Балетын гоцлол бүжигчин, МУГЖ Э.Оюунбаттай түүний бага нас, тэсвэр, хатуужил, балетын урлагийн хатуу шалгуурт хэрхэн тэнцэж, яаж амжилтад хүрсэн, Монголд төдийгүй дэлхийн сонгодог урлагийн тайзнаа хэрхэн бүжиглэж байсан тухай нь ярилцлаа.
-Та Монголын балетын урлагийн анхдагчдын нэг. Ямар учрал тохиолдлоор энэ урлагтай хувь заяагаа холбосон бэ?
-1964 оны зургадугаар сард ОХУ-ын Санкт-Петербург хотын А.Я.Вагановагийн нэрэмжит Бүжгийн академик дунд сургуульд таван эрэгтэй, таван эмэгтэй хүүхэд шалгаруулж авах зарлал улс даяар цацагдсан юм. Тухайн үед биднийг шалгаруулж авахаар хоёр орос багш ирсэн байсан. Би тэр үед бараг гудамжины хулигаан болчихсон байлаа. Өдөржин гадуур тэнэж, хүүхдүүдтэй тэвэг тоглож, бөмбөг хөөж, байрныхаа ах нарыг дагаж хүүхдүүдээс мөнгө дээрэмдэж, бууз, хуушуур авч иддэг, тамхи татдаг байсан. Тэгээд балет гэж юу байдгийг ч мэдэхгүй байж саваагүйтэж очоод балетын багш нарт шалгуулсан юм. Сайндаа ч биш тухайн үед ах нар минь тухайн үеийн нэршлээр Хөгжим бүжгийн дунд сургуулийн хүүхдүүдээс мөнгө авдаг байсан юм. Тэгэхэд нь дагаж яваад модны сүүдэрт тэвэг өшиглөж явахдаа би балетын урлагтай хувь заяагаа холбосон гэсэн үг.

-Балетын урлагт тэнцэхийн тулд олон шалгуурт тэнцэх шаардлагатай байх. Тухайн үед та хэдийг хэрхэн шалгаж авч байсан бэ?
-Биднийг сургуулийнх нь ойролцоо бөөнөөрөө тэвэг тоглож байхыг харсан н.Жав багш биднийг “Та нар юу хийж яваа юм” гэхэд нь бид “Балетад шалгуулах гэж байгаа юм” гэж саваагүйтсэн юм. Гэтэл Жав багш “Тэгвэл та хэд ороод ир гээд” биднийг тав, таваар нь оруулсан. Хоёр орос багш хөл, гарнаас татаж, чангаагаад, хөл гар эргүүлж, тойруулж байснаа надтай хамт орсон дөрвөн хүүхдийг гаргаж байснаа намайг “Маргааш 10:00 цагт ирээрэй” гэж байсан. Тэгж анхны шатандаа тэнцэж байлаа. Биднийг тасралтгүй 10 хоног шалгасан.
-Аав, ээждээ хэзээ нь хэлсэн бэ, Гурав, дөрөвдүгээр ангийн жаахан хүүгээ Орос руу олон жил явна гэхэд нь хэцүү санагдсан байх?
-Би балетад шалгуулсан эхний 10 хоногтоо аав, ээждээ огт хэлээгүй. Хичээлд явах цагтаа цүнхээ үүрч гарчихаад гадуур тэнэж, тэвэг тоглож, гудамжны нохой дагуулж явдаг хүүхэд байсан. Гар сайртчихсан, нусандаа түлэгдчихсэн тэр үед би бараг гудамжинд гарчихсан байсан. Тэгээд 10 хоног шалгуулсны эцэс, аав ээжтэйгээ ирж эмчийн үзлэгт ороорой гэсэн учир ялт ч үгүй гэрийнхэндээ хэлсэн. Тэгэхэд ээж минь “Чи тэвэг тоглож тэнцдэггүй юм бол үхснээрээ тэнцэх вэ дээ” гэж загнаж билээ. Харин аав минь зөвөөр ойлгож, маргааш нь аав намайг балетын сургуульд тэнцсэн гэдгийг багш нараас мэдээд ээжид хэлэхэд“Энэ жаахан амьтныг хаа байгаа тийшээ яаж явуулна даа” гээд уйлж байсан юм. Харин аав минь намайг сар хичээлдээ яваагүйг мэдчихээд бушуухан Орос руу сургуульд нь явуулж, биеийг нь даалгая гэж байсан санагддаг. Аав, ээж хожим нь энэ тухай дурсахдаа “Миний хүү мэргэжлээ өөрөө сонгож, хар багаасаа биеэ даасан юм. Биднийг огт зовоогоогүй“ гэж ярьдаг байсан. Би эцэг, эхээс наймуулаа. Нэг эгчтэй айлын том хүү. Одоо 74 хүрч байна даа, ах нь.
