• Өнөөдөр 2024-05-16

Яруу найрагч Т.Очирхүүгийн “Урам хайрла” шүлгийн ёс суртахууны үнэт зүйлсийн ойлголт, зүйр цэцэн үгээр илрэх нь

2022-02-13,   1286

Түлхүүр үг: Үнэт зүйл, яруу найраг, зүйр цэцэн үг.             
                                                  
 Оршил 
     Үнэт зүйлсийн судлал бол философийн шинжлэх ухааны харьцангуй залуу салбар ухаан боловч ХХ-р зууны дунд үеэс нийгмийн ухааны олон салбарт бие даасан салбар судлал болон хөгжсөн түүхтэй гэдэг. Тэр дундаа ёс суртахууны үнэлт зүйлсийн асуудлыг аксеологийн судлалд сүүлийн үед түлхүү судлах хандлага ажиглагдаж байна. Орос хэлний “ценность”, буюу англи хэлний “Values” гэсэн энэхүү нэр томёоны тухайд “үнэлэмж”, “үнэт зүйлс” “үнэт чанар” зэргээр хэд хэдэн хувилбараар орчуулан хэрэглэж байгаа боловч сүүлийн үед нэр томёоны хувьд тогтож,  талаар судлаачид  “үнэт зүйл” гэж орчуулан хэрэглэхийг илүү оновчтой гэж үзжээ. Ёс суртахууны үнэт зүйл нь судлаачдын бичсэнээр “ертөнцөд байгалийн мөн чанарууд, жишээлбэл ширээ, сандал гэж байдгийн нэгэн адил ёс суртахууны үнэт зүйлс /буян үйл, үнэн гэх мэт / байдаг гэж Плалотизм баталдаг. Хэрэв зан суртахууны бодомж зөв бол байгалийн бус үнэт зүйлсийн тоонд орно  гэжээ.
     Дээрх тайлбараас ёс суртахууны үнэлэмж гэдэг бол гарцаагүй ба ертөнцөд зайлшгүй зүйл юм гэж үзэх үзэл эртний Грекийн гүн ухааны онолд байсан гэдэг нь тодорхой болж байна. Тэгээд ч эртний Афины арчилалын үед гүн ухаатан “Сократ” “Буян гэж юу вэ? “гэсэн аксиологийн асуудлыг гаргаж тавьсан нь үнэт зүйлс анх удаа Этика ба ёс суртахууны шинжлэх ухааны төвшинд судлагдах үндэснийг тавьсан гэж үздэг. Ёс суртахуун гэдэг ойлголт нь грек хэлний “ethos” буюу зан байдал гэсэн утгатай үг бөгөөд, зан байдал ба үнэт зүйл гэсэн холбоо хамааралд хүний зан суртахууны дээд хэлбэр шударга зан, үнэнч байдал зэрэг эерэг хандлагаар илэрдэг. 
1990-оноос хойш гарсан нийгмийн өөрчлөлтэй холбоотой цоо шинэ ойлголт үзэх  үндэслэл багатай. Ямар ч нийгэм, цаг үе өөрийнхөө үнэт зүйлсийн тогтолцоог бүрдүүлдэг зарчмаар эрхэмлэн дээдлэх зүйлс, ёс суртахууны хэм хэмжээний тухай ярьж, социалист аж төрөх ёс, марсист философийн онолын үүднээс тайлбарлаж, ирсэн гэдгийг энд зориуд дурдмаар байна. “Философийн ухааны доктор Ц.Баатартогтох”  Орчин үеийн үнэт зүйлсийн онол нь зөвхөн үнэт зүйл болох эерэг үнэлэмжийг төдийгүй үнэгүй зүйл болох – сөрөг үнэт зүйлийг судална”   гэсэн байдаг
     Бид энэхүү илтгэлдээ Яруу найрагч Т. Очирхүү /1943-2001/-ын “Урам хайрла” хэмээх сургаалын  шүлгийг ёс суртахууны үнэт зүйлсийн эерэг ба сөрөг хандлагын үүднээс тайлбарлах оролдлогыг хийсэн болно. Энэ шүлэг анх яруу найрагчийн “Аргамжааны чулуу”/ 1978/ хэмээх шүлгийн түүвэр хэвлэгдэсэн байдаг. 
 
                                           Үндсэн хэсэг
Үнэт зүйлсийн хэм хэмжээ ба эерэг, сөрөг үнэлэмж:
Үнэт зүйлсийн ойлголтоор “Алхаарай алхаарай гэж дэм хайрла” гэсэн нь үнэт зүйлсийн эерэг хандлага, буюу Монгол ардын  “ Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ” гэх зүйр цэцэн үгийг шингээсэн байна. Яруу найрагч дараагийн мөрөнд  санаагаа улам дэлгэрүүлж:
Эрдэний үсэг хэлхэж суугаа сургуулийн жаахан охинд
Эрдэмтэй хүн болноо хичээ гэж урам хайрла. / “Аргамжааны чулуу” 1978,10/ гэсэн нь үнэт зүйлийн  уламжлалт ахуйн байдлаар сургамжилсан бөгөөд “Хүн болох багаасаа
Хүлэг болох унаганаасаа” хэмээх зүйр цэцэн үгээр үнэт зүйлийн эерэг утгыг шингээсэн бол “ Санаат муут яван хатна” хэмээн сөрөг үнэт зүйлийн хандлагыг мөн харуулж бичиж ээ. Энэ тухайд яруу найрагч О.Дашбалбарын : Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг нь бүү шархлуул
                             Хэн нэгнийгээ харанхуй нүхрүү бүү түлх! /”Оддын ялгуу”  1984,73/ хэмээх шүлгийн үнэт зүйлтэй харьцуулан ойлгож болно. Үнэт зүйлсийн онолыг философийн шинжлэх ухааны харьцангуй залуу салбар судлал гэж үздэг ба үнэт зүйлс нь хүн, байгаль, нийгмийн бүхий л юмс үзэгдлийг муу муухай, ашиггүй хэмээн сөргөөр үнэлэх, сайн сайхан, ашигтай тустай үнэ цэнэтэй хэмээн эерэгээр үнэлэн дээдлэх, эерэг сөрөг хандлагыг судалдаг ухаан  гэж ерөнхийд нь тодорхойлдог юм. Тиймээс ниймгэмд гарч буй үнэт зүйлсийн гажуудлууд хувь хүний ёс суртахууны хэм хэмжээ зөрчигдсөнөөс үүдэлтэй байдаг тул яруу найрагч “Хүмүүс ээ ! Надад урам хайрла !”  гэсэн утга учрыг заасан дээд үнэлэмжээ бататгаж:
Амьдралд нэг эндээд гэмшиж суугаа хүнд 
Ахиад алдахгүй ээ хө гэнэдэж гэж ухаан хайрла / “Аргамжааны чулуу” 1978,10/ хэмээсэн нь хүний жижигхэн алдаа ёс суртахууны үнэт зүйлийг “Амьдралыг ажлаар
Амжилтыг чармайлтаар” хэмээх зүйр цэцэн үгний утгыг шингээжээ. 
Судлаачийн бичсэнээр “ Хэрэв бид социализм ид хөгжин цэцэглэж байсан 1950-аад оны үед зах зээлийн эдийн засагт шилжих асуудлыг тавьсан бол энэ нь 1990-оных шиг түүхийн чухал үйл хэрэг биш, харин санаачлагч цөөн хүний хувийн эмгэнэлээр төгсөх байсан билээ  гэсэн байдаг
Үнэт зүйлийн гажуудал гэж юу вэ. 
Уламжилалт нийгэмд хамт олны хүчинд тулгуурлаж, хамт олны харилцааг эрхэмлэж, нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө байсан бол орчин үеийн нийгэм хувь хүн эрх чөлөөг илүү чухалчилж, миний, чиний гэсэн ойлголт түгээмэл хэрэглэгдэж, түүнийг дагасан эгоизмын хандлага ч ихэсч байна.  Гэжээ. Тэгвэл “Урам хайрла, ” шүлэгт:
Анхны цалингаа аваад баярлаж байгаа хөвгүүнд 
Аавын хүү эр хүн болж гэж шан хайрла. /Аргамжааны чулуу “ 1978, 10/ Шүлгийн энэ хэсэгт мөн л зүйр цэцэн үгийн үнэт зүйлийг хатгалсан байна. “Хүн хүндээ
Хүлэг эрчиндээ” хэмээх монгол ардын зүйр цэцэн үгийн үнэт зүйлийг хадгалж, дараах мөрөнд:
Өдий жил ч хол байна даа гэж хүлээж суугаа амрагт
Өө юухан байхав гэж итгэл хайрла./ материаллаг зүйлээр үнэлж үл болох, нийгэмд оршин тогтох ёс суртахууны сэтгэлийн нандин чанарыг /“Хуурамч хүнд зүтгэл үгүй Хулчгар хүнд итгэл үгүй”/ хэмээх зүйр цэцэн үгээр үнэт зүйлийн сөрөг чанарыг шингэээсэн байна.
Өндөр нас ч дарлаа даа гэж гуньсхийж суугаа бууралд
Өвөө та ануухан байна гэж урам хайрла./Аргамжааны чулуу “ 1978, 10/ Энэ шүлгээр хүний үнэт зүйлийг эрэлхийлсэн бол сөрөг чанарыг дараах “Хөгшин хүн үхэхээрээ айлгана. Хүүхэд уйлахаараа айлгана” хэмээх зүйр цэцэн үгийн сөрөг утгыг эерэг утгатаар бичижээ. 
Ёс суртахууны дээд үнэт чанар болсон “ Хүнлэг байх”  зарчмыг баримтласан байна. “Хүнээ үнэлэх, ёс суртахууныг эрхэмлэх” амьдралын төлөө бүгд урамаар тэтгэгдэж явах. “чин эрэмзлэл” болсон дээд үнэлэмжүүд хүний бусдыг хайрлах ёс суртахууны ойлголтод байх бүтээл гэж болно. 
 
                                                               Дүгнэлт 
Үнэт зүйлс уран бүтээлчдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж, тэр нь уран бүтээлд нь ямар байдлаар илэрсэн болохыг илүү нарийвчлан судлах шаардлагатай. Учир нь үнэт зүйлсийг яруу найргийн жишээнд нь ч бус бүхэлдээ урлагийн сэтгэл зүй, нийгэм – соёлын хүрээний асуудал юм. Үнэхээр хувь уран бүтээлчийн сэтгэл зүйн “Үнэт зүйл” юунаас шалтгаантай хийгээд түүний эерэг болон сөрөг талыг танин мэдэх, судлах, хандлага эрэлхийлэлийг танин мэдэж, ёс суртахууны үнэт чанарыг дээдлэх хэрэгтэй.
                                                  
                                                              Номзүй  
Ричард Поупкин, Аврум Стролл “Гүн ухаан” УБ 1998 он 69-р тал
Ц.Баатартогтох” Монголчуудын үнэлэмжийн судалгааны Философийн асуудал” 
УБ 2000 он /диссертаци/ 9-р тал
О.Дашбалбар “Оддын аялгуу” УБ 1984 он 73-р тал
“Философи эхлэн суралцах бичиг” УБ 2000 он 53-р тал
“Эрдэм шинжилгээний бичиг” ХИДС УБ 2003 он 102-р тал
Т.Очирхүү “Аргамжааны чулуу” 1978 он 10-р тал
 
Удирдасан багш: П.Батхуяг, Ph.D 
Илтгэгч: Х.Доржпалам 

 


Яруу найрагч Т.Очирхүүгийн “Урам хайрла” шүлгийн ёс суртахууны үнэт зүйлсийн ойлголт, зүйр цэцэн үгээр илрэх нь
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188