• Өнөөдөр 2024-03-29

Дэлхийн яруу найргийн өдрийг хэрхэн тэмдэглэх болсон бэ

2022-03-21,   404

    1999 оноос эхлэн ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 30 дугаар чуулганаар  “Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг жил бүрийн гуравдугаар сарын 21-нд тэмдэглэн өнгөрөөхийг зарлан тунхагласан байдаг. Түүнээс өмнө уг өдрийг 1938 онд АНУ-ын Охайо мужид тэмдэглэдэг байжээ.
 
Дэлхийн яруу найргийн өдрийг тэмдэглэх болсон нь яруу найраг бол хэлний эрх чөлөөт байдлын төгс илэрхийлэл гэдэг байна

  Хамгийн эртний шүлгийг МЭӨ 23 дугаар зуунд эртний Аккадын хатан бурхны тухай найраг зохиосон байжээ. Мөнхүү Хятад Улсад 18 дугаар зуунд гунигтай найраглал бичсэн хүнийг цаазалдаг байсан байна.  Харин манай улсад дэлхийн яруу найргийн өдрийн хүрээнд номын нээлт, зохиолчдод хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулдаг. Тухайлбал, 2018 оны энэ өдөр Дэлхийн урлаг соёлын академийн байнгын гишүүн, утга зохиолын доктор, Азийн тэргүүн яруу найрагч Д.Урианхайн уран бүтээлийг танилцуулах , хүндэтгэл үзүүлэх, “Яруу найрагч Д.Урианхайн уран бүтээлийн онцлог” сэдэвт  онол практикийн бага хурал зохион байгуулагдаж байжээ. Мөн Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн яруу найргийн номыг “Монгол шүлэг” нэртэйгээр англи хэлнээ орчуулан гаргасан номны нэг юм. Түүнчлэн яруу найргийн өдрийг угтаж жил бүрийн гуравдугаар сард  зохиолч, яруу найрагчдын дунд  Дүнжингарав уулын Цэцээ гүн оргилд аврилт хийх болсон байна.

 
 
   Харин энэ жилийн тухайд, Ж.Лхагвагийн мэндэлсний 80 жилийн ойд зориулсан “ХХ зууны Монгол өгүүллэгийн үнэт зүйл-Ж.Лхагва” эрдэм шинжилгээний  хурал зохион байгуулагдаж байгаа юм. Тус хурлыг Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Улаанбаатар Их Сургууль, Юнескогийн Монголын үндэсний комисс, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар, Хүүхдийн төв номын сан зэрэг байгууллагууд Ж.Лхагвын үр хүүхэд, гэр бүл нь хамтран зохион байгуулж байгаа аж. Зохиолч, яруу найрагч, уран зохиол сонирхогч нартаа ДЭЛХИЙН ЯРУУ НАЙРГИЙН ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ.

Дэлхийн яруу найргийн өдрийг хэрхэн тэмдэглэх болсон бэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188