• Өнөөдөр 2025-07-22

Узбекистан Улс Казахстан Улсаас 500 цагаан зээр авахаар хэлэлцэж байна

2025-07-22,   170

Казахстан болон Узбекистан Улс цагаан зээрийг хамгаалах чиглэлд хамтарсан санамж бичиг байгуулахаар хоёр улсын холбогдох байгууллагууд хэлэлцээр хийж байна. Узбекстан Улсын байгаль орчны яамны хэвлэл мэдээллийн албанаас мэдээлснээр санамж бичгийг энэ оны наймдугаар сард батлахаар төлөвлөжээ. Хэлэлцээний хүрээнд Узбекистан Улсын тал Казахстанаас ойролцоогоор 500 цагаан зээрийн ишиг авч, нутагшуулах санал гаргажээ. Мэргэжилтнүүд цагаан зээрийг Узбекистаны уур амьсгалд хэрхэн дасан зохицохыг судлах аж. Мөн уг баримт бичигт цагаан зээрийн тооллого хийх, хянах чиглэлээр хоёр улсын мэдээллийн санг нэгтгэж, өгөгдлийг нэг платформ дээр цуглуулах зэрэг хамтарсан ажлууд тусгагдах юм. Одоогоор Узбекистан нутагт 100 орчим цагаан зээр үлдсэн бөгөөд хилийн хашаа тэдний байгалийн нүүдлийг хязгаарлаж буйг албаныхан онцоллоо.  Энэ оны зургаадугаар сарын 17-нд Казакстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев БНХАУ-д 1,500 цагаан зээр бэлэглэхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн билээ.
 
 

Узбекистан Улс Казахстан Улсаас 500 цагаан зээр авахаар хэлэлцэж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188