.jpg)
-Тухайн үед та ямар хүүхдүүдтэй Орос руу явсан бэ. Тэнд очоод хэрхэн хүмүүжив?
-Тухайн үед надтай хамт Отгонням, Батдэлгэр, Ганбат эмэгтэйгээс Ю.Оюун, Бямбаа, Цэцэгээ, Оюунгэрэл, Цолмон нар 1965 онд Орос руу сургуульд явсан. Биднийг явахаас өмнөхөн 1964 онд Оросод балетаар суралцсан анхны төгсөлтийнхөн буюу Ганбаатар, Туул, Цэрмаа, Навчаа, Баатар, Шаравдорж нар Монголдоо ирсэн. Хоёрдахь группийн хүүхдүүд нь бид болсон учир балетын урлагийн анхдагчид гэж явдаг. Тэнд очсон эхний жилээ би хулигаандуу хэвээр байсан болохоор хамт явсан хүүхдүүд надад дургүй. Хоёр дахь жилээс нь багш нар намайг ангийн даргаар томилж, дарга хүн хүүхдүүдээ загнадаггүй юм гэж сургаснаар би хүмүүжсэн. Багш концертод ороод ирэхээр өөрийн эрхгүй хүмүүждэг, бодол санаа, зүрх сэтгэл гэгээн тунгалаг болдог юм билээ.
-Тэр цагаас Хөгжим бүжгийн дунд сургууль балетын ангитай болж байв уу?
-Тухайн үеийн нэршлээр Хөгжим бүжгийн дунд сургууль балетын ангитай болж байсан түүхтэй. Тэнд Батсайхан, Батхүрэл, Энх-Амгалан, Намнанбаяр нар анхны сурагчид болж байсан. Тэгээд бид 1972 онд Оросод найман жил суралцаж ирээд Дуурь бүжгийн эрдмийн театрт балетын бүжигчнээр орсон. Биднийг Б.Жамьяндавга өлгийдөж аваад Ю.Оюун бид хоёрыг солистын группэд оруулчихсан юм. Яагаад гэвэл, хойно сурч байхдаа бид хоёр хамт бүжиглэж байсан. Оросын янз бүрийн хотуудад концерт болоход бид хамтарч бүжиглэж, гар нийлсэн портнёр болж байсан. Бид эхний дөрвөн жил балетын үндсэн дасгал, сургуулалтаа хийж, тав дахь жилээсээ концертод орж эхэлсэн. Орос багш нар биднийг төгсөхөд Ю.Оюун бид хоёрт алтан портнёр гэсэн бичиг хийж өгч байсан.

-Та хэдийг 1972 онд төгсөж ирэхэд балетийн урлаг ямар түвшинд байсан бэ. Өмнө нь төгсөж ирсэн ах, эгч нар нь юу хийдэг байв?
-Биднийг төгсөж ирэхэд бүрэн хэмжээний балетын жүжиг тоглоогүй байсан. Бүжигчин дутмаг байсан учир өмнө нь төгсөж ирсэн балетчингууд богино хэмжээний үзэгдэл тавьж байсан. “Хунт нуур”-т 60-70 бүжигчин оролцдог. Цагаан хунд гэхэд л 36 бүжигчин тоглодог шүү дээ. Тэгэхээр бүжигчин яагаад ч хүрдэггүй байсан гэсэн үг. Харин бид 10 төгсөж ирэхтэй зэрэгцээд Хөгжим бүжгийн дунд сургуульд суралцсан хүүхдүүд төгсөж, театрын үндсэн бүжигчидтэй нийлсэн учир бүрэн хэмжээний бүжгэн жүжиг тавьж болох юм байна гэдгийг Б.Жамьяндавга багш ойлгосон. Тэгээд 1973 онд Ж.Чулууны “Уран хас” хэмээх бүрэн хэмжээний сонгодог үндэсний балетыг тавьж, Ю.Оюун бид хоёр гол дүрд нь тоглосон. Харин 1975 онд Ю.Оюун бид хоёр дээр үндэслээд дэлхийн сонгодог “Хунт нуур” бүжгэн жүжгийг тавьсан. Тэр үед Ю.Оюун хар, цагаан хунгийн дүрд хоёуланд нь тоглосон. Азид П.И. Чайковскийн “Хунт нуур” манай театрт тавигдаж байлаа шүү дээ. Тэгэхээр Ю.Оюун бид хоёр үндэсний балетийг “Уран хас”-аар, дэлхийн сонгодог балетийг “Хунт нуур”-аар эхлүүлсэн түүхтэй.

-Та алтан портнёр Ю.Оюун гуайн талаар ярьж өгөөч. Та түүнийг ямар бүжигчин байсан гэж дурсах вэ?
-Ю.Оюун бол тухайн цаг үеийнхээ домог болсон бүжигчин. Балетын урлагийг дэлхийн тавцан дээр гаргаж ирсэн хүн. Өөрөөр хэлбэл, дэлхийн сонгодог зохиолуудыг тайзан дээр амилуулсан. Бид 1972 онд сургуулиа төгсөж ирээд 1992 онд тэтгэвэртээ хамт гарч байсан алтан портнёрууд. Бидний портнёр болох суурь сургуульд байхаас тавигдсан. Оросод сурч байхад хамтран бүжигчнээ яаж барих уу, яаж эргүүлэх үү гэдгийг заадаг байлаа. Эргүүлэхэд хаашаа унах вэ, аль тал руугаа налах вэ, ямар барилаар барих вэ гэдэг нь бидний гарт орчихсон байсан. Биед нь хүрэхэд л Ю.Оюун бүхнийг мэдэрнэ гэсэн үг. Намайг унагачих вий дээ гэж айх юм байхгүй. Хоёр биенээ тэгж л мэдэрдэг байсан. Зарим нь агаар дээр хоёр эргүүлчихээд тулгаж барьж авдаг. Харин гулсуулж барихад Ю.Оюун их баярладаг байж билээ.
-Та балетын урлагийн анхдагчийн хувьд балетыг хэрхэн тодорхойлох вэ?
-Балет бол хамгийн гэгээн тунгалаг, тэнгэрлэг урлаг. Тэр утгаараа насны хязгаартай байдаг. Бүх урлагийн оргил нь балет. Энэ урлагийн сонгосон цөөн хүн байдаг. Тэндээс шалгарсан хэд нь балетын төлөө өөрийгөө, амьдралаа бүрэн зориулдаг. Зүрх сэтгэлээрээ жүжиглэж тоглодог. Тэгж зүрх, сэтгэлээрээ дүрдээ орж, амжилж байж л бүжиглэж чадаг. Бүжгийн жүжгийн гол учир нь түүндээ оршдог.
-Та Оросод суралцаж байхдаа ямар сурагчийн тоонд ордог байсан бэ?
-Хэрэв би Орос руу сургуульд яваагүй бол сургуулиасаа гараад гудамжний хулигаан болох байсан. Тэр үед 40, 50 мянгатын атаманууд, Гандангийн атаманууд гэсэн эн тэнд очиж зодолдож, дээрэм хийдэг хүүхдүүд байлаа шүү дээ. Хөгжмийн сонсголтой, үсрэлттэй, хурдан сэтгэн боддог, сэргэлэн хүүхэд байсан. багш нар намайг техниктэй сайн гэдэг байсан юм.
-Таныг мэргэжлийн хүмүүс хэрхэн үнэлж, тодорхойлдог вэ?
-Монгол Улсын Ардын жүжигчин О.Ганбаатар намайг “Их махруу, дайчин чанартай. Хөлийнхөө хурууг хугалчихаад түүн дээрээ эргэж бүжиглэдэг. Аливааг давж гарч чаддаг, ажилдаа сэтгэлээсээ ханддаг. Дүрийг хэтрүүлнэ үү гэхээс дутаахгүй” хэмээсэн байдаг. Тэр маш сайн портнёр. Маш хатуу гартай, чадалтай, сайн үсэрдэг, дасгал сургуулалт тасалдаггүй” гэж ярьсан байна лээ. Харин надад 2011 онд гавьяат цол өгсөн. Хүмүүс намайг орой гавьяат болсон гэдэг юм.
Тэрбээр Ю.Оюун гуайтай дөрөвдүгээр ангид орох жилээ Оросод хамт суралцаж, наймдугаар ангиасаа хамтран бүжиглэж, арга барилаа хар багаасаа олсон хоёр. Магадгүй балетчин Ю.Оюун гуайг сайн бүжиглэхэд нь хамгийн их тус дэм болсон хүн бол Э.Оюунбат гавьяат ч байж мэдэх юм. Тэд бие биеэсээ ихийг суралцсаар балетын урлагийг дэлхийд таниулсан билээ.
| МУГЖ Э.ОЮУНБАТ: ТЭВЭГ ӨШИГЛӨЖ ЯВААД БАЛЕТЫН УРЛАГТАЙ ХУВЬ ЗАЯАГАА ХОЛБОЖ, 10 НАСТАЙДАА ОРОС РУУ СУРГУУЛЬД ЯВЖ БАЙЛАА |
|
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд “Монос хүнс” ХК шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
2025-11-06 14:30:31
АИ-92 автобензиний нийлүүлэлт нийт 82 вагоноос 54 вагон нь буулгалтын өртөөнд иржээ
2025-11-06 13:34:28
Б.БАТРЭГЗЭДМААГИЙН “ЦЭЦЭГНЭЭС ТӨРӨГСӨД”-ӨӨС ТӨРСӨН ТЭМДЭГЛЭЛ
2025-11-06 11:39:57
Хөл бөмбөгийн холбоо, Солонгосын“Инчон Юнайтед” клубтэй хамтран ажиллана
2025-11-06 10:55:55
Дөрвөн аймгийн 26 суманд цас оржээ
2025-11-06 10:45:55
Замын ажил хийж байсан хүнийг автомашинаар мөргөж, зугтаасан хүнийг олжээ
2025-11-06 10:44:16
Г.Батсүх жүдо бөхийн “Гранд мастерс”-ын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2025-11-06 10:42:15
Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ баг Америкийг зорилоо
2025-11-06 07:28:44
ШАДАР САЙД Т.ДОРЖХАНДЫН ЗӨВЛӨХ 1.2 САЯ АЙЛЫН ХАШААТАЙ ТЭНЦЭХ ГАЗАРТАЙ
2025-11-06 07:00:00
О.ЖИВААМЭДМААНЬ: Жюү жицү-гийн дэлхийн аварга болохыг мөрөөдөж, хичээллэж байна
2025-11-06 07:00:00
ЛУ.БОЛДЫН “ТАВИУЛ” УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭБОЛД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГААС 32 МЯНГАН АМ. ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВЧ СУРААД, Ц.ЭЛБЭГДОРЖИЙН “ЦЭРЭГ”-ЭЭР ЗУРГААН ЖИЛ АЖИЛЛАЖЭЭ
2025-11-06 07:00:00
МАЛЧИН Б.БАТ-ЭРДЭНЭ: ХАРАА САЙТАЙ ХҮНЭЭР ШАЛГАРЧ, ХЯТАД, ЯПОНЫ ТЭМЦЭЭНҮҮДЭД ОРОЛЦОХДОО УСАН ОНГОЦОН ДЭЭРЭЭС ХОЁР КИЛОМЕТРИЙН ЦААДАХ ХҮНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ДУУРАЙЖ ҮЗҮҮЛСЭН НЬ ОЛНЫГ ГАЙХАШРУУЛСАН
2025-11-06 07:00:00
ГАЛЧ Ч.ТҮМЭНБАЯР: МИНИЙ ГАЛ ТҮЛЖ, ДУЛААЦУУЛСАН АНГИД ИРЭЭДҮЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Ч СУРЧ БАЙЖ МЭДНЭ ШҮҮ ДЭЭ
2025-11-06 07:00:00
ЯПОНД ҮҮРД “ҮЛДСЭН” ЭРЭЛХЭГ ХҮҮГИЙН ТҮҮХ
2025-11-06 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨВЧИН ИРНЭ
2025-11-06 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 6 ХЭМ ДУЛААН БАЙНА
2025-11-06 06:00:00
Цаг агаар муудаж гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрнэ
2025-11-05 14:46:38
2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлалаа
2025-11-05 14:28:22
Л.ОЮУН: ЭРДЭНЭ: АТГ-аас манай хүү цүнх авч өгөөгүй нь тогтоогдсон
2025-11-05 14:17:09
Ирэх онд 78.5 км урт дугуйн зам барих нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна
2025-11-05 14:11:15
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн хуваарь
2025-11-05 14:07:41
С.Чинзориг, Ч.Баярмагнай нар “Гранд мастерс”-аас хүрэл медаль хүртлээ
2025-11-05 14:01:46
Агаарын чанарын үзүүлэлтээр Улаанбаатар Азид дөрөвт оржээ
2025-11-05 13:03:54
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар Ц.Батбаатарыг томилжээ
2025-11-05 12:47:16
Б.Лхагвасүрэнгийн "Үгүйлэгдсэн хайр" жүжгийг энэ сарын 12-нд нээнэ
2025-11-05 11:13:35
УИХ: Дэд дарга Х.Булгантуяаг чөлөөлж, Х.Бат-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэнэ
2025-11-05 10:42:28
“Дакар-2026” наадмын албан ёсны маскот “АҮО”-г танилцууллаа
2025-11-05 09:02:10
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2025-11-05 07:00:37
“ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ИЙН ТУЗ-ИЙН ДАРГААР Т.ДОРЖХАНДЫН ЗӨВЛӨХ, ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР Ч.УНДРАМЫН БИЕ ТӨЛӨӨЛӨГЧ ТОМИЛОГДЖЭЭ
2025-11-05 07:00:00
Б.БАТЗАЯА: ӨӨРИЙГӨӨ ӨӨРӨӨР ХАРУУЛАХ ЭРЛИЙН МИНЬ ЭХЛЭЛ "НАДАД ИРЭЭГҮЙ ХАЙР" КИНОНЫ ЗААНАА, "ГАЙЖИН" ЖҮЖГИЙН ЛОРД КЕНТАГИЙН ДҮР
2025-11-05 07:00:00
“ШИНЭ ТЭНГЭР ГАЗАР” ШАШНЫ ГАЖ УРСГАЛ МОНГОЛЧУУДЫН ХАЛААСЫГ СЭГСЭРЧ, АХМАДУУДЫН АМИНД ХҮРЭЭД ДУУСАХ ЮМ БИШ БИЗ...
2025-11-05 07:00:00
О.ОЮУ: АНГЛИ ХЭЛ ДЭЭР НОМ БИЧСЭН АНХНЫ МОНГОЛ ХҮҮХЭД БОЛОХЫГ ХҮСЭЖ, MY FATHER’S BOOKS НОМОО БИЧСЭН
2025-11-05 07:00:00
Х.БУЯНЖАРГАЛ: Ээж Д.Сумъяа, М.Уранцэцэг эгч нарын уран барилдааны бичлэгийг үзүүлж, жүдогоор барилдах эхлэлийг минь тавьж байлаа
2025-11-05 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |