Монгол Улсаас “ЮНЕСКО”-гийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, “ЮНЕСКО”-той хамтран “НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенц (UNCCD)-ийн Талуудын 17 дугаар бага хуралд (COP17) “ЮНЕСКО”-гийн оролцоо” сэдэвт мэдээллийн уулзалтыг Парис хотноо “ЮНЕСКО”- гийн төв байранд 2026 оны гуравдугаар сарын 31-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Тус уулзалтыг “ЮНЕСКО”-гийн Байгалийн шинжлэх ухааны салбарын ерөнхий захирлын орлогч хатагтай Лидия Брито нээж, COP17 бага хурлын хүрээнд “ЮНЕСКО”-гийн гүйцэтгэх үүрэг, тэргүүлэх чиглэлүүдийг танилцуулав. Монгол Улсаас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир, мөн тус яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Д.Ариунтуяа нар оролцож, Монгол Улс “COР-17” бага хурлыг зохион байгуулах бэлтгэл ажил болон дэвшүүлж буй санаачлагуудыг дэлгэрэнгүй танилцууллаа.

Уулзалтаар Монгол Улсаас дэвшүүлж буй “Тал нутгийн үйл ажиллагааны хөтөлбөр” (Steppe Action Agenda), “Бэлчээрийн тогтвортой менежментийн санаачлага”, “Ус-Газрын нэгдсэн менежментийн санаачлага”, “Байгальд суурилсан шийдлүүдэд тулгуурласан тогтвортой дэд бүтцийн санаачлага” зэрэг нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, усны хомсдол зэрэг дэлхийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн цогц, хамтын ажиллагаанд суурилсан механизм болохыг онцлов.
Түүнчлэн эдгээр санаачлагууд нь зөвхөн Монгол Улсын төдийгүй дэлхийн улс орнууд, иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн, байгаль орчны тогтвортой байдал, хүнсний аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих ач холбогдолтойг тэмдэглэлээ. Энэхүү уулзалтад “ЮНЕСКО”-гийн гишүүн орнуудын Байнгын төлөөлөгчид, олон улсын байгууллагын төлөөлөл өргөнөөр оролцож, санал бодлоо солилцон асуулт хариултын хэлэлцүүлэг өрнүүлэв.
.jpg)
Монгол Улсаас “ЮНЕСКО”-гийн дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч У.Нямхүү хаалтын үг хэлэхдээ “COP-17” бага хуралд улс орнууд өндөр түвшний оролцоогоо хангах ач холбогдлыг тэмдэглэж, гишүүн орнуудыг дэвшүүлж буй санаачлагуудыг дэмжин хамтран ажиллахыг уриалав. Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах бөгөөд уг хурал нь газар, ус, уур амьсгалын асуудлаарх дэлхийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал үйл явдал болох юм.
| “СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |