Өмнөд Солонгос Улсад 1000 эмч бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд “Улсан”-ын их сургуулийн эмнэлэгт монгол эмч нарыг зургаан сараас нэг жилийн хугацаанд мэрэгшүүлэх талаар санал солилцсон байна.
Уулзалтад УИСЭ-ийн үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Шинь Инь А, Хилийн чанад дахь бодлого зохицуулалт, стратегийн төвийн хуулийн зөвлөх Ким Юн Оно, Олон улсын эмчилгээний төвийн менежер И Жү Хи, Гадаад хамтын ажиллагааны мэргэжилтэн Б.Дөлгөөн нар оролцсон бөгөөд хоёр улсын эрүүл мэндийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, чиглэлүүдийн талаар санал солилцжээ.
Уулзалтын үеэр талууд өвчтөн солилцох, эмч, мэргэжилтэн сургах, эрүүл мэндийн төсөл, хөтөлбөрүүд дээр хамтран ажиллах чиглэлээр тодорхой ахиц дэвшил гарч буйг онцлон тэмдэглэв. Түүнчлэн, УИСЭ нь Монгол Улсын эмч нарыг богино болон урт хугацааны сургалтад хамруулахаас гадна эмч, эмч сувилагч, эмч сувилагч техникч 3-4 мэрэгжилтэн хагалгааны бүтэн баг бүрэлдэхүүнээр нь хамруулсан мэргэшүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаагаа мэдэгдэв.
Эмч нарыг мэргэшүүлэх сургалтууд нь бүх чиглэлд хийгдэж байгаа бөгөөд сургалтад хамрагдсан монгол эмч нар эх орондоо анхны мэс заслаа хийх үеэр УИСЭ-ийн мэс заслын баг Монголд очиж, хамтран ажиллах тогтолцоо бүрдсэнийг уулзалтын үеэр дурдав. Мөн сургалтад хамрагдах хүсэлтэй эмч, мэргэжилтнүүдэд Солонгос эсвэл Англи хэлний мэдлэг давуу тал болохыг тэмдэглэв.
“1000 эмч бэлтгэх хөтөлбөр”-ийг танилцуулан, УИСЭ-ийн сургалтын бааз дээр тулгуурлан Монгол эмч нарыг зургаан сараас нэг жилийн хугацаанд мэргэшүүлэх урт хугацааны сургалтад хамруулах саналыг дэвшүүлэв. Тус эмнэлгийн зүгээс энэ чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтойгоо илэрхийлж, эмнэлгийн сургалтын төвийн үйл ажиллагаа урт хугацааны сургалт зохион байгуулах нөхцөл бүрдсэн тухай танилцууллаа.
Мөн энэхүү хамтын ажиллагааны хүрээнд “Хүрээ” амаржих газар болон Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн хүсэлтийг уламжлан, эмч нарыг тус эмнэлэгт мэргэшүүлэх сургалтад хамруулах талаар талууд мөн санал солилцжээ.
Уулзалтын үеэр мөн 2025 оны зургадугаар сарын 1-30-ны хооронд УИСЭ-ийн хоёр профессор Монгол Улсад ажиллуулах төлөвлөгөөг танилцуулсан байна.
Хавдар судлалын үндэсний төв, Эмгэг судлалын үндэсний төв дээр хоёр профессор хөхний хавдар эмэгтэйчүүдийн эмгэг судлал, дүрс оношилгооны чиглэлээр тус тус нэг сарын хугацаанд сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ. Уг айлчлалын хүрээнд дээрх байгууллагуудтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар мэдээлэл солилцохоор болов.
Түүнчлэн, уулзалт болсон өдөр “Улсан” их сургуулийн эмнэлэг 5000 дахь робот мэс заслаа амжилттай хийж, тав дахь робот мэс заслын өрөөгөө албан ёсоор нээсэн баярын арга хэмжээг зохион байгуулсан өдөр тохиолоо.
| Солонгосын “Улсан”-ын их сургуульд 1000 эмчийг мэргэшүүлнэ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |