Нобелийн утга зохиолын шагналт Францын зохиолч, утга зохиолын профессор Анни Эрноксын “Jacobin” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
Өдгөө 82 настай Анни Эрноксыг “Хүний дурсамжийн үндэс, хагацал, хамтын хязгаарлалтыг нээн илрүүлсэн эр зориг, эмнэл зүйн хурц мэдрэмжийн төлөө” бичсэнийг нь үнэлж, дэлхийн утга зохиолын дээд шагнал гэгддэг Нобелийн шагналаар шагнасан. Зохиол, бүтээлдээ намтар, социологийг нарийн аргаар тусгадаг түүний “Он жилүүд”, “Автосоциобиографи” зэрэг бүтээл нь дэлхийн даяар түгж, олны хайр, хүндэтгэлийг хүлээжээ. Нормандид ажилчин ангийн гэр бүлд төрж, өссөн өөрийн түүхээс эхлэн зохиол, бүтээл, өөрийн мөн чанарын тухай ярилцсан “отгон Нобельтон” Анни Эрноксыг уншигч тантай “уулзуулж” байна.
-Таныг ажилчин ангийн гэр бүлд төрж, өссөн гэдэг. Залуухан бүсгүй байхаасаа утга зохиолын салбарт зүтгэж, уран зохиолын багш болсон нь таны бага ахуй үеийн нөхцөл байдлаас эрс тэс өөрчлөгдсөн байх. Одоо ч тэр ажилчин гэр бүлд төрж, өссөн тань бусад зохиолчоос илүү, өөр өнцгөөр бичихэд нөлөөлсөн гэж боддог уу?
-Би эхлээд ажиглалт хийе. Таны асуулт үнэндээ “Ажилчин ангиас гаралтай зохиолч өөрөөсөө илүү хүмүүсийн дунд байгаа” гэж хэлээд байгаа бололтой. Магад та хөрөнгөтний гаралтай зохиолчоос ийм асуулт асуух ч үгүй байх. Хөрөнгөтнүүд олонх боловч “Танай гэр бүл таныг өөр зүйл бичихэд нөлөөлсөн үү” гэж асуудаггүй. Миний мэдэх надтай ижил ангид хамаарах зохиолчид ч бусдаас ялгарахуйц зохиолч шиг харагдахгүйн тулд таны асуултад хариулахаас татгалзана гэдэгт итгэлтэй байна.
.png)
Би ямар ангид, орон зайд буйгаа сайн мэдэж байгаа учраас асуултад ч хариулъя. Үнэндээ “Намайг өөр зүйл бичихэд нөлөөлсөн” эсэхийг би хэлж мэдэхгүй. Харин "Les Armoires vides" ном минь хэвлэлтээс гарснаас хойш бусдаас өөр болсон юм шиг санагдаж эхэлсэн. Номоо бичиж байх үед биш бүр дууссаных нь дараа. Энэ бол чухал нюанс. Тэгэхэд би бичиж байгаа зүйлээ ер бусын гэж санадаг байсан ч өөртөө ажилчин гэр бүлээс гаралтай тухай асуулт тавиагүй. Би ном минь хэвлэгдэх эсэхийг ч мэдэхгүй байсан. Харин хэвлэлтээс гарсны дараа шүүмжлэгчид “Хүчирхийлэл” гэсэн нь намайг бусдаас өөр болгосон байх. Дараа нь “La Place” номоо бичиж байхдаа л хүлээн зөвшөөрсөн.
-Найруулагч Мишель Портетэй хийсэн ярилцлагадаа “Би хэзээ ч өөрийгөө “Бичдэг эмэгтэй” гэж бодож байгаагүй. Би “Бичдэг эмэгтэй” биш, “Бичдэг хүн” гэж хэлж байсан удаатай. Тэгэхээр таны нийгмийн харилцаанд хүйсийн ялгаа ч их нөлөөлдөг байх нь ээ?
-Би үргэлж “Эмэгтэй хүн байх асуудал биш” гэж хэлдэг. Эмэгтэй хүний нийгмийн байдал, хүйсийн асуудлыг би “мөн чанар” гэдэггүй. Харин “нөхцөл” гэж ярьдаг юм. Миний бичсэн зүйлсээс мөн чанар, нөхцөл хоёул мэдрэгдэж, одоогийн намайг бүтээсэн. Би алийг нь ч “Огт хамааралгүй” гэж хэлж чадахгүй. Миний мөн чанарт өвөө, эмээ, аав, ээжээс минь үлдсэн хөндүүр мэдрэмж байдаг. Жишээлбэл, амь зуух мөнгөгүй, хэн нэгэнд найдах шаардлагагүй гэсэн айдас. Нийгмийн харилцаан дахь гутранги үзэл, хэнд ч үл итгэх байдал. Би багшийн ажлаа хэзээ ч орхихгүй гэж шийдэхдээ хүртэл өөр юу ч хийхгүй байхаас айж байсан.
-Тогтвортой бус байсан учраас гэж үү?
-Тийм ээ. Орь ганцаараа атлаа өсгөж, том болохыг нь харах хоёр хүүхэдтэй. Бас өөр нэгэн айдас байсан “Бичих ёстой” гэсэн бодол.
-Уран зохиолын багш байх нь хувь хүн талаасаа өөрийгөө дэмжих, хүссэн үедээ чөлөөтэй бичихийн нэр биш юм уу?
-Хоёр жил тутамд гар бичмэлээ ахин дахин эргүүлж байх ёстой гэсэн бодол намайг айлгадаг. Би үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаагаа, бичвэрээ боловсронгуй болгож, бичихэд цаг хугацаа хэрэгтэй гэдгийг эрт мэдэрсэн. Тиймээс ч зөвхөн энэ мэргэжлээрээ ажиллах юм бол номоо зарахыг хүссэн. Энэ хүсэл, миний материаллаг хэрэгцээ ч тэр бичсэн зүйлд минь ч нөхцөл тавьж, түүнийг хөнддөг шиг санагддаг.
-Таны зохиолуудыг “Бодит байдлын гэрч, нийгмийн давхаргын хүчирхийлэл, эрчүүдийн ноёрхлыг хурц өнцгөөр шүүмжилж байна” гэж уншигчид ярьдаг. Харин зохиолчийн хувьд бүтээлээ бичих нь бодит байдлаас зугтаж, төрөл, хүйсийн ялгаанаас өөрийгөө салгах биш гэж үү?
-Үгүй ээ, зохиол бичих нь бодит байдлаас зугтах арга биш. Эсрэгээ зохиолчоо улам л бодит байдал автуулж байдаг. Гэхдээ ямар ч зохиолчид анги, давхаргын ялгаа, хүйсийн ялгаанаас хөндийрөх арга байдаг нь үнэн. Гэсэн ч шүүмжлэгчдийн өнцөг өөр зүйл рүү татдаг.
Нийгмийн бүх ангиллыг хамарсан уран зохиолыг ч хүйсээр нь ялгаж, хүлээн авдаг хэсэг байдаг учир жендерийн үүргийг хуваарилах нь бүр ч төвөгтэй байж магад. Жишээ нь, шилдэг бүтээл шалгаруулах уралдааны шагналтнууд бүгд л эрчүүд байдгаас харж болно. “Passion Simple” ном хэвлэгдэхэд эмэгтэйлэг бус хэлбэрээр, нууцлагдмал байдлаар бичдэг гэхчилэн анги, давхаргын ялгаа гаргаж, дайрч байсан.

-Таны 1997 онд хэвлүүлсэн “La Honte” зохиол “Аав минь зургадугаар сарын нэгэн ням гарагийн үд өнгөрч байхад ээжийг алахыг хүссэн” гэсэн сэтгэлд тод үлдсэн өгүүлбэрээр эхэлж, “Би үргэлж бичихийг хүсдэг байсан” гэж төгсдөг. Таны бичих хүсэл хэрхэн төрдөг юм бэ?
-Таны иш татсан сүүлийн өгүүлбэр үргэлжилсээр “Гэвч 12 дахь жилдээ туулсан шигээ ном бичих ямар ичмээр юм бэ” гэдэг. Энэ бол ичгүүртэй байх хүсэл. Гэсэн ч бичсэн ичгүүр бодит амьдрал дээрх ичгүүртэй тэнцэх боломжгүйг би олон номондоо дурдсан. Удахгүй нээлтээ хийх “Memoire de fille” номондоо ч батална. Би ямар нэгэн хуурмал зүйлд баригдаж, бичихээсээ өмнө, бичихээр төлөвлөж байхдаа ичдэг. Тэгсэн ч номоо хийнэ, яаж ийгээд заавал хийх ёстой. Зохиол бичихэд ичих зүйл үгүй. Би үргэлж “Ичиж үхнэ” гэж боддог ч юу ч болдоггүй. Бичих нь амьдрал биш. Тиймээс л би ичиж үхээгүй байгаа юм. Нэгэнт бичсэн зүйлээ баллуурдах аргагүй үлддэг ч ямар нэгэн зүйл ууссан мэт, бусадтай сэтгэлээ хуваалцсан мэт санагддаг. “Ядаж ганц ч болов ойлгох хүн олдоно” гэж боддог учраас л ичмээр юм бичдэг. Энэ мэдрэмж л намайг хөдөлгөж байна.
-Таны “Regarde les lumières mon amour” ном Парисын баруун хойд зүгт оршдог Трой-Фонтейн худалдааны төвд зочилсон тухайгаа өгүүлсэн байдаг. Тэр худалдааны төв, дэлгүүрийн тухай бичиг санаа хэрхэн төрөв?
.png)
-Том дэлгүүрүүд үргэлж миний сэтгэлийг татдаг. Магад энэ миний бага нас, миний аав, ээжийн дэлгүүр, бусдыг “үйлчлүүлэг” гэж дууддаг байсантай, амь зуух мөнгөгүй, хомс нийгмээс үүдэлтэй байх л даа. 1960 оноос хойш миний амьдарч буй байшингийн зай томорсоор байгаа. Гэсэн ч барагтай л бол тавилга тавьдаггүй байшингийнхаа хоосон өрөөнүүдийг бага насныхаа дурсамжаар дүүргэдэг. Гадаа явахад таарсан дэлгүүрийг ч дурсамжийн газар, амьдралын газар гэж итгэдэг.
-Таныг 20 настай байхдаа тэмдэглэлийн дэвтэртээ “Би өөрийнхөө, төрлийнхөө өшөөг авахын тулд хөрөнгөтний ангийн хүмүүсийн зовлон зүдгүүрийг шударгаар туулж, биелүүлж бичнэ” гэж бичсэн гэдэг. Магад өш хонзонгийн ч гэж хэлж болохуйц 20 настны энэ хэрэгцээг уран зохиол дарж чадсан уу?
-Үгүй ээ, өшөө авах зовлон үгүй ч юм уу аль эсвэл хэдхэн ном бичээд “Хангалттай хийчихлээ” гэж боддог болохоор. Хүн төрөлхтний ангиллаар нь тусгаарладаг энэ зүйлд тохирох ямар ч шийдэл үгүй. Миний хэлэхийг хүссэн зүйл бол, амьдралдаа юу хийж болох тухай надад байсан боломжууд дотроос бичих нь л миний хийж чадах ганц өргөн цар хүрээтэй зүйл байсан. Зарим үед хувь хүн талаасаа ураг удмаа ч давсан зүйл шиг санагддаг. Энэ мэдрэмж л намайг мартагдашгүй түүхийн гэрч болгодог.
Би ахлах сургууль, коллежид багшилж байхдаа нэр хүндтэй сургуульд уран зохиолын хичээл ороогүй. Харин дунд зэргийн, хотод захад байдаг сургуульд хичээл заадаг байсан. Өөрөөр хэлбэл, би багшийнхаа хувьд хийж чадаагүй зүйлээ бичихээс татгалзсан. Бичсэн номнуудаа ч бичихгүй байх байсан гэж хэлэх болно. Ялангуяа хотын захын дунд зэргийн жижиг сургуулиадад уран зохиолын багш байгаагүй бол зохиолуудаа бичихгүй байж ч мэднэ.
-“La Place” номонд таны эцгийн үхэл танд нөлөөлж, “Бичих хүсэл төрүүлсэн үйл явдал болсон” гэж бичсэн байсан?
-Хэрэв би гэр бүлийнхнийхээ өвдөлтийг сонгох юм бол бичих нь миний сэтгэлийг дээрдүүлэхгүй. Эсрэгээрээ дурсамжаасаа ямар нэгэн зүйлийг өөрчлөх бус, ураг удмынхаа оршин тогтносон гэдгийг баталж бичиж байгаагаа хүлээн зөвшөөрсөн.
-Олны хүний хайр, хүндэтгэлийг хүлээсэн зохиолч болсноороо та ээжийнхээ хүслийг биелүүлсэн. Эсрэгээрээ ээж тань танд атаархаж байсан ч байж мэдэх юм?
-Соёлын ялгаанаас үл хамааран бид хоёр амьдралын төлөө бүх хүчээрээ тэмцсэн, ээжийг альцгеймер өвчтэй болох хүртэл. Ээж бидэнд нийтлэг зүйл олон л байсан байх. Ном бичиж, зохиолч болох нь ээжийн минь туйлын мөрөөдөл байсан. 20 гаруйхан настай байхдаа анхны номоо хэвлэлтэд шилжүүлсэн тухайгаа ээжид хэлтэл “Хэрэв би ингэсэн бол чи ч үнэхээр их баярлах байсан байх” гэсэн юм. Ээж минь 13-хан настайдаа сургуулиа орхисон. Гэсэн ч би ээжээсээ хэзээ ч атаархал мэдэрч байгаагүй юм шүү. Эсрэгээрээ намайг боловсролд хөтөлж, ном унших дуртай, юм бичих дуртай болгосноороо бахархаж байсан гэж боддог.

-Ээж тань таны шинэ номыг авах болгонд гараа угаадаг. Харин аав тань “Ном бүтээх нь сайн ч амьдрахад хэрэггүй” гэж байсан тухай сонссон. Энэ холбоо таны амьдрал, амжилттай чухал холбоотой байх?
-Миний бодлоор номын сан бол боловсролтой нийгмийн ангийн бэлэг тэмдэг. Харин намайг анх ном уншиж эхэлсэн цагаас л тэр миний хүсэл болсон. 18 нас хүртлээ тэр хүслийг хангах хэцүү байсан. Ном үнэтэй, нийтийн номын сан долоо хоногт хоёрхон цаг л нээлттэй байдаг байлаа. Өөрөөр бол, номын сан манай ажилчин ангид зориулагдаагүй газар байсан. Гэсэн ч ээж минь надтай хамт өглөө эрт гараад л номын дэлгүүрээр хамт явж, чадахынхаа хэрээр надад ном авч өгдөг байв.
Би бодит амьдрал дээр ч, өөрийн дотоод төсөөлөлдөө ч номтой нэгдэн нийлсэн гэхэд хилсдэхгүй байх. Аавын минь хандлага ээжийнхээс тэс өөр байсан нь үнэн. “Чиний насан дээр” гээд ярьдаг, бүр ээжид “Тэр хэтэрхий их номонд дуртай” гэж миний хүслийг эсэргүүцдэг байсныг санаж байна. Аав надад “Ном бол бодит байдал биш” гэдэг байсан юм. Харин одоо бодоход, би бодит байдал гэж юу болохыг аавдаа харуулах гэж л зохиол бичихийг хүссэн байх. Магад би зохиолыг бодит байдал болгохыг хүссэн.
| Нобелийн шагналт зохиолч АННИ ЭРНОКС: Аавдаа бодит байдал гэж юу болохыг харуулахын тулд л зохиол бичихийг хүссэн |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |