.Эрдэнэ-Очир найрагчийн “Зам” шүлэг гээд ёстой чиг ховор эрдэнийн шинжтэй хосгүй шүлгүүд уяа сойлго нь таарсан морьд шиг дүүхэлзэн байсан сан.
Тэдний шүлэгт ир, хурц, омголон дэврүүн, бардам, бахархал цөм байраа эзэлж, алинийг нь ч одоо сэргээн уншихад бүрэн дүүрэн биш гэхэд хэсгээс нь гарцаагүй цээжилсэн л байдаг даа. Найрагчийнх нь галтай цогтой, гэрэлтэй гэж жигтэйхэн. Улаа бутарсан хөдөөний найрагчид байхаасаа л тэд галтай шүлгүүдээ цогтойхон уншиж, жинхэнэ сайхныг нь, үнэхүү бяртайд “Болор цом”-ын шагналаа өгөөд цөм алга ташин баярлаж, бахархан зогсдог байгаагүй гэж үү. Бардам, омголон найрагчийн ганцхан жишээ гэхэд Б.Ичинхорлоо найрагчийн “Тэнгэр” шүлэг байна.
Миний монголын тэнгэрийг эсгэх гэж
Бусдын од харвадаггүй
Миний Монголын тэнгэрт эрхлэх гэж
Бусдын од шохоорхдог юм... гэж л дэвэрч, шатаж, халууцаж, эх орноороо үнэнхүү бахархсан тэр шүлэг шиг л хийморь бадарсан, гэгээ цухуйсан шүлэг хаана уншигддаг вэ гэвэл гарцаагүй “Болор цом”-ын тайзнаа л уншигддаг байлаа. Тэд тайзнаа уярал ухаарал, сэхээрлийг тэр дор нь асгаж, “Найраг гэж үүнийг хэлдэг. Яруу найргийн наадам ингэж л болдог” гэдгийг ёстой чиг үзүүлдэг сэн. Зүйрлэвээс тулганд ноцож байгаа түлш шиг л дүрэлзэн асаж, тас нисхийн дуугарч, залуу омголон найрагчид ёстой нэг пижигнэлддэг явсан он жилүүд.
.jpg)
Гэтэл өнөөдөр “Болор цом” ямар болоо вэ гэвэл нэг тийм унж дорой, нүүрээ угаагүй хүүхэд аятай л болж. Ямар ч утга санаа, уянга донж, гал цог, бадарч дэвэрсэн зүйл, хүний сэтгэл рүү урссан юу ч үгүй хэдэн хуурай шүлгээр уралдаж, хэлбэр хийцийн наадам болоод дууслаа. Ерөөс сүүлийн арван жил амттай сайхан “Болор цом” наадам нэг ч болсонгүй. Жилээс жилд тус наадамд уншиж байгаа шүлгүүд улам доройтож, найрагчдын бодож сэтгэх нь жалга довноосоо хэтрэхгүй нь. Монголчууд “Болор цом” үзэхээрээ нэг тийм хав халуун сүүтэй цай ууж байснаа бүгээн бор цай уух шиг, эсвэл давсгүй хоол идэх шиг л мэдрэмж авсаар удаж байна. Хамгийн сүүлд дээд үеийн гайхам найрагчдад хамгийн дүйх найрагч 2018 оны Болор цомын эзэн Б.Баттулга найрагчийн “Мөнгөн шөнөөр” шүлэг л байв.
Мөнгөн шөнөөр би холын холыг зорино
Мөрөөдлөө хүүдээ үлдээхээр аниргүйн гэгээнд уусна
Ийм аялалаа бодохоор сэтгэл нэг л дэнслээд
Ирж буй цагийн тухай асгаруулан дуулмаар бодогдоно...гэж жам ёс болоод үлдэхийн тухай хачин гайхам шүлэглэсэн. Б.Баттулга найрагчийн бичсэн дээрх шүлэг олон хүний сэтгэл, зүрхэнд хүрсэн. Тэр ч утгаараа яруу найрагч сонирхдог олон хүн цээжилсэн байна билээ. Харин сүүлийн үед Болор цомд түрүүлсэн шүлгүүд тэр дороо мартагдаад байдаг болсон. Нэг л хөндий хоосон болчихсон. Яг л намар цагт салхинд хонгинох яндан шиг гэмээр ч юм уу. Үзэгч, уншигчдийн тархи, сэтгэлд огт хүрэхгүй хуурай 40 гаруй шүлэгч хэт их гоё үгээр чимсэн чихрийн цаас шиг хэдэн шүлэг уншиж, чих “өрөмдөж” орхино билээ. Дээл өмсөж, үсээ ургуулсан өнөө цагийн найрагчид яагаад ч юм хүний сэтгэл зүрхэнд хүрэх шүлэг бичиж чадахгүй болчихсон мэт гонсойлгох ажгуу. Тэд өөрсдийгөө өмөөрч аль болох адуу, чулуу, аргал хомоол, нутаг ус бичихгүй байгаа. Сэтгэлгээний шүлэг бичиж байна гээд хэнхдэг цээжээ балбаж, ханхалздаг. Гэвч дэлхийн яруу найраг энгийн үгтэй, сэтгэлд хүрсэн. Амьдралд ойр мөртлөө түүнийг үгийн шидээр эвлүүлсэн яруу тансаг байхыг шаардаж байна. бүр анхнаасаа ч тийм байсан байх. Угаас энгийн даруу, эгэл үнэн л хүний сэтгэл зүрхэнд хүрч, очиж, бууж, айлсдаг. Түүнээс ганган чамин үгс голлосон, эсвэл утга далд дүрслэл нь ихэдсэн шүлгүүд бичлээ гэхэд хүн эхлүүлээд л цааш унших хүсэл төрөхгүй болов уу. Унших хүсэлгүй тэгсгээд л орхисон шүлэг ямархнаар хүний сэтгэлийн орон зайд нэвтрэх билээ. Хүний сэтгэл зүрхэнд хүрч, ард түмэн хоор дуу шиг л мэддэг шүлэг ч зөндөө. Ганцхан жишээ гэхэд
“Морьд эргэсэн наадмын дурдан тоосоор нь
Дээлээ гоёдог
Монгол гэсэн зургаан үсэгтэй
Бурхан нэрээр нь
Дэлхийн гоёдог
Би Монголоороо гоёдог...гэх “Болор цом” наадмын хоёрдугаар шатнаас хасагдаж байсан Ш.Гүрбазар найрагчийн шүлэг өнөөдөр түүнийг Төрийн соёрхол хүртэхэд хүргэсэн. Тэгэхээр шүлэг эгэл даруу байх тусмаа хүний сэтгэлд хүрдэг юм гэдгийг эн мэтээр харж болох юм. Нөгөө талаар өнөө цагийн "Болор цом" наадам аль нэгэн зүйлийг бэлгэ тэмдэг, тэмдэглэлт үйл явдлын үеэр зохин байгуулагддаг уралдаан болсон сүүлийн хоёр жилийн товлогдсон өдрөөс нь тодорхой харагдаж байна. Шүлэг, найрагт дуртай найрагчдын авьяас билгээ сорьдог найргийн наадам болохоос аль нэг баяр, хувь хүнд наалдуулах тэмцээн биш юм. Үүнээс үүдээд өнөөдөр хүмүүсийн хүсэн хүлээдэг, “Болор цом” гундаж, гандаж, үнэгүйдэж дууслаа. Тиймээс “Болор цом” наадамд найрагчид үнэхээр шандас сорьсон шүлгээ уралдуулвал уралдуулмаар байна. Үгүй бол ингээд “Болор цом-40” наадам дээр нь зогсоовол яасан юм. Бидэнд найрагч шиг найрагчдын шүлэг байхгүй биш ямар. Үүнээс цааш бичиж чаддаггүй юм бол чаддаг найрагчид нь гарч иртэл энэ наадмаа өндөрлүүлвэл дээр биш шүү.
| “ХУУРАЙ” ШҮЛГЭЭР УРАЛДСАН НАЙРАГЧДЫН “БОЛОР ЦОМ”-ЫГ БОЛИХ УУ ДАА |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |