Вирус үргэлж мутацид орж байдаг учир коронавирусийн шинэ хувилбар бий болох нь тийм ч гайхах зүйл биш аж. Хэдий тийм ч Өмнөд Африкт бүртгэгдсэн шинэ төрлийн коронавирус нь мэргэжилтнүүдийн санааг зовоож байна. Их Британи болон Өмнөд Африкт бүртгэгдсэн шинэ хувилбар хоёул хурдан тархах чадвартай. Мөн эрдэмтэд хүнийг үхэлд хүргэх чадвартай эсэхийг судллаагүй байгаа гэнэ. Түүнчлэн дамжин халдварлах чадвар өндөр байгаа нь илүү ноцтой үр дүнд хүргэж магадгүй байна.
Одоогоор судлаачид шинээр гарч хэрэглээнд оруулаад буй "Пфизер", "Модерна", "АстраЗенека" зэрэг коронавирусийн эсрэг вакциныг Африкт бүртгэгдсэн энэхүү хувилбарт хэр эерэг нөлөө үзүүлж буйг судалж байгаа аж. Их Британид тархсан шинэ хувилбарт (арванхоёрдугаар сард мэдэгдсэн ч есдүгээр сараас хойш тархсан байх магадлалтай гэв) коронавирусийн эсрэг вакцин үйлчлэх магадлалтай хэмээн судлаачид үзэж буй ч бусад коронавирусийн омогт үйлчлэх эсэх нь эргэлзээтэй хэвээр байна. Судлаачид "Энэхүү вирусийн талаар бидний мэдэхгүй зүйл олон байгаа ч иргэд сандрах хэрэггүй" хэмээн уриалж буй билээ.
Энэхүү шинэ вирусийн талаар мэдэгдээд буй баримтуудыг хүргэж байна.
1. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 18-ны өдөр Өмнөд Африкийн гурван мужид коронавирусийн илүү хурдан тархдаг хувилбарыг илрүүлснээ мэдэгдсэн билээ. Өмнөд Африкийн зүүн Кейп, Баруун Кейп, КваЗулу-Натал зэрэг гурван мужид энэхүү шинэ хувилбар тархсан байв.
2. Уг хувилбарыг N501Y.V2 хэмээн нэрлэсэн ба энэхүү шинэ хувилбар нь хүний биед орохдоо уураг үүсгэж, ингэснээр илүү хурдан тархах боломжтой болдог аж.
3. Хоёр хувилбар хоёулаа N501Y мутац агуулж буй ч хоёул өөр шинж чанартай. Өмнөд Африкт бүртгэгдсэн "VOC202012/01" уг хувилбарт илэрсэн (E484K ба K487N) хоёр мутац нь Их Британид бүртгэгдсэн хувилбарт илрээгүй.
4. Өмнөд Африкт бүртгэгдсэн хувилбарын шинэ тохиолдол Их Британи, Франц, Швейцарь, Япон, Австри, Замби зэрэг улсад бүртгэгдээд байгаа. Эрдэмтэд энэ нь Их Британийн хувилбараас ч аюултай байж магадгүй гэв. Учир нь энэ хувилбарт коронавирусийн эсрэг вакцин үйлчлэхгүй байх магадлалтай хэмээн эмээж буй аж.
5. АНУ-ын Хүнс болон эмийн хэрэг эрхлэг газрын дарга асан доктор Скотт Голлиб "АНУ-ыг вакцинжуулах ажил маш чухал. Учир нь Африкт бүртгэгдсэн шинэ хувилбар коронавирусийн эмийг дарангуйлах магадлалтай. Бидний хэрэглэж буй эмүүдэд дарагдахгүй, тархах магадлалтай" хэмээн нэгэн ярилцлагадаа дурджээ.
| Өмнөд Африкт бүртгэгдсэн коронавирусийн шинэ хувилбар мэргэжилтнүүдийн санааг зовоож байна |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |