Алексей Сергеевич Гапатовын “Эгэл хөвүүн Тэмүжин” номыг уншигч танд танилцуулж байна. Тус ном хоёр дэвтрээс бүтсэн байх бөгөөд орчуулагч Н.Пүрэвдагва орос хэлснээс орчуулсан байна. Харин номын хянан тохиолдуулагчаар Сүрэнжавын Лүндэг, Дамдиндоржийн Баатар нар ажиллажээ.
“Монголчууд бидний өндөр өвөг дээдэс нь нэр эрт үеэс л хүн болох нялх багаасаа, хүлэг болох морь унаганаасаа хэмээн үрс хүүхдүүддээ зааж урам дэм хайрлаж, тэтгэж, өсгөж наадуулж өнөө үед хүрч иржээ. Монгол хүүхдүүд, балчир нас, багадаа олсон, авсан төлөвшил нь амьдрах насны холч санаа зорилго, мөр зам болж өгдөг. Энэ тухай Буриадын зохиолч, түүхч А.Гапатовын “Тэмүжин” нэртэй таван боть хүүрнэл романд дэлгэрэнгүй түүхэн баримт, уг сурвалжтай судалгаатай нарийн чанд зохиомжтой хүүрнэн өгүүлсэн нь бахархах сэтгэл төрүүллээ...”
IМонгол Улсын Их Хурлын гишүүн, “Шаравын Сүрэнжав сан”-гийн тэргүүн Сүрэнжавын ЛүндэгI
.jpg)
-Романд юу өгүүлэх вэ-
“Буриад зохиолч Алексей Сергеевич Гапатовын энэ романд XII-XIII зууны Монголын цэргийн агуу их жанжин, Монгол төрийг үүсгэн байгуулагч Чингис хааны бага насны явдлын тухай өгүүлнэ. Нэг, хоёрдугаар романд Монгол овог аймгийнхан өөр хоорондоо хайр найргүй алалдан тэмцэлдэж байсан үед 9-11 настай хүү дутагдах гачигдах, өлсөх, үхэл хагацалтай нүүр тулан тэмцсээр залуу баатар болж улмаар агуу жанжин, бүхнийг эрхшээгч болон тодроход чухал үүрэг гүйцэтгэсэн үеийн тухай өгүүлэх болно” гэжээ.
“Хур таргатайдаа ч, улдаж эцсэн ч ялгаагүй хурдалж чаддаг адууг хүлэг сайн гэвэл таарна. Айл гэрээ өнгөтэй авч яваа хүн аж ахуй эрхэлж чадна. Арван хүнийг өөдтэй авч яваа хүнд...мянгат, түмтийг итгэн даатгахад түүртэлгүй удирдаад явж чадна гэдэгт бүү эргэлз...” гэх “Чингисийн билиг сургааль”-ийн хэсгээс хоёр ботийн эхэнд байх бөгөөд энэ үгсээр уншигчийг хөтлөн Чингис хааны бага насны түүх рүү хөтөлж байна.
Ингээд тус романаас эшлэл түүснээ хүргэж байна.
"...Энэ нярай хөвүүн агуу хаан, дайчин болж, ерэн есөн мянган баатрыг туган дор хуралдуулж, есөн зуун ерөн есөн орныг байлдан дагуулж, есөн зуун ерэн есөн орны хүн ард түүний хууль цаазыг сүслэн дагах болно хэмээжээ...”
“...Есүхэй хүүдээ өөрийн заналт дайсан Татаарын Тэмүжин баатрын нэрийг өгчээ. Тэр жил олзолж аваад байсан бөгөөд түүнээс хүчирхэг дайсантай таарч байгаагүй юм...”
“...Тэмүжин жиндэж, дагжин чичрэхгүй юм сан гэж хичээж байлаа. Шүдээ хавшуулахгүй гэхдээ тас зууж, хамаг бие хөвчлөн дүү нараа бас ажиглаж явлаа. Хасарын нүд анилдах ажээ. Эмээл дээрээ донхолзон, толгой нь согтуу хүнийх шиг санжиганаж харагдана. Бэхтэр л нойронд дийлдэхгүй, хүйтэнд даараагүй мэт эмээл дээрээ цэх сууж явах ажээ...”
“...Өглөөний тунгалаг агаарт сүхний дуу алс цуурайтна. Гүвээ хаяалан ургах зуураа модны цаана хаа нэгтээ цуурайтан бас нэг хүн мод цавчих мэт “Тас...Тас...Тас” гэх нь агаад Тэмүжинг болиход бас зогсох ажээ. Тэмүжин амьсгаадаж, сүхээ тавиад, хажуу тийш болж, чилсэн гараа алдлаад, барилдах гэж байгаа бөх шиг бэлхүүсээ эргүүлж, чилээгээ гаргаад эргэн сүхээ авав...”
“...Тэмүжин тэр зөвлөгөөн дээр Есүхэйн гэрийн ахлах эр хүний хувьд хойморт заларч байлаа. Тэрээр эхийгээ өвгөд, дайчидтай ярилцахад саад хийхгүй гэж ганц үг дуугараагүй боловч үг бүрийг тогтоож, хүн бүрийн ярихыг анхааран чагнаж байв. Өвгөн Сарахай Бартан баатрын шадар дайчны хувиар залуусаас умардын газрын гарцыг лавлаж, тэгэх бүрдээ Тэмүжин рүү харан, ахлах хүн гэдгийг тодотгож байсанд Тэмүжин өвгөнд баярлажээ...”
“...Салхи ширүүсэв. Тэмүжиний нүүр рүү цас бөөн бөөнөөр шавах аж. Нарийхан уянгалуулан улих мэт байснаа гэнэт янгинатал исгэрэх нь их шуурга удахгүй болохын дохио байлаа. Цасан хуйн дунд цайвгар сарын бараа үгүй болжээ. Тэмүжин баавгай дахныхаа зөөлөн зах руу шигдэн, цасан шуурга уулгалан эргэлдсээр харанхуйлах алс руу хэрхэн одож буйг харж явлаа...”
.jpg)
“...Тэмүжин бүр хавар бор гөрөөс, хүдэр агнаж явахдаа уулсын дундах энэ газрыг олж үзээд Өэлүн ээждээ ирж хэлжээ. Ээж нь санаа нийлж, овог аймгийнхнаа наашоах цаг ойртоход бяцхан аж ахуйгаа аваад, хааш явахаа шийдсэн байв...”
“... Тэмүжин гарыг нь тавилаа. Хар хорондоо шатсан, биеэр том, хүнд биетэй Бэхтэр өмнө нь яахад ч бэлэн зогсож буйг хараад гэнэтхэн толгойд нь “Ийм хүнийг шууд зүрхэнд нь хутга шааж алах хэрэгтэй!..” гэсэн бодол зурсхийв. Хутганд хүрмэгц гар нь салгалж анх удаа дүүгээ алахад бэлэн байгаагаа мэдээд айх шиг болов. Бэхтэр ч санааг нь гадарлав бололтой хоёр алхам ухраад түгшин зогслоо...”
“...Энэ үед Тэмүжин гэртээ хойморт суугаад ээжтэйгээ ярьж байлаа. Өэлүн хоёрдох өдрөө өвдөөд хэвтэж буй Хуагчинд халуун сүү уулгачихаад дөнгөж сүүний гэрээс орж иржээ. Сочигэл хэдэн өдөр хураасан аарцаар архи нэрж байхыг самбаачлан их гэрээс багачуудаа гаргажээ...”
“...Тэмүжиний сүүний гэрээс уут дүүрэн тарган ангийн мах, аарцны том хэлтэрхий авч үүрээд харанхуйд бөгтийн явсаар гэртээ ирлээ. Сэтгэл нь уужирч мөрөн дээрх хүнд буулгаа аваад хаячихсан юм шиг болжээ...”
.jpg)
“...Өдөр өнгөрч өгөхгүй уйтгарлан зовж цаг хугацаа зогссон мэт санагдана. Тэмүжин тэрэгний дугуйн доорх өвсийг тоолон цаг нөхцөөж, шөнө дунд ирэхийг нь мэдэж байсан ч Сорхоны хүүг тэсч ядан хүлээх ажээ. Хөдлөхгүй хэвтсээр хамаг бие нь хөшиж, дээр нь хураасан унгас ноосыг сэгсэрч хаяад босч зогсмоор санагдан яавал ч яаг гэж хүртэл бодон тарчилна. Үдээс хойш ам нь цанган өлсөж эхлэв...”
“...Удтал тэмцсэний эцэст анх удаа томоор ялсан нь, аавынхаа таалал болсоноос хойш анх удаа уужим амьсгаа авч, ирээдүйгээ итгэлтэй харах болсон нь энэ бөлгөө."

| “ЭГЭЛ ХӨВҮҮН ТЭМҮЖИН” НОМООС ЭШЛЭХҮЙ |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |