• Өнөөдөр 2025-07-18

БНСУ- ын дээд шүүх YG энтертайнментын продюсер асан Yang Hyun Suk-д оноосон ялыг хэвээр үлдээлээ

2025-07-18,   602

2025 оны долдугаар сарын 18-ны өдөр БНСУ-ын Улсын дээд шүүх өнөөдөр YG энтертайнментын ерөнхий продюсер асан Yang Hyun Suk-т холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэжээ. Шүүхийн эцсийн тогтоолоор түүнийг “уулзалтад албадан оруулсан” үйлдлээрээ тодорхой гэмт хэргүүдэд онцгой ялаар шийтгэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж, хоёрдугаар шатны шүүхээс оноосон зургаан сарын хорих ял, нэг жилийн тэнсэн харгалзах хугацааг хэвээр үлдээсэн байна.
Тодруулбал 2016 оны наймдугаар сард YG-ийн дадлагажигч, дуучин А хар тамхины хэргээр баривчлагдаж, iKON хамтлагийн гишүүн B.I (Kim Han-bin) хар тамхи худалдан авсан талаар мэдүүлэг өгсөн байдаг. Үүний дараа Yang Hyun Suk мөрдөн шалгах ажиллагааг нуун дарагдуулах зорилгоор А-д дарамт үзүүлж, уулзалтад хүчээр оролцуулсан гэх үндэслэлээр 2020 оны тавдугаар сард яллагдагчаар татагдсан юм. Эхний шатны шүүх 2022 онд түүнийг цагаатгасан ч прокурор давж заалдсан. Хоёрдугаар шатны шүүх 2023 онд “айлгах сүрдүүлэх” гэх зүйл ангиар цагаатгасан хэвээр үлдээсэн ч “уулзалтад албадан оруулсан” үйлдлийг нь буруутайд тооцож, зургаан сарын хорих ял, нэг жилийн тэнсэн харгалзах хугацаа тогтоосон.
Хоёрдугаар шатны шүүхийн тогтоолд:
Yang Hyun Suk уг шийдвэрийг дахин давж заалдаж  Улсын дээд шүүх өнөөдөр тогтоолыг хэвээр үлдээж, зургаан сарын хорих ял, нэг жилийн тэнсэн харгалзах хугацаа тогтоожээ. Энэхүү хэрэг нийтийн анхаарлыг татаж, K-pop үйлдвэрлэлийн хариуцлага, ёс зүйн асуудлыг дахин сөхөхөд хүргэжээ. Yang Hyun Suk өнөөдрийн шийдвэрийн талаар албан ёсны тайлбар өгөөгүй байна.
 
 

 


БНСУ- ын дээд шүүх YG энтертайнментын продюсер асан Yang Hyun Suk-д оноосон ялыг хэвээр үлдээлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188