Тэр бидний амьдардаг ертөнцөөс модод тэнгэрт ургадаг, шувууд нь газарт явдаг гэж сэтгэдэг ганц хүн. Монголын яруу найргийн мөнгөн үеийн төлөөллийн нөлөө бүхий эрхэм. Өөрөөсөө өмнө орших олон зохиолчийг бүдгэрүүлж, араасаа олон яруу найрагчыг дагуулж яваа эмэгтэй. Төрсөн он цагтаа сэтгэхүй, мэдрэмжээрээ өөр байж, “Үзэхийн хязгаар”, “Тэнгэрт ургадаг модод”, “Эрх чөлөөтэй байх урлаг буюу шинэ ном”, "Миний гунигийн түүх", "Ганцаардлын дасгал" “Төсөөллийн ертөнцөд”, “Хотын үлгэрүүд”, "Нүдний шилэнд үлдсэн зургууд","Толинд туссан будда", "Хараацай зогсолт" зэрэг номуудыг төрүүлж, хорьдугаар зуун гэх он цагт шүлэг, зохиолын өөр салхиар салхилсан уран бүтээлч. Тэр өнөөдөр яг 50 нас хүрч байна. Бидний ертөнцөд амьдраад хэдийн тавин жил болжээ.
Тэгээд өөрөөр сэтгэх, өөр байхын том үлгэр байж, эгэл энгийн оршиж байгаа. Тэр бол яруу найрагч, зохиолч Лувсандоржийн Өлзийтөгс. Уншигч таны, миний, бидний хайртай зохиолч. Зохиол бүтээл, бүтээсэн, туурвиснаараа тэр маргааш руу түрүүлж очихыг хүсдэг нэгэн. Ингээд түүний үл хүрэм, гэхдээ бас хүрч очиж болох зам, жимтэй ертөнцөд уншигч таныг урья. Зарим хүн түүнийг бидэнтэй хамгийн ойр хэрнээ хол хүн хэмээн тодорхойлох нь ч бий. Магад тийм ч байж мэдэх.


Яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн дотор яруу найрагч жаахан охин байдаг гэдэгтэй уншигч та санал нийлэх болов уу.

Шүлэг бичиж, юмсын эргэцүүлж, тэмтэрч, мэдэрч явсан жаахан яруу найрагч охин үргэлжилсэн үгийн зохиол руу орсноор "том охин" болсон.

Дээр өгүүлсэн бүхэн нийлээд Л.Өлзийтөгс гэх эмэгтэйг бүтээж байгаа юм. Түүнийг ойлгож, ойртож, дотоод ертөнц рүү нь өнгийх ганц зам бол зохиол бүтээлийг нь унших. Тэр өнөө хүртэл бидэнтэй ерөөс шүлэг, зохиолоороо л уулзаж байсан.

| ЭГЭЛ ЕРТӨНЦӨД ТӨРСӨН ЖИРИЙН БУС ЗОХИОЛЧ |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |