Ромын католик шашны тэргүүн хамба Франциск Христийн мэндэлсний баярын өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэхдээ, 2022 оны хоёрдугаар сард эхэлж олон мянган хүний амийг авч одсон дайныг дуусгахын тулд хэлэлцээ хийхийг Украин, Орос улсуудад уриалав.
Пап Франциск Гэгээн Петрийн сүмийн төв тагтан дээрээс сүмийн талбайд цугласан олон мянган сүсэгтэнд хандан хэлэхдээ "Дайны хөлд нэрвэгдсэн Украинд буун дуу зогсох болтугай!” хэмээв. Мөн "шударга бөгөөд бат бөх энх тайван тогтоохын тулд яриа хэлэлцээ, уулзалт хийх эхлэлийг тавихыг" уриаллаа.
2013 онд Ромын католик шашны тэргүүн хамбаар сонгогдсон Франциск нэгэнтээ хэлэхдээ "Оросын цэргийн довтолгооноос өөрийгөө хамгаалж буй Украин улс дайныг зогсоохын тулд цагаан туг өргөх зоригтой байх ёстой" гэж мэдэгдсэнийхээ дараа Украины эрх баригчдын шүүмжлэлд өртсөн юм.
Украины Ерөнхийлөгч В.Зеленский "дайнаас өмнөх хилийн шугамыг сэргээхгүйгээр энхийн хэлэлцээнд оролцох боломжгүй" гэж өмнө нь мэдэгдсэн юм. Гэсэн хэдий ч тэрбээр Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсоны дараа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн билээ. 12 дугаар сарын эхээр В.Зеленский "түр гал зогсоох", Украинд гадаадын цэргийг байрлуулах зэрэг дайныг дипломат арга замаар зохицуулах саналыг дэвшүүлсэн юм. Харин Оросын тал Украиныг НАТО-д элсэх төлөвлөгөөнөөсөө татгалзахыг шаардсан байна.
Өдгөө 88 настай Франциск тэргүүн хамбаар сонгогдсоноосоо хойш 12 дахь удаагаа Христийн мэндэлсний өдрийн баярын мэндчилгээ дэвшүүлэхдээ, Палестин, Ливан, Мали, Мозамбик, Хаити, Венесуэл, Никарагуа зэрэг орнуудад улс төр, нийгэм, цэргийн мөргөлдөөнийг зогсоохыг уриалав.
| Ромын пап Орос, Украиныг галаа зогсоохыг уриалжээ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |