Монгол Улсаас БНСУ-ын Сөүл хотод суугаа МИАТ төрийн өмчит компанийн ерөнхий төлөөлөгч Б.Энхбат Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газарт ажиллалаа. Уулзалтад “МИАТ” ТӨК-ийн олон улс дах буюу Сөүл хот орчимын сурталчилгаа, маркетинг хариуцсан “Tinto Lab” компанийн захирал Choi Joonyun болон Dongryun Logistics компанийн захирал Hyung Sub, Kim нар оролцсон байна.
Уулзалтаар дараах асуудлыг шийдвэрлэхээр санал солилцож, тохиролцжээ. Үүнд Консулын газраас санаачлан Монголын Аялал жуулчлалын холбоо, Пусаны Аялал жуулчлалын холбоотой хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Өвлийн аялал жуулчлал”-ыг эхлүүлэх хөтөлбөрийн хүрээнд “МИАТ” ТӨК-ийн оролцоог нэмэгдүүлж, уг хөтөлбөрөөр дамжуулан Солонгосын өмнөд бүс нутагт үйл ажиллагааг өргөжүүлэхээр боллоо.
БНСУ-ын өмнөд бүс нутагт үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨК-ийн үйл ажиллагааг сурталчилах, улмаар өмнөд бүсэд амьдардаг иргэдийн эрэлт хэрэгцээнд үндэслэн Пусанаас Улаанбаатар чиглэсэн агаарын ачааг эхлүүлэх асуудалд Монгол Улсын иргэдэд үр өгөөжтэй байх нөхцөлийг талуудтай харилцан тохиролцож эхлүүлэхээр санал солилцож, хамтран ажиллахаар тохиролцжээ.
Уг уулзалтаар яригдсан асуудлууд амжилттай хэрэгжсэнээр Монгол Улсын аялал жуулчлалын салбарт дорвитой ахиц гарна гэж талууд үзэж байгаа бөгөөд урьдчилсан бэлтгэл ажлыг хангах, өвлийн аялал жуулчлалын хөтөлбөр боловсруулах, ААН-үүдээ бэлдэх зэрэг олон асуудлыг шат дараатай хийхээр ажлын төлөвлөгөөг гаргаж ажиллахаар тохиролцов.
Уулзалтын төгсгөлд ерөнхий төлөөлөгч Б.Энхбат “Кимхэ” олон улсын нисэх буудалд ажиллахад “МИАТ” авиа компаниар үйлчлүүлж буй Монгол иргэд уг олон улсын нисэх буудлын хилээр нэвтрэхэд хил дээр саатах хүндрэл бага гарч байгааг айлын талаас дурдсаныг онцолж, Консулын газрын хамтын ажиллагааны үр дүн нь “МИАТ” авиа компанийн үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлж байгааг онцолсон байна.
| МИАТ Өмнөд Солонгосын өмнөд бүстэй хамтран ажиллахаар боллоо |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |