Сайхан дурсана аа, удаан дурсана
Санахгүй, хүсэхгүй, хайрлаж дурсана... гэж түүний шүлэг эхэлдэг. Ийм уужимхан том оршихуй гэж байх уу даа гэсэн бодол бүтээлийг нь уншаад хамгийн түрүүнд бууж байв. Ер уулзаад ийм сайхан шүлэг бичсэн түүнтэй юугаа ч ярих билээ дээ, тэр том ертөнц болох шүлэг, яруу найргийн тухай ярина гэж ч юу ч байх билээ дээ гэж халгасан ч мэдрэмж гэх дотно бөгөөд дулаахан ганцхан үгийг жим болгоод зочиноо урьсан юм. Учир нь тэр мэдрэмжээ анирддаг, дотоод гүнээ сонсдог залуухан шүлэгч. Залуу болохоор, дөнгөж бичиж эхэлж байгаа болохоор юун ч сүртэй нэгнээ хөөргөдөг юм гэж бодох нэгэн ч байж мэднэ. Гэхдээ “...Хэн бичсэн нь хамаагүй, сайхан шүлэг л мандтугай...” гэж яруу найрагч Л.Өлзийтөгс бичсэнчлэн сайхан шүлэгтэй, мэдрэмжээ үнэнээр нь өгүүлэх залуу шүлэгч Б.Тэргэлтэй уулзсан минь энэ.
-ААВЫН ЧИГЧИЙН ХУРУУ-
Түүнээс би “Хүний өссөн ахуй орчин шүлэг, бүтээлд нь тусдаг” тухай асууснаар бидний яриа эхэлсэн юм. Ийн асуусны учир
“Аавын чигчий хуруу
Одоогоор бол нойрны эм, луужингийн зүү
Нусны алчуур байжээ...
Алга нь эвэршиж, өндөг нь хагарсан
Аварга том гарын хамгийн жижиг хуруу л
Аврал, тайвшрал, эдгэрэл тээдэг сэн...гэх мөртүүдээс үүдэлтэй. Амьдрал нээрээ яг ийм дээ гэж бодогдсон шүлэг. Тэгээд л ахуй орчин, аавынх нь тухай яриулахаар асуултаа тавьлаа. Тэрбээр “Өссөн орчин бол хүнээс байнга зүүгдээстэй зүйл. Хаана ч хүний хамгийн тухтай тайван байж болох газар гэр байдаг. Эсэргээрээ хүний хамгийн тухгүй, тайван биш үе гэрээсээ хол байдаг. Би малчин айлын хүүхэд биш. Бүр тийм хот суурин ахуйд ч өсөөгүй. Сумын буйдхан тосгоны амьдралыг л харж өссөн болохоор магад шүлэгт минь хаа нэг тийм нэг ахуй буудаг байх.
.jpg)
Харин Улаанбаатарын гудамж намайг тухгүйтүүлдэг. Тэр үедээ аавтай утсаар ярьж явна. Тэгэхдээ гэр байсан ч болоосой, аав минь байсан ч болоосой гэдэг үүднээс бодож эхэлсэн болов уу. Өөрөөр хэлбэл, зүгээр тогтворгүй байгаа сэтгэл зүйг минь ямар нэгэн гадны хүчин зүйл хатгаад ирэхээр хүн хуучин, тухтай, дулаахан байсан орчноо үгүйлдэг юм билээ” гэнэ. Түүний шүлэг, шүлэг үүдсэн санааг нь сонсоход нээрээ л энэ чимээ шуугиантай, хүн бөөгнөрсөн хот бидэнд хэчнээн тухгүй байдгийг анзаарах шиг болсон. Тэгээд бүр тухгүй байдалд хүртэл дасаж байгаа өөрсдийгөө бодохоор бачуу ч төрөх шиг. Цаашлаад амьдрал, энэ ертөнц гэдэг өөрөө яг энэ хот шиг зүйл. Түүний хатуу хайрстай бүхнээс аав, ээж л биднийг нөмөрлөдөг гэсэн часхийсэн хатуу үнэн цухалзаж байх шиг санагдсан.
-ХОЁР МӨРТӨӨС ЦААШ…-
Цааш түүний зарим шүлгийн санаа сэдлийн тухай яриагаа өрнүүлэв. Тэрбээр “Хоёр мөрт толгойд ороод ирэхэд цааш өрнөх хоёр л зам байдаг. Үнэхээр би мэдрэмжиндээ төвлөрч чадвал богино, урт хамаагүй бүтэн шүлэг болно. Харин төвлөрч чадахгүй сүүл, толгойг нь холбох гээд гоё харагдуулах гээд ирэнгүүт эхний хоёр мөр үлдээд, үлдсэн хэсэг нь бичвэр болоод үлддэг. Тэгэхээр орж ирсэн тэр мөртүүд шүлэг болох уу, үгүй юу гэдэг их дэнслэгдэнэ. Магад завгүй байж байгаад орж ирсэн хоёр мөртөө тэмдэглээд, дараа үргэлжлүүлье гэсэн ч тухайн үеийн мэдрэмжээ дахин мэдэрч чадахгүй, анх төрсөн шигээ үргэлжлэхгүй байдаг” гэж байв. Энэ бол түүний онцлог аж. Мэдээж бичих арга барил, онцлог гэж зүйл бий шүү дээ. Нөгөө талаар тэр өөрийнхөө чин үнэнийг харуулж бичиж чадсан мөртүүд бий.
Минийх шиг эгэл амьдралд
Ихдэхгүй байгаа, ийм урт нас
Хөнгөн явдалтай ч
Хүнд сэтгэлтэй
Аавдаа гал шиг
Амрагтаа ус шиг... гээд. Өөрийгөө чамалж, жижгэрүүлж, жинхэнэ үнэнтэйгээ нүүр тулсан байгаа юм. Хэн өөрийгөө ийн өчиггүй өчиж, залуу насаа, гэнэн томоогүйгээ мэдэрнэ гэж. Хэрэв хүн бүр ингэж мэдэрдэг бол магад алдаа ч бага байна байх.
Энэ тухай түүнээс асуухад “Минийх шиг эгэл амьдралд, ихдэхгүй байгаа ийм урт нас гэж бодсон мөртлөө энэ шүлэгт өөрийгөө буруутгаад, зөвтгөөд байгаа юм. Энэ амьдралд би илүүдээд байна уу даа гэж эхэлж байснаа цөм надаас ялгаагүй дорой шүү дээ. Түүнийгээ ил гаргадаггүй л болохоос биш гэдэг зүйл бодсон. Бид үргэлж сайн сайхан, гоё гэгээлэг байх боломжгүй. Тэр бол харагдах байдал. Харин жинхэнэ мөн чанар өөрт байдаг. Түүнтэй нүүр тулж байгаатай л холбоотой” гэсэн юм. Б.Тэргэлийн шүлгүүд ийм л хайр найргүй, мөнхүү үнэн шударга, хананы цаадахыг ил болгож, зүрх сэтгэлийн доторхыг уудалсан гэмээр юм. Тэр амьдралын бодит үнэнг аавынхаа гарын алгаар, санаж, үгүйлэхийн мөн чанарыг сайхан дурсана шүлгээрээ, тэр дундаа хүний мөн чанар, муухай ч гэлээ үнэнийг улайтал хэлж, багийг нь хуу татаж, жинхнээсээ ийм л байна гэдгийг хэлээд байх шиг санагдана.
-ТҮҮНД-
Яруу найрагч гэх ахадсан алдрыг тэр одоохондоо зүүхээс бэргэж , харин тэр зүг рүү мэдрэмжээ чимээлж, дотроо хуралдсан бөөн бөөн үүлсийг уудалж бичих хүсэл дүүрэн залуухан шүлэгч. “Хэрэв би уран зохиолын чиглэлийн мэргэжил сонгосон бол илүү бүр хамгийн сайнаар нь явах ёстой гэж боддог. Тэгээд чадахгүйгээ мэдээд, мэргэжил болгоод ойртож чадаагүй. Шүлэг бол илэрхийлэл, өөрийгөө уудалж, тайвшруулж байгаа хэлбэр” гэнэ. Хуулийн чиглэлийн мэргэжилтэй, шүлэг найргаас ондоо ажил мэргэжил эрхэлдэг мөртлөө, өөрийнх нь хэлснээр гараад алхахад тухгүй энэ хотод амьдарч, сурч, ажиллаж яваа мөртлөө цав цагаан, тунгалаг мэдрэмжээ анирдаж, үнэн, бодит ахуй үнэртсэн бүтээл төрүүлээд л байгаа юм. Түүнд мэдрэмжээ боогоорой гэж захисан ч боох тухай дорвитой шийд өгөөгүй. Гэхдээ бүгчим зайгүй энэ хотод сэнгэнэсэн агаар шиг мэдрэмж ханхалсан шүлгийн түүвэр уншмаар байгааг энэхүү бичвэрээрээ дахин нэг сануулья.
Түүний шүлгээс хүргэж байна.
| МЭДРЭМЖЭЭ ЧИМЭЭЛЭГЧ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |