Тэр алдарт Жэймс Жойсын сонин, адармаатай, үл ойлгогдом ертөнцийг монгол уншигчдадаа ойртуулж, ойлгуулах гэж зохиолчоор нь өвчилж, амьсгалж, амьдарсан нэгэн. Ингэж тэр “Үлисс” зохиолыг эх хэлнээ буулгасан. Жил найман сарын хугацаанд бичгийн ширээнийхээ ард өдөрт 12-14 цагийг яс өнгөрөөж, бусад цагт санаж, бодон, шөнө нь хүртэл зүүдэлж, “босгосон” энэ бүтээл бол монголчуудын утга зохиолын орчуулгын төрлийн чансааг өндөрсгөсөн. Түүний тухай энд ердөө ганцхан жишээ дурдахад л ийм байна. Үлдсэнийг нь уншигч та гадарлаж, бүр зарим нь тоочин өгүүлэх ч биз. Үлисс гэхээр мэдсэн байх. Тэр бол нэрт орчуулагч, утга зохиол судлаач О.Чинбаяр.
Дэлхийн сонгодгуудыг эх хэлнээ буулгаж, орчуулагчийн армийн тэргүүн эгнээнд зогссон түүний бүтээлээр өнөө цагийн залуус эрхгүй “ундаалж” яваа. Орчуулагч гэдэг ганцхан сайн бүтээлийг эх хэлнээ буулгахын төлөө бүхэл бүтэн амьдралынхаа арав гаруй жилийг зориулчихаад ард нь чимээгүйхэн инээгээд суудаг хүн. Тэгвэл тэр ганц ч биш, олон бүтээлийг буулгасан нэгэн гэхээр амьдралынхаа цаг хугацааг юунд зориулдаг, ямархан орчуулагч болох нь тодорхой буух болов уу.
Ийм л болохоор, эх хэлний хэл найруулга, үгсийг эрхгүй элэг зүрхэндээ эгшүүлж, харь зохиолыг ойртуулдаг болохоор бичиж, өгүүлэхээс өөр аргагүй юм. Алдарт Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг төгсөгчдийн ч нэг. Орчуулгын төрөлдөө бол “аварга” цолтой.

-СОНИНООС ЭХЭЛСЭН ОН ЦАГ-
Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийг төгсөөд удаагүй утга зохиолын салбарт нэмэгдэх шинэхэн боловсон хүчин түүний ажлаа эхлүүлэх гараа нь “Ардын эрх” сонин байж.
Тухайн үед сонин бол ёстой л хүчээ авч, буйраа тамгалж байсан ч цаг таарч. Улсдаа нэртэй бичиг, соёлын хамаг л сайчууд сонинд хүн болж, өөрийгөө олж, дараа нь өөр, өөрсдийн замаар алхсан байдаг. Үүний нэг нь О.Чинбаяр орчуулагч.
Сонингийн гадаад мэдээний албыг хашиж, хаа нэг хурал хуй дээр цөөн үг унагахаас бусдаар урдах ажлаа дуугүйхэн, сайн хийчихдэг нэгэн байж. Ингээд алдарт “Ардын эрх” сонинд хоёр жил ажиллаад, “Толь” сониныг үүсгэн байгуулж, эрхлэгч болж ажиллажээ. О.Чинбаяр орчуулагч энэ хүртэл өөрийгөө утга зохиолын орчуулагч талдаа хамгийн ихээр нээж, хөгжүүлж байжээ. Ингэж аливаад хариуцлага өндөр, бүтээлдээ эзэн болох зан занарыг тэр сонингийн халуу дүүгсэн гал тогооноос авч, их орчуулгын замдаа гарчээ.
.jpg)
-“ҮЛИСС” БА ТҮҮНИЙ НӨХӨД-
Түүний анхны орчуулгынх нь нэг бол “Шинэ мянганы хүмүүн төрөлхтний ёс зүй” ном. Дээрхийн гэгээн XIV Далай ламын айлдвар, сургаалиас бүтсэн энэхүү есөн боть номыг орчуулан, монголчуудад хүргэсэн.
Тэгээд л дэлхийн сонгодог зохиолын хамгийн ээдрээтэй, бэрх гэсэн бүхнийг гартаа атгаж, бүдэрч, түүртэхгүйгээр л ар араас нь орчуулж, "төрүүлсэн".
Мэдээж уншигчдын гарт шууд л орчуулсан мэт шинэ талх шиг бэлэн, амархан харагдах байх. Харин далд орчуулагчийн хөдөлмөр, зүтгэл, шаналал, баяр, гуниг юу эс байх билээ. Тэр бүхнийг О.Чинбаяр орчуулагч өөрийн бие, сэтгэлээр “туулж” уншигчдадаа хүргэдэг болов уу. Энэ нь нэг талаар бэрх ч нөгөө талаар орчуулагч гэх хувь заяаны эзэн болсон хэн бүхэнд тулгардаг зүйл байх. Гэхдээ чангаас чангыг нь, бэрхээс бэрхийг сонгодог орчуулагчид туулах даваа гүвээ нь энгийн орчуулгаас хүнд байдаг нь ойлгомжтой. Гэхдээ орчуулах хүсэл, мөрөөдөл, адган яарах сэтгэл юу, юунаас илүү түлхүүр болдог гэмээр. Тэрбээр энэ тухай “Орчуулгаа түр завсарлаж, үргэлжилсэн үг юм уу өөр төрөл рүү орьё гэхээр нэг сайхан орчуулгын ном олоод л амтанд нь орж, орчуулмаар санагддаг. Тэгээд л барьж авсныхаа ард гарах гээд зүтгэдэг” гэж ярьсан байдаг.
Тэгэхээр өөрийн сэтгэл зүрхний дуудлага, авьяас билгийн оргилоороо О.Чинбаяр орчуулагч өдгөө хүртэл дэлхийн чансаатай сонгодгуудыг эх хэлнээ буулгасан болов уу. Үүний хамгийн тэргүүнд эхлэлд дурдсан Жэймс, Жойсын “Үлисс” зохиол орно. Учир нь тэр энэ зохиолыг хамгийн их нугарч, хугарч, мөнхүү хамаг хөдөлмөр зүтгэлээ шавхан орчуулсан юм билээ. Тэр “Би Үлисийг орчуулахын тулд Ж.Жойсоор өвчилж, амьсгалж, амьдарсан. Сайн юмыг сайн хийхгүй бол болохгүй. Ж.Жойсыг гутаах, өөрийгөө болон уншигчдаа доромжлох эрхгүй гэдгийг анхнаасаа л бодсон” гэсэн байдаг. Өөрөөсөө түрүүлээд зохиолчоо боддог, бүтээл туурвилыг нь хүндэлдэг, үг үсэг, хөрвүүлэгтээ үнэнчийн үнэнч түүний ганцхан илрэл энэ. Түүнээс хойш бол өөрт нь хэдийн бат суусан энэ л зан чанараараа өртөөлөн олон ч зохиолыг орчуулсан.
Дурдваас, Германы нэрт зохиолч Хэрман Хэссэний “Талын чоно”, Кафкагийн “Шүүх ажиллагаа”, Оскар Уайлдын “Дорэйн Грейний хөрөг”, “Дүблинчүүд”, С.Соколовийн “Тэнэгүүдийн сургууль”, Г.Маркесийн “Хурандаад хэн ч бичихгүй”, А.Платоновын “Чевенгүр” зэрэг бидний унших дуртай онц сонин бүтээлийн эзэн юм.

-ОДОО БОЛ ТЭР ХЭДИЙН БУЙР СУУЖ, ЖИН ДАРСАН-
Орчуулга гэх үргэлжийн зангилаатай утасны эрчлээсийг гаргахаар яваа мэт хүнд хөдөлмөрийн эзэн болж, цээжиндээ шатах хүсэл тэмүүлэл, уран зохиолын төлөө бүхнээ өгөхөд ч бэлэн сэтгэл зүрхнийхээ хүч, өмөг түшгээр тэр өдий хүртэл алхаж, эргээд харахад олон ч сайн бүтээлийг уншигчдад хүргэжээ. Түүний орчуулсан бүтээлийг жагсаагаад харахад, “Юмыг хийвэл хийсэн шиг хийе, үгүй бол бүр больё” гэсэн нэг яс чанар л нэвт ханхалж байна. Тэр орчуулагчийн ертөнцөд урсгал ус шиг нэгэн байсангүй. Харин ч сөрж урсдаг. Хамгийн хатуу, бэрх гэсний үзүүрээс татаж, хамаг хүндийг нь “Орчуулах сан” гэсэн ганцхан хүслээрээ үүрэн авч, ард нь гардаг гүргэр зохиолч. Тэр хэзээ ч амрыг нь, хялбарыг нь харж, сонгож байгаагүй. Хэрэв тэгсэн бол бидний гар дээр “Үлисс”, “Дүблинчүүд” гээд дэлхийн утга зохиолын сорууд буухгүй л байсан. Түүний энэ хөдөлмөр, сэтгэл зүрх, халуун хүсэл мөрөөдөл дүүрэн он цагийн дараах өнөөдрийн О.Чинбаяр орчуулагч амьтнаар зүйрлэвэл бүргэд шувуу шиг болжээ. Тэр мэдээж анхлан эхэлж байгаа ч биш, мөн сүүлийнх ч биш. Зүгээр л орчуулагчийн хүч, бяр, ухаан, туршлагаараа бүргэд мэт байр суурьтай байна уу гэж харагддаг. Бүр нэг тухалсан, буйр суусан, жин дарсан орчуулагч хэдийн болчихсон.
Түүнийг орчуулгаа хийсэн урт, урт шөнө, хүнд зохиол бүтээлийн шаналан, “Сайхан орчуулахгүй бол, зохиол бүтээлийг хэвээр нь буулгахгүй бол яана” гэсэн санаа зовнилт цөм багасаж, одоо аль бүтээлийг бариад авсан ард нь гарах ухаан, арга мэхийг олсон байх гэж боддог. Мэдээж бүр амар, хялбар байхгүй нь тодорхой байх.
.jpg)
-ХЭЛ НАЙРУУЛГЫН “ААВ”-
Хүнээр яривал тэр олон хүүхэдтэй аав. Өөр өөрийн он цагт өөр, өөрийн өнгө аястайгаар төрсөн орчуулгын бүтээлүүд нь түүний хүүхэд. О.Чинбаяр найруулагчийн өөрийнх хэлснээр зохиол бол зохиолчийн санаа, шийдэл. Харин зохиол дотроос орчуулагчийг олж, харах зүйл нь хэл найруулга болов уу. Уншаад хэр ойлгож байна, хэрхэн ойлгогдож байгаагаас хамааран орчуулагчийн чадвар чансааг таних боломжтой болов уу. Уншигч та санал нийлэх болов уу, яах бол. Үлиссээс бусад нь бол хачин сайхан уншигддаг. Нэг тийм хялбар ч биш, яг таг орчуулгатай мөртлөө уншихад огтоос түүртэх юмгүй, ойлгож ухаарах, тодруулж, тоймлох зүйл асар ихтэй, өгөөж дүүрэн орчуулгатай. Харин Үлисс бол угаас тийм үл ойлгогдом зохиол юм билээ. Энэ тухай тэр “Үлиссийг хүмүүс ойлгохгүй байна гэдэг нь аргагүй. Дэлхийн гурван хэл дээр л орчуулагдсан байдаг энэ зохиолыг өнөө хоёр орны хүмүүс нь ч ойлгоход бэрх байдаг. Тийм бэрх, адармаатай зохиол” гэж. Харин ч ийм чанга хэцүү зохиолыг монгол орчуулагч зориглон, монголчууддаа хүргэж байгаа нь бахархмаар. Тэгэхээр хэл найруулга, орчуулагчийн ур чадварын увьд ярилтгүй гэмээр.
| СОНГОДОГ ОРЧУУЛАГЧ БУЮУ О.ЧИНБАЯР |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |